РАПА НУИ
• Профессорын блог. Өнөө өглөө би цонхоороо хараад Рапа Нуи /зарим газар Улаан өндөгний арал гэж нэрлэдэг/ -гийн үзэсгэлэнт байгалийн сайхан үзэмжийг харж зогсоно. Өвс, бут сөөг нь ногоон, цэнхэр тэнгэр, одоо унтарсан хуучин галт уулууд цаана нь харагдана. Энэ арал дээр байх миний сүүлийн долоо хоног гэхээр жаахан гунигтай л байна. Би судалгаагаа дуусгаад гэртээ харина. Сүүлийн есөн сарын турш судалсан моайдаа “Баяртай” гэж хэлэхээр өнөө орой толгодоор зугаална. Эдгээр том хөшөөнүүдийн зарим зургийг энд орууллаа. Хэрэв би энэ жил блогоо үргэлжлүүлбэл Рапа Нуигийн хүмүүс хэдэн зуун жилийн өмнө эдгээр моайг яаж сийлсэн гэдгийг бичих болно. Эдгээр гайхалтай моайг арлын зүүн хэсэгт нэг карьерт сийлсэн байдаг. Тэдний зарим нь хэдэн мянган кг жинтэй байсан ч Рапа Нуигийн хүмүүс тэднийг карьераас энэ байгаа газарт нь ямар ч кран хүнд тоног төхөөрөмжгүйгээр зөөж чадсан байгаа юм. Археологичид олон жилийн турш эдгээр асар том хөшөөг хэрхэн зөөснийг мэдэхгүй байлаа. Археологичид болон Рапа Нуи хотын оршин суугчдын баг ургамлаар хийсэн олс, модон дугуй, том модоор хийсэн зам зэргийг ашиглан моайг зөөж болно гэдгийг 1990-ээд онд олж мэдэх хүртэл оньсого мэт байсан юм. Гэсэн хэдий ч өөр нэг нууцлаг зүйл хэвээр үлдсэн. Моайг хөдөлгөж байсан эдгээр ургамал, том мод хаачсан бэ? Миний хэлсэнчлэн энд өвс, бут сөөг, ганц хоёр жижиг мод харагдахаас өөр энэ асар том хөшөөг хөдөлгөхөд ашиглаж болох зүйл байхгүй. Энэ бол миний дараагийн нийтлэл хүртэл нууц. Тэр болтол та нууцыг өөрөө судлахыг хичээгээрэй. Жаред Даймондын “Сүйрэл” хэмээх номоос эхлэхийг санал болгож байна.
• Номын тойм - Сүйрлийн тойм Жаред Даймонд “Сүйрэл” хэмээх шинэ ном нь бидний хүрээлэн буй орчныг сүйтгэхийн үр дагаврын талаар тодорхой анхааруулга болсон юм. Зохиогч уг номдоо байгаль орчны үзүүлэх нөлөөний улмаас сүйрсэн хэд хэдэн соёл иргэншлийн тухай өгүүлжээ. Номын хамгийн сэтгэл түгшээсэн жишээнүүдийн нэг бол Рапа Нуи юм. Зохиогчийн хэлснээр Рапа Нуид дээр полинезчууд НТ-ын 700 оноос хойш суурьшжээ. Тэд магадгүй 15,000 хүнтэй, цэцэглэн хөгжиж буй нийгмийг байсан байх. Тэд алдарт моай хөшөөг сийлж, байгалийн нөөц баялгаа ашиглан арлын өөр өөр газар луу зөөвөрлөсөн. Анхны европчууд 1722 онд Рапа Нуид газардах үед моайнууд тэнд байсан боловч моднууд алга болсон байжээ. Хэдхэн мянган хүн үлдэж, амьд үлдэхийн төлөө тэмцэж байв. Ноён Даймонд Рапа Нуигийн хүмүүс газар тариалан болон бусад зориулалтаар газар нутгийг цэвэрлэж, арал дээр амьдарч байсан зарим төрлийн далайн болон хуурай газрын шувуудыг хэт их агнасан гэж бичжээ. Тэрээр байгалийн нөөц хомсдож байгаа нь иргэний дайн, Рапа Нуигийн нийгмийг сүйрүүлэхэд хүргэсэн гэж таамагласан байна. Гайхамшигтай боловч аймшигтай сургамж бол урьд өмнө хүн төрөлхтөн бүх модыг тайрч, ан амьтдын төрөл зүйлүүдийг устгаж, байгаль орчноо сүйтгэх сонголтыг хийсэн явдал юм. Өөдрөгөөр, бид өнөөдөр ийм алдаа гаргахгүй байхаар сонгож болно гэж зохиолч онцолжээ. Энэ ном сайн бичигдсэн. Байгаль орчны талаар санаа зовдог хүн бүр унших ёстой.
2005 онд Жаред Даймонд “Сүйрэл” номоо хэвлүүлсэн. Тэр номдоо Рапа Нуи дахь хүмүүсийн сууриныг дүрсэлсэн байдаг.
1 Энэ ном хэвлэгдсэний дараа удалгүй асар их маргаан үүсгэсэн. Олон эрдэмтэд Рапа Нуи дээр болсон явдлын тухай Даймондын онолд эргэлзэж байсан. Европчууд анх XVIII зуунд арал дээр ирэхэд асар том моднууд алга болсон гэдэгтэй тэд санал нэгдэж байсан ч алга болсон шалтгааны талаарх Жаред Даймондын онолтой санал нийлэхгүй байв.
Саяхан Карл Липо, Терри Хант гэсэн хоёр эрдэмтэн шинэ онолыг нийтлэв. Полинезийн харх модны үрийг идсэнээр дахин мод ургах боломжгүй болсон гэжээ. Тэдний үзэж буйгаар уг хархыг санамсаргүй эсвэл санаатайгаар Рапа Нуид канео/завь/ дээр авчирсан гэж үзсэн байна.
Хархны тоо толгой нь 47 хоног тутамд хоёр дахин өсдөг. Энэ бол маш олон хархыг хооллоно гэсэн үг. Липо, Хант нар онолоо батлахын тулд хархны хазсан мөртэй далдуу модны самрын үлдэгдлийг харуулжээ. Мэдээж, тэд Рапа Нуигийн ойг устгахад хүмүүс их үүрэг гүйцэтгэсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Гэвч тэд полинезийн харх нь хэд хэдэн хүчин зүйлийн дунд хамгийн том буруутан байсан гэжээ.
1. Блогд бичсэнээр Профессор судалгааны ажлаа хэзээ эхэлсэн бэ?