

11-р анги
Presentation
•
Education
•
11th - 12th Grade
•
Practice Problem
•
Hard
Standards-aligned
ochirpurew undarmaa
Used 6+ times
FREE Resource
12 Slides • 7 Questions
1
11-р анги Нийгмийн давхраажилт
By ochirpurew undarmaa
2
Нийгмийн гишүүд хувийн болон нийгмийн шинжээрээ зааглагдан хуваагдахыг хэлнэ.
Нийгмийн ялгарал
Эдийн засгийн баялаг, нэр хүнд, эрх мэдэлд хүрэх адил бус боломж бүхий байдлыг хэлнэ.
Тэгш бус байдал
Тодорхой хэв шинжит харилцаа бүхий тэгш бус байдлын тогтолцоо
Нийгмийн давхраажилт
Баялаг, нэр хүнд, эрх мэдлийн хувьд ялгаатай, тодорхой хэв шинжит харилцаа бүхий нийгмийн нийтлэг
Нийгмийн давхраа
3
Түүнийхээр анги бол үйлдвэрлэлийн хэрэгсэлтэй харилцах харилцаа (өмчлөх харилцаа), түүнээс хамааруулан амьдрах нөхцөлөө бүрдүүлэх аргаараа ялгаатай нийгмийн томоохон бүлэг юм.
К.Маркс
Тэрээр ангийн ялгааг авч үзэхдээ өмчөөс гадна орлого, эрхэлж буй ажил мэргэжил гэсэн эдийн засгийн бусад хүчин зүйлсийг чухалчилж үзжээ.
М.Вебер
4
Зөрчилдөөний онол
Марксын ангийн ялгаа нь ашиг сонирхлын ялгаа, улмаар зөрчилд хүргэдэг гэсэн санаанд тулгуурладаг ч ангийн ялгарлыг өмчийн гэхээсээ эрх мэдлийн ялгаатай түлхүү холбон үзсэн. Ашиг сонирхлын ялгаа нь зохион байгуулагдсан шинжтэй эрх мэдлийн (бюрократ байгууллага болон улс төрийн) бүтцэд тусгалаа олдог. Орчин үеийн нийгэмд бюрократ байгууллагад эрх мэдэл ажилтнуудад тэгш бусаар хуваарилагдсан байдаг нь ноёрхогч хийгээд дагагч гэсэн хоёр ангид хуваагдахад хүргэдэг.
Some text here about the topic of discussion
5
Неомарксистууд буюу шүүмжлэлт онолынхон
К.Марксын санааг М.Веберийн үзэл баримтлалаар засах оролдлого хийдэг буюу өмчөөс гадна эрх мэдлийн ялгарлыг чухалчилдаг. Тэд төр нь ноёрхогч ангийн эрх ашгийг хэрэгжүүлж байдаг гэж үздэг. Марксын үзэл санаанд тулгуурлан, М.Веберийн үзэл санааг харгалзан нийгмийн давхраажилтыг судалсан судлаач бол Е.О.Райт юм. Тэрээр К.Марксын үйлдвэрлэлийн хэрэгсэлтэй харилцах харилцаа (өмч)-ны ялгарлыг чухалчилсан үзэл санааг үйлдвэрлэлийн харилцаан дахь М.Веберийн “хянах” эрх мэдлийн үзэл санаагаар баяжуулан судалсан юм.
Some text here about the topic of discussion
6
Неомарксистууд буюу шүүмжлэлт онолынхон
Судалгааны үр дүнд капиталист, менежер, ажилчин, жижиг хөрөнгөтөн гэсэн дөрвөн ангийг тодорхойлсон. Түүнийхээр капиталист нь үйлдвэрлэлийн хэрэгслийг өмчлөгч, бусдын хөдөлмөрийг хөлслөгч, бусдын хөдөлмөрийн үйл ажиллагааг хянагч юм. Менежер нь өөрийн хөдөлмөрөө борлуулагч, капиталистуудын төлөө бусдын хөдөлмөрийн үйл ажиллагааг хянагч. Ажилчин нь өөрийн хөдөлмөрөө капиталистад борлуулагч, хянах эрх мэдэл үгүй анги юм. Харин жижиг хөрөнгөтөн нь өөрийн үйлдвэрлэлийн хэрэгслийг өмчлөгч, цөөн ажилтан хөлслөх тохиолдолд тэдний хөдөлмөрийн үйл ажиллагаанд хяналт тавигч, эсвэл ажилтангүй тохиолдолд хяналт тавих эрх мэдэлгүй анги хэмээн үзсэн.
Some text here about the topic of discussion
7
Бүтэц-чиг үүргийн онол
Э.Дюркгейм нарын социологичид анхнаасаа нэр хүнд, ажил мэргэжлийн байр суурийн ялгарлыг нийгмийн давхраажилтын суурь шалтгаан гэж үздэг. Тэд хөдөлмөрийн хуваарь нийгмийн зохион байгуулалтын үндэс болохын зэрэгцээ тэгш бус байдалд хүргэх үндсэн шалтгаан гэжээ.
Some text here about the topic of discussion
8
Бүтэц-чиг үүргийн онол
Т.Парсонс тухайн нийгэмд зонхилж байгаа үнэлэмжийн дагуу хүмүүс бусад хүмүүсээрээ үнэлэгдэж, зэрэглэгдэж байдаг. Тэгэхээр бүх нийгэмд байр суурийн нэр хүндээс хамаарсан шатлал оршин байдаг. Нийгмийн институтууд нь нийгмийн оршин тогтнолын төлөө ялгаатай чиг үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тухайн нийгмийн үнэлэмжийн дагуу тэдгээрийг үнэлдэг бөгөөд энэхүү үнэлгээний түвшнээрээ ялгагдана. Жишээ нь, ер бусын хүчинтэй харилцахыг онцгой чухал гэж үзэх нийгэмд шашны зүтгэлтэн, санваартан, бөө, шидтний байр суурь илүү өндрөөр үнэлэгдэнэ.
Some text here about the topic of discussion
9
Бүтэц-чиг үүргийн онол
Бүтэц-чиг үүргийн онолд Дэвис ба Мур нарын онол чухал үүрэгтэй. Тэдний судалснаар нэг хэсэг байр суурь нь бусдаас илүү чухал бөгөөд илүү өндөр ур чадварыг шаарддаг, хүмүүсийн сонирхлыг татахын зэрэгцээ илүү хүндлэл хүлээж байдаг. Тухайн нийгэмд чухал бөгөөд илүү нарийн ур чадвар шаардах хөдөлмөрийн нийлүүлэлт бага байх тохиолдолд хөдөлмөрийн зах зээлд илүү өндрөөр үнэлэгддэг гэж үздэг.
Some text here about the topic of discussion
10
Бүтэц-чиг үүргийн онол
Бүтэц-чиг үүргийн онолын үүднээс Янки хотын нийгмийн давхраажилтыг судалсан судлаач бол Л.Уорнер юм. Тэрээр хувь хүний ангийн харьяаллыг нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээр хэмжих бус, харин бусад хүмүүсийн зүгээс үнэлэх нэр хүндийн субьектив үнэлгээ, хүндлэлээр хэмжих загварыг боловсруулсан юм. Тодруулбал, дэлгүүрийн эзэн, эмчийг нэр хүндээр өөрөөсөө илүү гэж үзвэл түүнийг дэлгүүрийн эзнээс дээд ангид оруулж судална. Энэхүү аргачлалыг цөөн хүн амтай орон нутагт ашиглаж болох ч томоохон хот сууринд ашиглахад хүндрэлтэй юм.
Some text here about the topic of discussion
11
Бүтэц-чиг үүргийн онол
Ажил мэргэжлийн нэр хүндийг тодорхойлохдоо обьектив шалгуурыг ашиглах үүднээс Дункан нийгэм, эдийн засгийн индексийн аргачлалыг боловсруулсан. Энэхүү аргачлал нь ажил мэргэжлийн нэр хүндийн зэрэглэлийг тухайн хүний боловсрол, орлогын хэмжээгээр тодорхойлдог.
Some text here about the topic of discussion
12
Some text here about the topic of discussion.
Дараах даалгаварыг гүйцэтгэж өөрийгөө сориорой.
13
Multiple Choice
“Анги, статус, нам” (1920) бүтээлдээ М.Вебер давхраажилтын асуудлыг хөндсөн. Тэрээр ангийн ялгааг авч үзэхдээ өмчөөс гадна орлого, эрхэлж буй ажил мэргэжил гэсэн эдийн засгийн бусад хүчин зүйлсийг чухалчилж үзсэн эрдэмтэн
М.Вебер.
К.Маркс.
Е.О.Райт
Т.Парсонс
Э.Дюркгейм
14
Multiple Choice
Марксын үзэл санаанд тулгуурлан, М.Веберийн үзэл санааг харгалзан нийгмийн давхраажилтыг судалсан судлаач бол
М.Вебер.
К.Маркс.
Е.О.Райт
Т.Парсонс
Э.Дюркгейм
15
Multiple Choice
Хөдөлмөрийн хуваарь нийгмийн зохион байгуулалтын үндэс болохын зэрэгцээ тэгш бус байдалд хүргэх үндсэн шалтгаан гэж үзсэн эрдэмтэн
М.Вебер.
К.Маркс.
Е.О.Райт
Т.Парсонс
Э.Дюркгейм
16
Multiple Choice
Тэдний судалснаар нэг хэсэг байр суурь нь бусдаас илүү чухал бөгөөд илүү өндөр ур чадварыг шаарддаг, хүмүүсийн сонирхлыг татахын зэрэгцээ илүү хүндлэл хүлээж байдаг. Тухайн нийгэмд чухал бөгөөд илүү нарийн ур чадвар шаардах хөдөлмөрийн нийлүүлэлт бага байх тохиолдолд хөдөлмөрийн зах зээлд илүү өндрөөр үнэлэгддэг гэж үздэг.
М.Вебер.
К.Маркс.
Е.О.Райт
Т.Парсонс
Дэвис ба Мур
17
Multiple Choice
. . . . . . . . гэдэг нь нийгмийн гишүүд хувийн болон нийгмийн шинжээрээ зааглагдан хуваагдахыг хэлнэ.
Нийгмийн ялгарал
Тэгш бус байдал
Нийгмийн давхраажилт
Нийгмийн давхраа
Нийгмийн нийтлэг
18
Multiple Choice
...................... гэдэг нь эдийн засгийн баялаг, нэр хүнд, эрх мэдэлд хүрэх адил бус боломж бүхий байдлыг хэлнэ.
Нийгмийн ялгарал
Тэгш бус байдал
Нийгмийн давхраажилт
Нийгмийн давхраа
Нийгмийн нийтлэг
19
Multiple Choice
................ гэдэг нь ижил төстэй шинж бүхий хүн амын статистик нэгдэл.
Нийгмийн ялгарал
Тэгш бус байдал
Нийгмийн давхраажилт
Нийгмийн давхраа
Нийгмийн нийтлэг
11-р анги Нийгмийн давхраажилт
By ochirpurew undarmaa
Show answer
Auto Play
Slide 1 / 19
SLIDE
Similar Resources on Wayground
16 questions
11р анги цахим хичээл
Presentation
•
11th Grade
16 questions
10-р анги иргэний эрх зүй-Хөдөлмөрийн эрх зүй
Presentation
•
10th Grade
12 questions
Сүлжээ-2 /Б.Отгончимэг, Б.Жаргалцэцэг/
Presentation
•
University
13 questions
untitled
Presentation
•
KG - University
13 questions
Untitled Lesson
Presentation
•
University
13 questions
いろどり 第8課 会話
Presentation
•
Professional Development
7 questions
Чөлөөт уналт
Presentation
•
11th Grade
11 questions
сэтгэхүйн үндсэн хэлбэр
Presentation
•
9th - 12th Grade
Popular Resources on Wayground
11 questions
Hallway & Bathroom Expectations
Quiz
•
6th - 8th Grade
10 questions
HCS SCI 03 Summer School Assessment 2
Quiz
•
3rd Grade
11 questions
Home Scope
Quiz
•
7th - 8th Grade
12 questions
2026 TAP Technology in the Classroom
Presentation
•
Professional Development
15 questions
HCS SCI 05 Summer School Assessment 2 Review
Quiz
•
5th Grade
15 questions
HCS SCI 04 Summer School Review 2
Quiz
•
4th Grade
59 questions
Geometry Unit 3 Review
Quiz
•
9th - 12th Grade
14 questions
FAST ELA READING SMAPLE TEST MATERIALS
Passage
•
3rd Grade