

Untitled Lesson
Presentation
•
History
•
7th Grade
•
Hard
undefined undefined
FREE Resource
2 Slides • 0 Questions
1
Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГO
"Шинэ сэргэлтийн бодлого" нь Монгол Улсын эдийн засгийн харaат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх,
Коронавируст халдвар /КОВИД-19/-т цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин
зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэж, "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх
суурь нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засаг, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулахад чиглэсэн 10 хүртэлх жилийн
хугацаанд хэрэгжих дунд хугацааны зорилтот хөтөлбөр юм.
"Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлснээр урт хугацаанд эдийн засгийн өсөлт дунджаар 6 хувьд
хадгалагдаж, нэг хүнд ногдох үндэсний орлого 2 дахин нэмэгдэж, ажиллах хүчний оролцооны түвшин
65 хувьд хүрнэ. Боомтын хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлж, эрчим хүчний эх үүсвэрийг 2 дахин өсгөнө.
"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн эхний үе шатны
зорилго, зорилт хангагдах суурь нөхцөл бүрдэнэ.
"Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд төр-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд
тулгуурлан Монгол Улсын хөгжлийг хязгаарлаж буй зургаан багц асуудлыг шийдвэрлэх болно.
Нэг.Боомтын сэргэлт
1.1.Боомтуудын хатуу, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэн ачаа болон зорчигч нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлж,
экспортыг нэмэгдүүлнэ.
1.2.Хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар үе шаттайгаар бүрэн холбон, тээвэр, логистикийн
өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалыг сайжруулж, цаашид транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлнэ.
1.3.Монгол Улсын агаарын зайн зохион байгуулалт, агаарын замын ашиглалтыг сайжруулан дамжин өнгөрөх агаарын
хөлгийн тоог нэмэгдүүлж, агаарын тээврийн либералчлалыг үе шаттайгаар үргэлжлүүлэх замаар ачаа тээврийн зангилаа
төвийг бий болгож, мөн аялал жуулчлалын салбарыг дэмжинэ.
1.4.Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомтуудыг үе
шаттайгаар байгуулах замаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлнэ.
Хоёр.Эрчим хүчний сэргэлт
2.1.Эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх шугам сүлжээг шинээр барьж байгуулан хүчин чадлыг өргөтгөн
нэмэгдүүлж, эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлнэ.
2.2.Сэргээгдэх эрчим хүчийг зохистой харьцаагаар хөгжүүлэн усан болон хуримтлуурын станц барьж, эрчим хүчний
нэгдсэн системийн найдвартай, тогтвортой байдлыг хангана.
2.3.Эрчим хүчний салбарыг санхүү, эдийн засгийн бие даасан тогтолцоонд үе шаттайгаар шилжүүлнэ.
2.4.Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлэх сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, сүлжээнд
холбогдох хэт өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын бэлтгэл ажлыг хангана.
2.5.Оросын Холбооны Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу Монгол Улсын газар нутгаар дамжин өнгөрөх
байгалийн хий дамжуулах хоолойг барих бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ.
Гурав.Аж үйлдвэржилтийн сэргэлт
3.1.Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтыг бүрэн цахимжуулж, өртөг зардлыг бууруулан хөрөнгө оруулалтыг
нэмэгдүүлж, дэвшилтэт техник, технологид суурилсан, нэмүү өртөг шингэсэн уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээг дээшлүүлэн
эрдэс баялгийн баталгаат нөөцийг арвижуулна.
3.2.Нэмүү өртөг шингэсэн хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, дотоодын бүтээн байгуулалтын хэрэгцээг хангаж, экспортыг
нэмэгдүүлнэ.
3.3.Газрын тосны баталгаат нөөцийг өсгөж, олборлолтыг нэмэгдүүлэх замаар дотоодын газрын тос боловсруулах
үйлдвэрийг түүхий эдээр хангана.
3.4.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэвшилтэт техник, технологи, инновацад тулгуурлан хөгжүүлж, шинэ бүтээгдэхүүн,
үйлчилгээ болон үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлнэ.
3.5.Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нөөцтэй уялдуулан боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг
нэмэгдүүлэх замаар хагас боловсруулсан бүтээгдэхүүний экспортын хувь хэмжээг бууруулан нэмүү өртөг шингэсэн эцсийн
бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ.
3.6.Шинжлэх ухаанд суурилсан өндөр технологи, блокчейн, хиймэл оюун ухааны ололтыг нэвтрүүлж, дижитал эдийн
засгийн чиг хандлагад нийцсэн аж үйлдвэржилтийг хөгжүүлнэ.
1 / 2
2
Дөрөв.Хот, хөдөөгийн сэргэлт
4.1.Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн чанар, стандартыг сайжруулан багтаамж ихтэй шинэ
төрлийн нийтийн тээврийн хэрэгслийг үйлчилгээнд нэвтрүүлж, гол ба үндсэн авто зам, замын байгууламжийн
сүлжээг өргөтгөн шинэчилж, олон түвшний уулзварыг байгуулан хүртээмжийг нэмэгдүүлж, авто замын
түгжрэлийг бууруулна.4.2.Шинэ суурьшлын бүс, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг
эрчимжүүлж, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан иргэд, аж ахуйн нэгжүүдийг цогц бодлогоор
дэмжих замаар төвлөрлийг сааруулна.
4.3.Аймгийн төвүүдийг бие даасан хот болгон хөгжүүлж, орон нутаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэх санхүү, эдийн
засгийн боломжийг бүрдүүлнэ.
4.4.Эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн бодлогод тулгуурлан мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн
тогтвортой өсөлтийг дэмжиж, хүнсний дотоодын хэрэгцээг ханган, экспортын хувь хэмжээг нэмэгдүүлнэ.
Тав.Ногоон хөгжлийн сэргэлт
5.1.Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад дорвитой хувь нэмэр оруулах зорилгоор "Тэрбум мод" үндэсний
хөдөлгөөнийг үр дүнтэй өрнүүлж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
5.2.Усны нөөцийг хамгаалж, хүн амыг баталгаат ундны усаар хангах, бэлчээрийг усжуулах, говийн бүс нутгийн усан
хангамжийг нэмэгдүүлэх, саарал усыг дахин ашиглах, хиймэл нуур, хөв цөөрөм байгуулж, ширгэсэн гол горхи, булаг, шандыг
нөхөн сэргээнэ.
5.3.Байгальд ээлтэй дэвшилтэт технологи бүхий хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдийг аймаг, нийслэлд
бүсчлэн байгуулна.
5.4.Эдийн засаг, аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхдээ байгаль хамгаалах үндэсний уламжлалт ёс
заншлыг хадгалж, дэлхийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн ногоон хөгжлийн жишиг загварыг тодорхойлно.
Зургаа.Төрийн бүтээмжийн сэргэлт
6.1.Төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулж, төрийн хүнд суртлыг бууруулна.
6.2.Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтад цогц шинжилгээ хийж, үнэлэлт, дүгнэлт өгч, оновчтой бүтцийг тогтоон,
төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлнэ.
6.3.Төрийн хяналт, шалгалтын давхардсан тогтолцоог цэгцэлж, төлөвлөгөөт шалгалтыг түр хугацаанд зогсоон, төрийн
байгууллагаас шаарддаг тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөлийн тоог бууруулна.
6.4.Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг
зохион байгуулна.
6.5.Авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгана.
6.6.Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-аас гаргадаг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй
тэмцэх стратегийн дутагдалтай улсын жагсаалт /саарал, хар жагсаалт/, Европын холбооны "Татварын зорилгоор хамтран
ажилладаггүй бүс нутгуудын жагсаалт"-д орохгүй байх, түүнчлэн Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулахаас сэргийлнэ.
---oOo---
2 / 2
Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГO
"Шинэ сэргэлтийн бодлого" нь Монгол Улсын эдийн засгийн харaат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх,
Коронавируст халдвар /КОВИД-19/-т цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин
зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэж, "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх
суурь нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засаг, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулахад чиглэсэн 10 хүртэлх жилийн
хугацаанд хэрэгжих дунд хугацааны зорилтот хөтөлбөр юм.
"Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлснээр урт хугацаанд эдийн засгийн өсөлт дунджаар 6 хувьд
хадгалагдаж, нэг хүнд ногдох үндэсний орлого 2 дахин нэмэгдэж, ажиллах хүчний оролцооны түвшин
65 хувьд хүрнэ. Боомтын хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлж, эрчим хүчний эх үүсвэрийг 2 дахин өсгөнө.
"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн эхний үе шатны
зорилго, зорилт хангагдах суурь нөхцөл бүрдэнэ.
"Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд төр-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд
тулгуурлан Монгол Улсын хөгжлийг хязгаарлаж буй зургаан багц асуудлыг шийдвэрлэх болно.
Нэг.Боомтын сэргэлт
1.1.Боомтуудын хатуу, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэн ачаа болон зорчигч нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлж,
экспортыг нэмэгдүүлнэ.
1.2.Хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар үе шаттайгаар бүрэн холбон, тээвэр, логистикийн
өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалыг сайжруулж, цаашид транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлнэ.
1.3.Монгол Улсын агаарын зайн зохион байгуулалт, агаарын замын ашиглалтыг сайжруулан дамжин өнгөрөх агаарын
хөлгийн тоог нэмэгдүүлж, агаарын тээврийн либералчлалыг үе шаттайгаар үргэлжлүүлэх замаар ачаа тээврийн зангилаа
төвийг бий болгож, мөн аялал жуулчлалын салбарыг дэмжинэ.
1.4.Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомтуудыг үе
шаттайгаар байгуулах замаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлнэ.
Хоёр.Эрчим хүчний сэргэлт
2.1.Эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх шугам сүлжээг шинээр барьж байгуулан хүчин чадлыг өргөтгөн
нэмэгдүүлж, эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлнэ.
2.2.Сэргээгдэх эрчим хүчийг зохистой харьцаагаар хөгжүүлэн усан болон хуримтлуурын станц барьж, эрчим хүчний
нэгдсэн системийн найдвартай, тогтвортой байдлыг хангана.
2.3.Эрчим хүчний салбарыг санхүү, эдийн засгийн бие даасан тогтолцоонд үе шаттайгаар шилжүүлнэ.
2.4.Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлэх сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, сүлжээнд
холбогдох хэт өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын бэлтгэл ажлыг хангана.
2.5.Оросын Холбооны Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу Монгол Улсын газар нутгаар дамжин өнгөрөх
байгалийн хий дамжуулах хоолойг барих бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ.
Гурав.Аж үйлдвэржилтийн сэргэлт
3.1.Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтыг бүрэн цахимжуулж, өртөг зардлыг бууруулан хөрөнгө оруулалтыг
нэмэгдүүлж, дэвшилтэт техник, технологид суурилсан, нэмүү өртөг шингэсэн уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээг дээшлүүлэн
эрдэс баялгийн баталгаат нөөцийг арвижуулна.
3.2.Нэмүү өртөг шингэсэн хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, дотоодын бүтээн байгуулалтын хэрэгцээг хангаж, экспортыг
нэмэгдүүлнэ.
3.3.Газрын тосны баталгаат нөөцийг өсгөж, олборлолтыг нэмэгдүүлэх замаар дотоодын газрын тос боловсруулах
үйлдвэрийг түүхий эдээр хангана.
3.4.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэвшилтэт техник, технологи, инновацад тулгуурлан хөгжүүлж, шинэ бүтээгдэхүүн,
үйлчилгээ болон үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлнэ.
3.5.Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нөөцтэй уялдуулан боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг
нэмэгдүүлэх замаар хагас боловсруулсан бүтээгдэхүүний экспортын хувь хэмжээг бууруулан нэмүү өртөг шингэсэн эцсийн
бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ.
3.6.Шинжлэх ухаанд суурилсан өндөр технологи, блокчейн, хиймэл оюун ухааны ололтыг нэвтрүүлж, дижитал эдийн
засгийн чиг хандлагад нийцсэн аж үйлдвэржилтийг хөгжүүлнэ.
1 / 2
Show answer
Auto Play
Slide 1 / 2
SLIDE
Similar Resources on Wayground
3 questions
Тусгаар тогтносон монгол улс дасгал ажил
Presentation
•
9th Grade
6 questions
түүх
Presentation
•
10th Grade
15 questions
Розподільна властивість множення
Presentation
•
6th Grade
16 questions
history
Presentation
•
5th Grade
10 questions
Untitled Lesson
Presentation
•
11th Grade
11 questions
Вставні і вставлені слова, словосполучення й речення.
Presentation
•
11th Grade
13 questions
сонгууль
Presentation
•
9th - 12th Grade
23 questions
Образ головної героїні та казкових персонажів у романі«Аліса в К
Presentation
•
5th Grade
Popular Resources on Wayground
20 questions
Math Review
Quiz
•
3rd Grade
15 questions
Fast food
Quiz
•
7th Grade
20 questions
Context Clues
Quiz
•
6th Grade
20 questions
Inferences
Quiz
•
4th Grade
19 questions
Classifying Quadrilaterals
Quiz
•
3rd Grade
20 questions
Figurative Language Review
Quiz
•
6th Grade
20 questions
Equivalent Fractions
Quiz
•
3rd Grade
10 questions
Identify Fractions, Mixed Numbers & Improper Fractions
Quiz
•
3rd - 4th Grade
Discover more resources for History
58 questions
Virginia Civics and Economics SOL Review
Quiz
•
7th Grade
24 questions
Age of Exploration Vocabulary: European Exploration and Imperial
Quiz
•
7th Grade
15 questions
Civil War Retrieval Quiz
Quiz
•
7th Grade
10 questions
Exploring the Byzantine Empire: Key Events and Milestones
Interactive video
•
6th - 10th Grade
10 questions
Exploring the American Civil War: Key Events and Figures
Interactive video
•
6th - 10th Grade
25 questions
US HISTORY REVIEW
Quiz
•
6th - 8th Grade
38 questions
Civics EOC Review
Quiz
•
7th - 8th Grade
33 questions
Texas History Final Exam Review
Quiz
•
7th Grade