Бизнес1 эцсийн шалгалт 1-20 асуулт

Бизнес1 эцсийн шалгалт 1-20 асуулт

Assessment

Flashcard

Other

1st - 5th Grade

Easy

Created by

B22FA1851 Ankhjargal

Used 1+ times

FREE Resource

Student preview

quiz-placeholder

65 questions

Show all answers

1.

FLASHCARD QUESTION

Front

1.1 Арилжааны эрх зүйн ойлголт:

Back

  1. 1. Хувь хүн, хуулийн этгээд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх явцад үүссэн ашгийн болон ашгийн бус харилцаа, олон нийтийн ашиг сонирхлыг хангах зорилгоор төрөөс эдийн засагт нөлөөлөхөд үүсэж буй харилцааг зохицуулж буй хэм хэмжээний нийлбэр цогц. /Б. Чимид/

  2. 2.Арилжааны /худалдааны/ хууль- Commercial code- Арилжааны төрөлжсөн хуульд арилжаа эрхлэгчийн статусыг тодорхойлсон, аж ахуйн янз бүрийн нийгэмлэг/компани, корпораци/ ба нөхөрлөлийн төрөл, худалдааны төлөөлөл, худалдааны хэлцэл, далай болон хуурай замын тээвэр, худалдааны нэр, худалдааны бүртгэлийн тухай хэм хэмжээ тусгагдсан байдаг. /С. Нарангэрэл/

  3. 3. Арилжааны /Худалдааны/ эрх зүй - Commercial law- Арилжааны эрх зүй нь хувийн эрх зүйн тусгай салбар буюу өөрөөр хэлбэл, иргэн бүрийн оролцдог суурь харилцаа биш, харин тодорхой мэргэжил, салбарын бизнес эрхлэгчид өөр хоорондоо харилцах тэрхүү харилцааг зохицуулдаг салбар. /Ц. Давхарбаяр, Д. Янжинхороо/

2.

FLASHCARD QUESTION

Front

1,2 Арилжааны эрх зүйн зохицуулах зүйл

Back

  1. 1. Бизнес эрхлэгч -Бизнес эрхлэгчтэй буюу B to B

  2. 2.Бизнес эрхлэгч-Үйлчлүүлэгч хоорондын харилцааг зохицуулах B to C

  3. 3. Бизнес эрхлэгч болон төр хоорондын харилцааг зохицуулах B to G

3.

FLASHCARD QUESTION

Front

1.3 Субъектив онол:

Back

Гол төлөөлөгч: Германы 1900 худалдааны хууль

Суурь зарчим: Зөвхөн арилжаа эрхлэгчийн шалгуур хангасан субъектид үйлчилдэг.

Оролцогч: Арилжаа эрхлэгч иргэн, Хуулийн этгээд

4.

FLASHCARD QUESTION

Front

1.4 Объектив онол.

Back

Гол төлөөлөгч: Испани, Португалын худалдааны хууль, Франц /байсан/

Суурь зарчим: Субъект буюу арилжаа эрхлэгч эсэхээс үл хамааран хийсэн гэрээ, хэлцэл нь арилжааны хэлцэлд хамаарвал хуулийн үйлчлэлийн хүрээнд орно.

5.

FLASHCARD QUESTION

Front

1.5 Холимог онол

Back

Гол төлөөлөгч: Франц, Япон, Турк

Суурь зарчим: Субъектээр худалдааны эрх зүйн харилцаанд оролцогч этгээдийг тодорхойлхоос гадна, худалдааны хэлцэлд хамаарах эсэхээр худалдааны хуулийн үйлчлэлийн хүрээ тодорхойлогддог.

6.

FLASHCARD QUESTION

Front

1.6 Арилжааны эрх зүйн чиг хандлага

Back

Иргэний хууль тогтоомжийг арилжааны шинжтэй болгох, Арилжааны хууль тогтоомжийг иргэнлэг шинжтэй болгох.

7.

FLASHCARD QUESTION

Front

  1. 2.1 Арилжаа эрхлэгч хувь хүнийг (хувиараа арилжаа эрхлэгч) тодорхойлох онолын шалгуурууд, онцлог

Back

  1. 1. Арилжааны үйл ажиллага нь өөрөө эдийн засгийн үйл ажиллагаа байдаг ба эцсийн зорилго нь ашиг олох буюу хариу төлбөртэй байдаг. Ашиг олох үйл ажиллагаа явуулж буй хэдий ч үндсэн зорилго нь нийтийн сайн сайханд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа бол хамаарахгүй /Ид шидийн орон./

  2. Эдийн засгийн бүхий л үйл ажиллагаа арилжааны үйл ажиллагаа байх боломжгүй.

  3. Үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх (эдийн засгийн үйл ажиллагаа) Хуучин машин бусдад худалдах (эдийн засгийн үйл ажиллагаа) Тариаланч ногоо тарих, Мужаан, дархан (чөлөөт мэргэжил) ашиг олох зорилгоор үйл ажиллагаа явуулах зэрэг нь үйл ажиллагаа дангаараа арилжааны үйл ажиллагаа байх боломжгүй.

Create a free account and access millions of resources

Create resources
Host any resource
Get auto-graded reports
or continue with
Microsoft
Apple
Others
By signing up, you agree to our Terms of Service & Privacy Policy
Already have an account?