NEW
Font size
WorksheetsCIA Part1
Total questions: 15
Worksheet time: 15mins
Дараахь тодорхойлолтуудаас аль нь Байгууллагын эрсдлийн удирдлагыг (ERM) ХАМГИЙН САЙН тодорхойлж байна вэ?
Байгууллагын эрсдлийн удирдлага нь дотоод хяналтаас хязгаарлагдмал агуулгатай бөгөөд гадаад орчны үйл явдлаас шалтгаалсан эрсдлийн удирдлагад чиглэдэг.
Байгууллагын эрсдлийн удирдлага нь дотоод хяналтаас хязгаарлагдмал агуулгатай бөгөөд байгууллагын эрсдлийг бууруулах стратегид чиглэсэн байна.
Байгууллагын эрсдлийн удирдлага нь дотоод хяналтаас өргөн агуулгатай бөгөөд эрсдлийг таньж мэдэх, удирдах, байгууллага зорилгодоо хүрэхүйц байдалд үнэлэлт өгөхөд чиглэсэн байна.
Байгууллагын эрсдлийн удирдлага нь засаглал болон дотоод хяналтаас өргөн агуулгатай бөгөөд байгууллагын эрсдлийг хүлээн зөвшөөрөх түвшинд байлгах үйл ажиллагааг зохион байгуулахад чиглэсэн байна.
Аудитын ажлын ЗӨВ ДАРААЛЛЫГ сонгоно уу.
Үүнд:
I. Аудитын ажлын хөтөлбөр (удирдамж) бэлтгэх.
II. Үр дүнгийн хурал хийх.
III. Газар дээрх аудит хийх.
IV. Аудитын ажлын хуваарь гаргах
V. Аудитын үр дүнгийн хураангуй тайлан бэлтгэх.
I, II, III, IV, V
I, IV, II, III, V
IV, I, III, II, V
IV, III, I, V, II
Дотоод аудитор нь байгууллагын эрхэм зорилгод дэмжлэг болох conference-д оролцох зардлыг хэмнэх боломжтой эсэхийг судлахаар оролцогчийн томилолтын баримт мэдээлэлтэй танилцсан. Дараахь нотлох баримтуудаас аль нь дээрх ажил үүргээ гүйцэтгэхэд ХАНГАЛТТАЙ байж чадах вэ?
Өнгөрсөн жилийн conference-ийн зорилго, гарчиг, томилолтын хугацаа зэрэг баримтууд нь conference-д оролцсон ажилтны нэр болон томилолтын зардалтай таарч байна.
Өнгөрсөн жилд ажилтнуудын уригдсан бүх conference-ийн гарчиг, хугацаа болон нэг оролцогчид ногдох дундаж зардлын бүртгэл, (урилгад заасан зардал)
Ажилтнуудын оролцсон бүх conference-ийн гарчиг, томилолтын хугацаа болон тэдгээр хурлын зорилго нь байгууллагын эрхэм зорилгод хэрхэн хэрэгцээтэй байсан талаарх баримт
Ажилтнуудын томилолтын хүсэлттэй холбоотой бичиг баримт, үүнд хурлуудын нэр, зорилго, томилолтын хугацаа болон зардлын тооцооллыг оруулсан.
Аудитын ажлыг гүйцэтгэлд дотоод аудиторын техникийн ур чадвар шаардлагатай эсэхийг баталгаажуулахын тулд Ерөнхий аудитор нь:
Дотоод аудитын ажлын байранд тавих мэдлэг боловсрол, туршлагын талаарх шаардлагыг тодорхойлохдоо гүйцэтгэх ажлын хамрах хүрээ, хариуцлагын түвшнийг анхаарч үзнэ
Шинээр ажилд авсан аудитор нь аудитын газрын эрхэм зорилгод хүрэхэд шаардлагатай мэргэжлийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг баталгаажуулах
Сургалтын төлөвлөгөө боловсруулахдаа одоо байгаа сургалтууд нь аудиторуудын хүсэл сонирхолтой нийцэж байгаа эсэхийг харгалзан үзэх
Аудиторуудын жил бүрийн тасралтгүй боловсролын сургалтын цагийн доод хэмжээний шаардлага тавих
Аудитын бэлтгэл ажлын хугацаанд эрсдлийн үнэлгээг хангалтгүй хийснээр аудитын ажлын аль хэсэгт ХАМГИЙН ИХ сөрөгөөр нөлөөлөх вэ?
Аудитын хамрах хүрээг тодорхойлох
Дотоод хяналтыг шалгах
Тест хийх
Зөрчлийг үнэлэх
Урьдчилан сэргийлэх хяналт нь яагаад илрүүлэх хяналтаас ДАВУУ ТАЛТАЙ байдаг вэ?
Урьдчилан сэргийлэх хяналт нь үйлдлийг эхнээс нь зөв хийхэд дэмжлэг болдог тул залруулах арга хэмжээний хэрэгцээ шаардлагыг бууруулдаг.
Урьдчилан сэргийлэх хяналт нь илүү мэдрэмтгий учраас илрүүлэх хяналтаас илүү алдааг илрүүлдэг.
Урьдчилан сэргийлэх хяналт нь гарцын процессыг агуулдаг тул хяналт, тулгалт, шинжилгээг өргөн хүрээнд хамруулдаг.
Урьдчилан сэргийлэх хяналт нь асуудал үүссэний дараа илрүүлдэг, бүхий л шалгалтыг гүйцэтгэсний дараа хүлээн зөвшөөрдөг учраас илрүүлэх хяналтын үлдээсэн алдааг илрүүлэх боломжтой байдаг.
Ерөнхий аудитор стандартын дагуу аудитын ажлын баримтыг хянасан болохыг нотлох арга аль нь БИШ вэ?
Ерөнхий аудитор шалгасан бүх ажлын баримтад гарын үсэг, огноо тавих
Ерөнхий аудитор аудитын ажлын баримтын checklist бөглөнө
Аудитын ажлын баримтын хяналтын үр дүнг хэлэлцэж санамж бэлтгэх
Ерөнхий аудитор ажлын баримтыг хянах бүртээ гуравдагч талаас зөвлөмж авдаг байх
Дараахь үйл ажиллагаанаас аль нь харилцагчийн зээл чанаргүй болох эрсдлийг ХАМГИЙН ИХЭЭР өсгөх вэ?
Зээлдэгч нь орон сууцны зээлийн шаардлагатай бүх баримтууд дээр гарын үсэг зураагүй
Зээлдэгчийн зээлийн шимтгэл хураамж хугацаандаа дансанд ороогүй
Банкны зээлийн баримтууд нь зохицуулагч байгууллагын тавьдаг шаардлагад нийцээгүй
Зээлийн ажилтан нь банкнаас тогтоосон зээлийн шаардлагыг хүчингүй зөвшөөрөлгүйгээр болгосон
Байгууллага 10,000$-с дээш дүнтэй чек бичихдээ 2 гарын үсэг зурсан байх шаардлагыг журмаар зохицуулсан байдаг. Зардлын хяналтад үнэлгээ хийсэн аудитор ӨНДӨР ЭРСДЭЛ гарч болзошгүй нөхцлийг тодорхойлсон сонголтыг хийнэ үү.
Нэг гарын үсгээр баталгаажсан 9,000$ дүн бүхий хоёр чек бичигдсэн
10,000$ гэдэг нь байгууллагын хувьд материаллаг бус дүн бөгөөд 10,000$-с дээш дүнтэй бэлэн мөнгөний зарлагын гүйлгээ маш цөөн тохиолдолд гарна гэж үзсэн.
Санхүү хариуцсан захирал нь гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтан биш байх.
5,000$-10,000$-ийн хооронд мөнгөн дүнтэй, дараалсан дугаарлалттай, нэг бэлтгэн нийлүүлэгч рүү хэд хэдэн чек бичсэн байх
Дотоод аудитор хуулийн байгууллагад хариу өгөхдөө нууцлалтай мэдээлэл гаргаж өгсөн нь ЯМАР ЗӨРЧИЛ гаргасан гэж үзэх вэ?
Дотоод Аудитын Институт-н ёс зүйн код
Стандарт
Дотоод Аудитын Институт-н ёс зүйн код болон стандарт
Аль нь ч биш
Компанийн хяналтын эрсдэл /control risk/-д нөлөөлөх хүчин зүйлийг сонгоно уу?
Технологийн хоцрогдол гэх мэт томоохон асуудлууд
Удирдлагын хэвийн бус дарамт шахалт
Мэргэжлийн түвшинд удирдахуйц комплекс дансууд
Ажил үүргийн хуваарьлалт
Байгууллага дилерүүдийг зөвшөөрсөн лимитээс хэтэрсэн гүйлгээ хийлгэхгүй байх үүднээс supervisor зөвшөөрөлтэйгээр гүйлгээ баталгааждаг систем нэвтрүүлсэн. Энэ нь хяналтын ЯМАР ТӨРӨЛ болохыг сонгоно уу?
Урьдчилан сэргийлэх Preventive
Илрүүлэх хяналт Detective
Soft хяналт
Шууд хяналт Directive
Аудит менежер нь шинээр ажилд орсон аудиторын ажлын баримтыг шалгаж байна. Тэрээр аудиторын дүн шинжилгээ хийсэн баримтуудаас эрсдлийн үнэлгээний үр дүнгийн үзүүлэлтэд тоо хэмжээний болон харьцааны үзүүлэлт ороогүй болохыг тэмдэглээд залруулахаар ажлын баримтыг буцаасан. Шинэ аудитор нь ажлын баримтын АЛЬ ХЭСГИЙГ сайжруулах шаардлагатай вэ?
Нөхцөл байдал
Шалгуур
Үр нөлөө
Үндсэн шалтгаан
Аль нь дотоод аудитын нэгж болон Зохицуулагч байгууллагын аудиторуудын ЗОХИСТОЙ БУС харилцаа вэ?
Зохицуулагч байгууллагын аудиторууд нь эрсдлийн удирдлага, хяналт, засаглалын талаарх хэтийн төлөвөө дотоод аудиторуудад танилцуулна
Дотоод аудитор нь зохицуулагч байгууллагын удирдамжийн дагуу газар дээрх аудитыг гүйцэтгэнэ
Дотоод аудитын ажлын төлөвлөгөө хийхдээ зохицуулагч байгууллагын аудитын тайлантай танилцана.
Аудитын ажлын төлөвлөгөө хийхдээ дотоод аудит болон зохицуулагч байгууллагын аудитууд хоорондоо мэдээллээ солилцоно.
Дотоод аудитын үйл ажиллагаанд хийсэн хамгийн сүүлийн чанарын үнэлгээгээр аудитын нэгжийн зорилгодоо хүрч байгаа байдал, аудитын ажлын чанар, аудиторуудын хөгжил гэсэн 3 зүйлийг сайжруулах зөвлөмж өгсөн. IIA-ийн зөвлөмжид зааснаар сайжруулах зөвлөмжийг хэрэгжүүлэхийн тулд Ерөнхий аудитор нь дараахь ажил үүргийн алинд ИЛҮҮ анхаарах шаардлагатай вэ?
Дүрэм журамд нийцсэн байдлыг баталгаажуулах
Мэргэжлийн байх
Аудитын ажлын хяналт
Ажилтнуудын арга, техник
