Search Header Logo
12-Технологи-Хоолны технологи

12-Технологи-Хоолны технологи

Assessment

Presentation

Design

12th Grade

Hard

Created by

Ijilmurun Chogsom

Used 42+ times

FREE Resource

17 Slides • 0 Questions

1

12-Технологи-Хоолны технологи

Хоолны газрын төрөл ангилал

Slide image

2

ХООЛНЫ ГАЗРЫН ТӨРӨЛ АНГИЛАЛ

Хоолны газрын үндсэн технологи ажиллагаа нь:

Түүхий эд хүлээн авах, хадгалах, боловсруулах, хагас боловсруулсан бүтээгдэхүүн бэлтгэх, дулаан ба халуун боловсруулалтад оруулах, бүтээгдэхүүнээр үйлчлэх гэсэн үйл ажиллагаануудаас бүрддэг.

Хоолны газрын олон төрөл бий.


3

РЕСТОРАН

Ресторан нь өөрийн гэсэн онцлогтой нийтийн хоолны хөгжлийг тодорхойлогч хамгийн өндөр түвшний үйлчилгээний салбар юм. Зориулалтын орон байранд үндэсний болон олон улсын хоолны сонгодог жор, технологийн дагуу өргөн нэрийн хоол, ундаа, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нарийн дэг журам, өндөр зохион байгуулалттай, чанартай үйлчилгээ, худалдаа явуулдаг хоолны газар юм. Ресторан нь захиалгат (дайллага, цайллага хүлээн авалт гэх мэт) үйлчилгээг зохион байгуулдаг.

Slide image

4


Зоогийн газрын үйлдвэрлэл, үйлчилгээг мэргэжлийн өндөр ур чадвартай хүнсний, хоолны технологич нар удирдан зохион байгуулна. Үйлчилгээний явцад зочдод тохь тухтай орчин, нөхцөл бүрдүүлэх үүднээс хувцасны өлгүүр, хүлээлгийн танхим, үүдний өрөө, үйлчилгээний танхимыг тухайн газрын үйлдвэрлэл үйлчилгээний онцлог нэр хаягтай уялдуулан орчин үеийн болон үндэсний хэлбэр дизайнтай, гоо зүй, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагад нийцсэн байдлаар засч тохижуулна.

Үйлчилгээний хэлбэр нь ширээ бүрт захиалга авч, зөөгч үйлчилнэ. Дэлхий дахинд хамгийн их тархсан хэлбэр бол түргэн хоолны ресторанууд юм.

Тухайлбал:

Макдональс (Мс ОопаИ), Пицца хат (Р122а Ни1) гэх мэт.

5

КАФЕ

Нарийн ажиллагаа шаарддаг тодорхой нэр төрлийн цөөн хоол, олон төрлийн ундаагаар үйлчилдэг, хэрэглэгчдийг амарч хооллох нөхцөлийг бүрдүүлсэн хоолны газар юм. Ресторанаас ялгаатай нь үйлдвэрлэж борлуулах хоол, зуушны нэр төрөл нь харьцангуй хязгаарлагдмал гол төлөв төрөлжсөн болон захиалгат хоол зууш, гурилан бүтээгдэхүүн, төрөл бүрийн ундаа ялангуяа цай, кофе, хөөсрүүлсэн сүү, халуун шоколад гэх мэт халуун ундааны зүйлээр үйлчилнэ.


Slide image

6

Кафены дараах төрлүүд байдаг.

1.   Үйлчлүүлэгчдийн онцлогоос хамаарсан

•       Нийтийн үйлчилгээтэй

•       Хүүхдийн

•       Залуучуудын

2.   Үйлдвэрлэж буй үндсэн бүтээгдэхүүний нэр төрлөөс хамаарсан:

•       Амттаны (нарийн боов, гурилан бүтээгдэхүүн, талхан зууш, чихэр

шоколад, халуун, хүйтэн ундаа, коктейль, жимсний цэвэр шүүсээр

үйлчилнэ)

•       Мөхөөлдөсний (мөхөөлдөс, сүүн коктейль, жимсний шүүс, хүйтэн

ундаагаар үйлчилнэ)

•       Цагаан идээний (сүү, сүүн бүтээгдэхүүн, сүүн коктейль, мөхөөлдөс,

жимс, жимсгэнээр үйлчилнэ)

•       Буузны (олон төрлийн бууз, цай ундаагаар үйлчилнэ)


7

БУФЕТ

Хагас боловсруулсан бүтээгдэхүүн,

гурил гурилан бүтээгдэхүүн, ундааны

зүйлээр түргэн шуурхай үйлчлэхэд

зориулагдсан газар юм. Буфет нь

ихэвчлэн соёл боловсрол. слорт, олон нийтийн үйл ажиллагаа явагддаг байранд үйлчилгээ явуулдаг. Буфөтыг зохион байгуулахад богино хугацаанд түргэн шуурхай үйлчилгээ явуулах шаардлагатай байдаг тул нэг удаагийн хэрэгсэл ихэвчлэн ашиглана.


Slide image

8

КОФЕГООР ҮЙЛЧЛЭХ ГАЗАР

Хамгийн анхны кофегоор үйлмилдэг газар нь 1554 онд Константинополь (Эртний Византийн үеийн хот ба одоогийн Туркийн Станбул хот юм) хотод байгуулагдаж

байсан ч, төд удалгүй 1574 онд хаагдаж байжээ. Орчин үед кофегоор үйлчлэх сүлжээ газрууд олноор бий болон үйлчилгээ явуулж байна. Тухайлбал СаЯе Вепе нь хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий кофе хуурах үйлдвэрийг ашиглалтанд оруулсан ба кофены зах зээлийн хандлагыг тэргүүлэгч сүлжээ юм.


Slide image

9

ХҮЛЭЭН АВАЛТ

Олон орны зан заншлын хэлбэрээс эх үүсвэртэй дипломат ёс горимын нэг хэсэг болох хүлээн авалт нь хүн төрөлхтний хөгжлийн явцад улам нийтлэг болж хөгжсөн түүхтэй. XVI зуунаас феодалын байгуулал задарч нийгмийн харилцаа боловсронгуй болсон энэ үед Европын улс гүрнүүд хүндэтгэл, ёслолд ихээхэн анхаарах болжээ. Албан ёсны хүлээн авалт бол найрсаг, энх амгалан аж төрөх, харилцан ойлголцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал хэрэглүүр байсан одоо ч байсаар байна. Хүлээн авалт бол гадна дотнын ямар ч хүнд ёс жаяг, эрэмбэ дараалал, боловсон байдлыг илтгэн харуулдгаараа гүн агуулгатай байдаг. Түүнд бэлтгэн зохион байгуулах ажил нэлээд олон талыг хамардаг тул бүхэлдээ жижиг чимхлүүр техник ажлаас бүрдэнэ.

Албан ёсны хүлээн авалт нь бэлтгэл ажлаас эхлэн төлөөлөгч, зочдыг үдэх хүртэл үргэлжилнэ. Бэлтгэл ажилд уг хүлээн авалтыг хэдийд, хаана, ямар хэмжээнд зохион байгуулах. хэн хэн оролцохыг товлохоос эхэлдэг байна. Ямар ой, үйл явдлыг тохиолдуулан зохион байгуулахаас түүний хэлбэр хамаарна.


10

ХҮЛЭЭН АВАЛТЫН ТӨРӨЛ:

Хүлээн авалтыг зориулалтаар нь ховр бүлэгт хуваана.


1.  Ажил хэргийн хүлээн авалт

Ажил хэргийн хүлээн авалтыг хамтарч бизнөс эрхэлж буй байгууллагууд өөр хоорондоо гэрээ хэлэлцээр хийх эсвэл ямар нэгэн асуудлыг хэлэлцэх. үзэсгэлэн яармаг нээх гэх мэт үйл ажиллагаанд зориулан зохион байгуулдаг.


Slide image

11

Баяр ёслолын хүлээн авалт

Баяр ёслолын хүлээн авалтыг ямар үйл ажиллагаанд зориулагдсан ямар хүмүүс уригдсан хаана болж байгаа зэргээс шалтгаалан албан ёсны ба албан ёсны бус гэж хоёр ангилдаг.

Албан ёсны хүлээн авалт нь гадаадын төрийн тэргүүн олон улсын зөвлөгөөн, чухал тэмдэглэлт өдөр үндэсний баяр зэрэгт зориулагдана. Албан ёсны бус хүлээн авалт нь гэр бүлийн уулзалт, насны ой, хурим зэрэг хүлээн авалтууд юм.

Slide image

12


Хүлээн авалтын бэлтгэл ажилд:

•     Хүлээн авах төрлийг сонгох

•     Уригдсан хүмүүсийн нэрсийн жагсаалт гаргах

•     Урилга түгээх

•     Ширээнд суулгах төлөвлөгөө гаргах

•     Хоолны цэс гаргах

•     Ширээ засах

•     Зочдод үйлчлэх

•     Хүлээн авалтын ажиллагааны дэг журам хийх зэрэг ажлууд багтдаг

Цай

Зөвхөн эмэгтэйчүүдэд зориулан хийдэг журамтай бөгөөд 16-18 цагийн хооронд

явагддаг. Зочдыг нарийн боов, жимс, амтат зууш, хуурай дарс, ундаагаар дайлдаг.


13

Ширээнд жимсний шүүс, шампанск дарс, самар, жимс, жигнэмэг тавьж үйлчилнэ. Манай оронд цагаан идээний дээжис тавих нь түгээмэл байдаг. Зочдыг ая тухтай байхуйц орчинд нөхөрсөг уур амьсгал бүрдүүлэхэд чиглүүлэн зохион байгуулах ба нэг цаг хэртэй үргэлжилнэ.

Үдийн зоог

Үдийн зоогийг 12-15 цагийн хооронд барьдаг. Нийт хугацааны 45-60 минутыг хоолны ширээний ард, харин үлдсэн хугацааг кофе. цай уухад зарцуулдаг. Зоогийн өмнө зочдын хооллох хүслийг төрүүлэх эорилгоор ундааны зүйл (аперитив) өгнө.

Тухайлбал төрөл бүрийн коктөйль, ундаа. Үдийн зоогт 1-2 төрлийн хүйтэн зууш, 1-2 төрлийн халуун хоол, амтат зууш бэлтгэдэг. Загасны махан хоолыг дагуулж цагаан дарс, махан хоолыг дагуулж улаан дарс, амтат хоолыг дагуулж оргилуун дарс өгдөг. Зочид хооллож дууссаны дараа эзэн, эзэгтэй хоөр эхлэн суудлаас босч өөр өрөөнд орж цай буюу кофө уухыг урина. Зоог тарах санаачлагыг уригдсан гол зочин гаргадаг. Үдийн зоогт 1-р хоол буюу шөлтэй хоолыг өгдөггүй заншилтай.

Оройн зоог

Оройн хүндэтгэлийн зоог голдуу 20 цагаас эхэлдэг. 1-2 төрлийн хүйтэн зууш, 1-2 төрлийн 2-р хоол, амтатнаар дайлна. Хоолны өмнө аперитив, хоолны дараа зочны өрөөнд кофе. цай, коньякаар үйлчилнэ. Зарим тохиолдолд зоогийн дараа шууд коктейль үргэлжлүүлэн хийж болно, Ийм хосолсон хүлээн авалтыг гол төлөв өндөр хэмжээний төлөөлөгчийн айлчлалтай холбогдуулан хийдэг. Харин оройн зоогийн ширээн дээр коктөйльд зориулсан хундага тавьсан байвал энэ хүлээн авалтын дараа коктейль үргэлжлэхгүй гэж ойлгож болно.


14

Аяга коктейль “а ля фуршет'

Энэхүү босоо хүлээн авалтыг 17-20 цагийн

хооронд, голдуу хоёр цагт багтаан хийдэг.

Дайллагын ширээнд хүйтэн зууш, амтат

идээ, жимс, дарс, жимсний шүүс, рашаан

ундаа зэргийг бэлдэнэ. Зоогийн идээ ундааг нэг ширээнд. харин аяга таваг, сэрээ, хутга, амны алчуур зэргийг туслах ширээнд тавьдаг. Заримдаа халуун зууштай байх нь бий. Дайллагын төгсгөлд зомиддоо мөхөөлдөс, кофе өгөөд өндөрлөдөг.

Коктейль

Оноосон суудалгүй зогсоо хэлбэрийн хүлээн авалт юм. 17-18 цагийн хооронд

эхэлж, хоер цаг орчим үргэлжилнэ.‘А ля фуршет‘-ээс ялгаатай нь тусгайлан ширээ засаж зоогийн ширээндээ эуушийг урьдчилан өрж жагсаадаггүй. Зөөгч нар

тойрон явж зочдыг зууш ундаагаар дайлдаг.


Slide image

15

Хүлээн авалтын ёс зүй

•    Эзэд ширээнд суухыг уриагүй юм уу. хидыг суугаагүй байхад ширээнд суухыг түр азна.

•    Охидыг ширээнд урихдаа хэзээ ч зүүн гараа өгч болохгүй. Хөвгүүд ямар ч тохиолдолд охидыг баруун гараараа дэмнэх ёстой. Хажууд суугаа. ялангуяа баруун талд тань байгаа охидыг та таньдаг ч бай, үгүй ч бай үйлчлэх ёстой.

•    Амны алчуур захандаа хавчуулж. эсвэл цээжин дээрээ дэлгэж болохгүй. Хамгийн тохиромжтой нь өвдгөн дээрээ дэлгэж тавих.

•    Хундагаа хэт өндөр өргөх хэрэггүй.

•    Тавагтай шөлөө дуустал халбагадаж. махны эцсийн хэрчмийг идэхийг шамдах хэрэггүй.

•    Амны цаас, халбага, сэрээ болон ширээнд тавигдсан бусад зүйлээр оролдож тоглох нь зохимжгүй

•    Хутга. сэрээгээ унагаахгүй байхыг хичээ. Хэрвээ унагачихсан бол тайван

байж шинийг авчруулаарай.

•    Бусад зочдыг эхнийхээ аяга цай, кофег авч амжаагүй байхад нь хоёр дахиа уухын хэрэггүй.

•    Цайныхалбагаааягандаадүржорхижболохгүй. Цай, кофегоо хутгачихаад дийзнийхээ дээр гаргаж тавиарай


16

Slide image

17

Slide image

12-Технологи-Хоолны технологи

Хоолны газрын төрөл ангилал

Slide image

Show answer

Auto Play

Slide 1 / 17

SLIDE