

Монгол хэл 10-р анги №28
Presentation
•
Other
•
9th - 10th Grade
•
Practice Problem
•
Hard
Tungalagchimeg Munkhjargal
Used 16+ times
FREE Resource
1 Slide • 18 Questions
1
Монгол хэл 10-р анги №28
Эхийг уншаад, асуултад харилаарай.

2
Open Ended
Нэгдүгээр хэсэг: Эхийг уншиж ойлгоод, асуултад хариулаарай.
Эрүүл биед саруул ухаан оршино
Би залуудаа биеийн тамираар дагнан хичээллэж байсангүй. Хүүхэд байхдаа хөвгүүдтэй нэг удаа тоглож байгаад хөлөө бэртээснээс хойш хөл бөмбөгийг бүр мөсөн орхисон. Мөн одон бөмбөг тоглож сурах гэж хэдэн өдөр оролдсон. Бөмбөгөө онож цохиж чаддаггүй байлаа. Бас нэг хэсэг гүйлтээр хичээллэв. Гэтэл хамт гүйдэг хүмүүсээс надад гүйцэгдэх нэг ч хүн байгаагүй юм. Биеийн тамираар хичээллэх гэсэн миний түүх иймэрхүү байдлаар өрнөж байлаа. Сэлж сурах гэж оролдлоо. Дасгалжуулагч багш маань хичнээн зааж өгөөд сурдаггүй. Их усанд орвол живэхээр байлаа. Эцэст нь алхаагаар хичээллэвэл үр дүнтэй байх юм шиг надад санагдав. Тэгээд байнга алхдаг болов. Олон ч жил алхлаа. Өдөрт 6-10 км алхах нь энүүхэнд. Биеийн тамирын бусад төрлийг бодвол алхаа нь надад сайн тохирч байв. Ингээд би гучин наснаасаа биеийн тамираар идэвхтэй хичээллэж эхэлсэн юм. Гуч дөнгөж гарсан надад бүх амьдрал минь дууссан юм шиг нэг үе санагдаж байж билээ. Мөн ууган хүүгээ ахлах сургууль төгсөөд их сургуульд элсэхэд би дөч дөнгөж хүрч байсан. Тэр үед бас л миний амьдрал дууссан мэт санагдаж сэтгэл зүйчээс зөвлөгөө авдаг байв. Харин тавин нас хүрээд биеийн тамирын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сайн дурын байгууллага байгуулж түүндээ идэвхтэй ажиллалаа. Энэ үеэс бүх зүйл ид шидийн юм шиг сайхан байх боллоо. Би эрч хүчээр дүүрэн байсан ч нэг өдөр багтраа /астам/ өвчтэй болов. Удалгүй зүрхээр өвдөж эхлэв. Мөн үе мөчний өвчин намайг зовоож эхлэв. Хүмүүст сайхан харагдахын тулд залуудаа өвөл нимгэн хувцаслаж явсны хор уршиг хожим гарсан юм. Тавин насандаа чихрийн шижингээр өвдлөө. Эм, тариа нэлээд хэрэглэж, биеийн дархлаагаа сайжруулж чадсаны хүчинд эрүүл болов. Алхаагаар хичээллэсэн маань талаар болоогүй юм байна.
Би жаргах нарыг харах дуртай нэгэн. Байгаль бол ид шидээр адислагдсан юм шиг гайхамшигтай сайхан. Удалгүй надад ургах нарыг угтах нь сайхан санагдах боллоо. Залуу насандаа өглөө эртлэн босож, дэлхий ертөнцийн сайхныг сонирхдоггүй байсандаа жаахан харамсдаг. Хаврын улиралд амьдрал эхэлж, намар навчис салхинд хийсэн одохыг цэцэрлэгт зугаалан явахдаа ажиглах сайхан байна. Өвлийн анхны цас орсон өдөр гадаа алхаж, зуны улиралд байгаль дэлхийн ногоон өнгийг ажиглан харах сайхан. Мөн амьдралын жамаар нас ахихын хэрээр өвчин эмгэг тусах нь их болдог юм байна гэж бодох болсон. Энэ үеэс эрүүл саруул гялалзаж явсан оргил үе минь дуусаж байх шиг санагдана. Бодол санаагаа цэгцлэн мөргөл залбирал үйлдэж, амрах цаг маань иржээ. Харин нас ахиж, хашир суух тусам “Санаа зовох” гэдэг гинжнээс өөрийгөө чөлөөлж сурч байна. Би насан туршдаа болоод өнгөрсөн зүйлдээ дэмий харамсаж, ирээдүйд юу болох бол хэмээн санаа зовнин амьдарсаар иржээ. Энэ бүхэн хүний өнөөдөр гэгч сайхан өдрийг жаргалтай өнгөрүүлэхэд саад болдог байж дээ гэж бодох болсон. Миний амьдралд уулзаж учирч, үзэж туулсан бүхэн тохиолдлын зүйл байгаагүй бөгөөд юм бүхэн утга учиртай, хоорондоо үйлийн холбоотой болохыг ухаарсан. Удалгүй бие маань сульдаж эхэллээ. Сандал түшин явж, зогсохдоо өөрийгөө толинд хараад
инээмсэглэж, цэл залуухан байсан үеэ дурсан бодлоо. Цээж эгцлэн алхаж, үүрд иймээрээ байх юм шиг санаж явсан үе маань аль хэдийнээ өнгөрчээ.
Гэхдээ миний амьдрал, аз жаргал, баяраар дүүрэн байсан. Хувь заяа минь надад сайн найз
нөхөд, сайхан гэр бүл, эрүүл чийрэг амьдралыг харамгүй бэлэглэжээ. Хүн эрүүл явбал амьдралын урт удаан замд аз жаргал, сайн сайхан бүхнийг заавал үздэг. Харин эрүүл байхад бага наснаасаа бэлдэх ёстой. Залуу үедээ биеийн хүчний ажил хийхгүй, хэвтэж унтаж, залхууран, бусад хүн ажлыг минь хийгээд өгчихвөл сайн хэмээн боддог. Хөдөлгөөнгүй, идэвхгүй амьдралын хор уршиг хөгшрөх үед илэрдэг аж. Иймд залуу наснаасаа муу зуршилд автахгүй, аль болох хөдөлгөөнтэй, гүйж харайж, ажил хөдөлмөр хийж зүтгэж байвал хөгшрөхийн цагт эрүүл амьдрахын жаргалыг амсана. Харин залхуурал, идэвхгүй амьдрал нь ирээдүйд өвчин, зовлон болж ирдгийг үргэлж санаж яваарай.
3
Multiple Select
1. “Бодол санаагаа цэгцлэн, мөргөл залбирал үйлдэж, амрах цаг маань иржээ.” гэсэн өгүүлбэрийн онцолсон гийн утгыг олоорой.
идэр үе
балчир үе
ээлжийн амралтын үе
залуу үе
нас тогтсон үе
4
Multiple Choice
2. “Эм, тариа нэлээд хэрэглэж, биеийн дархлаагаа сайжруулж чадсаны хүчинд эрүүл болов.” гэсэн өгүүлбэрийн онцолсон үгийн утгыг олоорой.
Биеийг засан сайжруулах
Биеийн өвчин эсэргүүцэх чадвар
Үйл ажиллагааны бат бэх чанар
Бүрэн эрх, эрх чөлөө олгох
Эд зүйл, юм урлан бүтээх
5
Multiple Choice
3. Өгүүлэгчээс туулж өнгөрүүлсэн амьдралаа дүгнэсэн санааг илэрхийлсэн өгүүлбэрийг
олоорой.
Хөдөлгөөнгүй, идэвхгүй амьдралын хор уршиг хөгшрөх үед илэрдэг аж.
Би залуудаа биеийн тамираар дагнан хичээллэж байсангүй.
Мөн амьдралын жамаар нас ахихын хэрээр өвчин эмгэг тусах нь их болдог юм
байна гэж бодох болсон.
Би насан туршдаа болоод өнгөрсөн зүйлдээ дэмий харамсаж, ирээдүйд юу
болох бол хэмээн санаа зовнин амьдарсаар иржээ.
Харин эрүүл байхад бага наснаасаа бэлдэх ёстой.
6
Multiple Choice
4. “Хүмүүст сайхан харагдахын тулд залуудаа өвөл нимгэн хувцаслаж явсны хор уршиг
хожим гарсан юм.” гэсэн өгүүлбэтэй утгаараа хамгийн ойр хэлц аль нь вэ?
Эрүүл мэндээ алдвал бүхнийг алдана.
Өргүй бол баян өвчингүй бол жаргал
Эрүүл биед саруул ухаан оршино.
Шинэхэн эмчээс ширгээсэн ус
Дулаан явбал мянган лан
7
Multiple Choice
5. Өнөөдөр гэгч сайхан өдрийг жаргалтай өнгөрүүлэхэд саад болдог байсан зүйл юу вэ?
Биеийн тамираар тогтмол хичээллэдэггүй, эрүүл мэнддээ анхаардаггүй байсан нь
Залуудаа хайхрамжгүй явснаас шалтгаалан, олон төрлийн өвчин дараалан тусч
байсан нь
Өнгөрсөн зүйлдээ дэмий харамсаж, ирээдүйд юу болох бол хэмээн санаа
зовнидог байсан нь
Байгалийн жамаар нас ахиж хөгшин болж, хүссэн зүйлээ хийж чадахгүй болсон нь
Залуу насандаа өглөө эртлэн босож, дэлхий ертөнцийн сайхныг сонирхдоггүй
байсан нь
8
Multiple Choice
6. “Харин нас ахиж, хашир суух тусам “Санаа зовох” гэдэг гинжнээс өөрийгөө чөлөөлж сурч
байна.” гэсэн өгүүлбэрийн дүрслэх ур маягийг олоорой.
хүншүүлэл
юмшуулал
ихэсгэл
багасгал
зүйрлэл
9
Multiple Choice
7. Өгүүллэгээр ямар санааг дэвшүүлэн тавьсан бэ?
Нас ахих тусам хүн өвчлөх магадлал ихтэй
Сэтгэл санаагаар өөдрөг явбал өвчин тусахгүй
Залуу наснаасаа дасгал сургууль хийж, аль болох хөдөлгөөнтэй байвал
эрүүл мэндэд тустай
Учирсан юм бүхэн утга учиртай, хоорондоо үйлийн холбоотой
Залуудаа даарч хөрөх нь өвчин үүсэх эх үндэс
10
Multiple Choice
8. Өгүүллэгт ямар сэдэв, дэвшүүлсэн асуудал хөндсөнийг олно уу?
Өвчний тухай
Явган явахын ач холбогдлын талаар
Хүний бодол санаа, сэтгэл зүйн тухай
Эрүүл байх шалтгааны тухай
Хүний хөгшрөлтийн тухай
11
Multiple Choice
9. Дараах өгүүлбэрүүдийг уншаад үйл явдлын зөв дараалалд оруулаарай.
1. Харин тавин нас хүрээд биеийн тамирын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сайн
дурын байгууллага байгуулж түүндээ идэвхтэй ажиллалаа.
2. Хүмүүст сайхан харагдахын тулд залуудаа өвөл нимгэн хувцаслаж явсны хор уршиг
хожим гарсан юм.
3. Эцэст нь алхаагаар хичээллэвэл үр дүнтэй байх юм шиг надад санагдав.
4. Хүүхэд байхдаа хөвгүүдтэй нэг удаа тоглож байгаад хөлөө бэртээснээс хойш хөл
бөмбөгийг бүр мөсөн орхисон.
5. Харин залхуурал, идэвхгүй амьдрал нь ирээдүйд өвчин, зовлон болж ирдгийг үргэлж
санаж яваарай.
1, 5, 2, 3, 4
4, 3, 1, 2, 5
1, 2, 3, 4, 5
4, 3, 1, 5, 2
3, 1, 2, 4, 5
12
Multiple Select
Хоёрдугаар хэсэг: Зөв бичих, найруулах
2.1 Эхийг уншаад алдаатай 5 үгийг зөв зассаныг олоорой.
Дэлхийн бөмбөрцөгийн нартай талыг өдөр, сартай талыг шөнө гэж нэрлэдэг. Эрүүл мэндийн хичээлийн ач холбогдол их. Хүүхэд бүрийг багаас нь эрүүл мэндийн зөв дадал хэвшилд сургая. Миний дүү долоо хоногийн гурван өдөрт нь биеийн тамираар хичээлэлдэг.
Гарын ариун цэврийг сахъя. Дасгалжуулагчын мэргэшүүлэх сургалт маргааш эхлэнэ.
бөмбөрцгийн, хичээллэдэг, сахья, дасгалжуулагчийн, эхэлнэ
бөмбөрцгийн, сахья, нэрэлдэг, дасгалжуулагчийн, эхэлнэ
нэрэлдэг, хичээллэдэг, сахья, дасгалжуулагчийн, эхэлнэ
13
Multiple Select
2.2 Найруулгын алдаатай хэсгийг олоорой.
охид
бид нар
хэсэг адуу
нийт эцэг эх
14
Multiple Select
2.3 Найруулгын алдаатай 2 холбоо үгийг олоорой.
бүх сурагчид
нийт багш нар
нийт багш
бүх сурагч
15
Multiple Select
2.4 Зөв бичихийн алдаатай 2 үгийг олоорой.
сурагчдадаа
сурагчиддаа
сурагчийн
сурагчын
сурахыг
16
Multiple Choice
Гуравдугаар хэсэг: Хэлц үгсийн утгыг таних
3.1 "Барилдахаасаа таахалзах" хэмээх хэлцийн утга?
харамгүй туслах
хийгээгүй байж бардамнах
айлган сүрдүүлэх
ихэд баярлах
17
Multiple Select
3.2 "харамлах" гэсэн хэлцийн эсрэг ба ойролцоо утгат хэлцүүдийг олоорой.
гар татах
гар тэнийх
гар сунгах
гар харах
18
Multiple Choice
3.3 "олон гартай" хэмээх хэлцийн утга?
аливааг сэтгэлээсээ хийх
аливаад өөриймсөг хандах
бусдыг үйл ойшоох
аливааг жигд сайн хийдэггүй
19
Multiple Choice
3.4 "жаргах" хэмээх үгийн эсрэг утгатай хэлцийг олоорой.
азаа үзэх
толгой цохих
шар махтайгаа хатах
алтан аяганаас ус уух
Монгол хэл 10-р анги №28
Эхийг уншаад, асуултад харилаарай.

Show answer
Auto Play
Slide 1 / 19
SLIDE
Similar Resources on Wayground
15 questions
10 сонгон-1
Presentation
•
10th Grade
20 questions
Утгат орон
Presentation
•
10th Grade
11 questions
Тойргоор эргэх хөдөлгөөн
Presentation
•
11th Grade
13 questions
сонгууль
Presentation
•
9th - 12th Grade
14 questions
hun-amiin-bairshil-shiljilt-hudulguun
Presentation
•
11th Grade
8 questions
Бататгал-2
Presentation
•
10th Grade
10 questions
Untitled Lesson
Presentation
•
11th Grade
6 questions
түүх
Presentation
•
10th Grade
Popular Resources on Wayground
20 questions
Math Review
Quiz
•
3rd Grade
15 questions
Fast food
Quiz
•
7th Grade
20 questions
Context Clues
Quiz
•
6th Grade
20 questions
Inferences
Quiz
•
4th Grade
19 questions
Classifying Quadrilaterals
Quiz
•
3rd Grade
20 questions
Figurative Language Review
Quiz
•
6th Grade
20 questions
Equivalent Fractions
Quiz
•
3rd Grade
10 questions
Identify Fractions, Mixed Numbers & Improper Fractions
Quiz
•
3rd - 4th Grade
Discover more resources for Other
10 questions
Fact Check Ice Breaker: Two truths and a lie
Quiz
•
5th - 12th Grade
10 questions
Video Games
Quiz
•
6th - 12th Grade
10 questions
Logos
Quiz
•
6th - 9th Grade
10 questions
Test Your Knowledge with 15 Fun Trivia Questions
Interactive video
•
6th - 10th Grade
15 questions
Memorial Day Trivia
Quiz
•
KG - 12th Grade
21 questions
Factoring Trinomials (a=1)
Quiz
•
9th Grade
12 questions
Name that Candy
Quiz
•
KG - 12th Grade
20 questions
Guess The App
Quiz
•
KG - Professional Dev...