NEW
Font size
Worksheetsшалгалт 3
Total questions: 30
Worksheet time: 39mins
“Анги, статус, нам” /1920/ бүтээлдээ давхраажилтын асуудлыг хөндөж, давхраажилтын
судалгаанд статусын бүлэг, намын ялгарлын асуудлыг судлан, ангийн ялгаралд өмчөөс
гадна орлого, эрхэлж буй ажил мэргэжил гэсэн эдийн засгийн бусад хүчин зүйлс чухал гэж
үзсэн сэтгэгч аль нь вэ? /1 оноо/
A. М.Вебер
B. К.Маркс
C. Г.Спенсер
D. Т.Парсонс
E. Ф.Энгельс
Социологич М.Веберийн үзлээр нийгмийн давхраажилтын үндсэн хэмжигдэхүүнд аль нь үл
хамаарах вэ? /1 оноо/
A. Эд баялаг
B. Эрх мэдэл
C. Нэр хүнд
D. Боловсрол
E. Энд тийм зүйл алга
3. Шашны номлол хийгээд эрх зүйн хэм хэмжээгээр тогтоогддог ялгарал биш бөгөөд ялгаа нь
материаллаг баялгийн хэмжээ, эрхэлж буй ажил мэргэжлээр тодорхойлогддог, аж
үйлдвэржилтийн харилцааны үр дүнд тогтсон, эдийн засгийн баялгийн ялгаанаас үүдэлтэй,
харьцангуй нээлттэй буюу хувийн байр сууриа өөрчлөх боломжтой давхраажилтын хэв маяг
аль нь вэ? /1 оноо/
A. Боолчлол
B. Каст
C. Язгуур
D. Анги-бүлэг
Нийгмийн судалгааны чанарын аргад хамаарахыг олно уу? /1 оноо/
A. Ажиглалт
B. Ярилцлага
C. Сурвалжлага
D. Кейс /тохиолдол/
E. Дээрх бүгд хамаарна.
Тариалан, мал аж ахуйн нийгмийн хэв маягийн онцлог шинж аль нь вэ? /2 оноо/
A. Гар багаж
B. Илүүдэл бүтээгдэхүүн
C. Нас, хүйс, чадвар
D. 150-3000 орчим хүн амтай
E. Дээрх бүгд хамаарна.
1871 онд “Эртний соёл” бүтээлийг туурвисан антропологич хэн нь вэ? /1 оноо/
A. Ж.Мёрдок
B. Э. Тайлор
C. У.Ф.Огборн
D. И. Кассирер
E. К.Ясперс
Соёлыг ардын, сонгодог, нийтийн соёл гэж ангилсан нь юуг баримталсан ангилал вэ? /1 оноо/
A. Хэн бүтээж байна, ямар түвшний соёл байна гэдгээс нь хамааруулж
B. Хэвтээ чиглэлийн ангилалаар нь
C. Соёлын зорилго, бүтцээр нь
D. Зохиогчдоор нь
E. Соёлын түвшингээр нь
Дараах бодомжуудад дүн шинжилгээ хийнэ үү? /Бурууг олно уу?/ /2 оноо/
A. Нэг хэв загварын соёл нь хаалттай байдаг.
B. Олон хэв загварын соёл нь дотооддоо онцлог ялгаа бүхий соёлуудаас бүрэлддэг.
C. Олон хэв загварын соёл нь гадны соёлын элементүүд нэвтрэн шингэх боломж хомс
D. Социализмын үед Монголд нэг хэв загварын соёл байсан.
E. Алдаатай бодомж алга
Хүнд авч байгаа цалингийн хэмжээ, ажлын байрны нөхцөл, хөдөлмөр хамгаалал
таалагдаагүйгээс ажлаа өөрчлөх, эсвэл мэргэжил, амьдрах газар, орчноо солих шаардлага
гарч болдог. Тэрээр тохирох ажил эрж олох хүртэл хэсэг хугацаанд ажилгүй байж болно. Энэ
нь: /1 оноо/
A. Мөчлөгийн ажилгүйдэл
B. Улирлын ажилгүйдэл
C.Шилжилтийн ажилгүйдэл
D. Байнгын ажилгүйдэл
E. Тохирох хариулт алга
Цэгийн оронд тохирох хариултыг олно уу? Хүмүүст бүх барааг худалдан авч болдог тодорхой
нэг барааг төлөөлөл болгон ашиглах шаардлага бий болжээ. Жишээ нь: Эртний Грек, Ром,
Славянд мал, Скандинавын орнуудад ангийн арьс, Хятадад давс, Монголд цай энэ үүргийг
гүйцэтгэж байжээ. Эдгээр барааг ............ гэнэ. /2 оноо/
A. Эквивалент бараа
B. Депозит мөнгө
C. Банкнот
D. Вексель
E. Облигаци
Цэгийн оронд тохирох хариултыг олно уу? Гүйлгээнээс мөнгө татах буюу мөнгөний
нийлүүлэлтийг бууруулах бодлогыг ................. гэнэ. /1 оноо/
A. Мөнгөний тэлэх бодлого
B. Мөнгөний хумих бодлого
C. Татварын бодлого
D. Сангийн бодлого
E. A ба D хамаарна.
Төр эдийн засгаа тогтворжуулахын тулд хэд хэдэн бодлогыг авч хэрэгжүүлдэг. Тэгвэл
эдгээрээс төрийн эдийн засгийн үндсэн хоёр бодлого нь аль вэ?
A. Сангийн ба мөнгө зээлийн бодлого
B. Татварын ба ажил эрхлэлтийн бодлого
C. Хүүгийн ба гадаад худалдааны бодлого
D. Гаалийн ба хөрөнгө оруулалтын бодлого
E. Тохирох хариулт алга.
Судлаач Д.Моррисын боловсруулсан “Амьдралын чанарын индекс”-т үл хамаарахыг олно
уу? /1 оноо/
A. Амьдралын түвшин буюу насжилт
C. Нялхсын эндэгдэл
B. Бичиг үсэг тайлагдсан байдал
E. Илүүц зүйл алга
D. Нэг хүнд ногдох ДНБ
Аль нь зөв бодомж вэ? Хүн амын нөөц гэдэг бол ..... /2 оноо/
A. Хүчний байгууллага болон, тусгайлан бэлтгэгдсэн хүмүүс
B. Материаллаг, соёл, мэдээллийн болон бусад нөөцийг бүтээдэг хүмүүс
C. Үйлдвэрлэл, хэрэглээнд шаардлагатай материаллаг үнэт зүйл, мөнгө санхүү, техник
технологи, газар нутаг, ашигт малтмал
E. Засаглалд ач холбогдол бүхий мэдлэг мэдээлэл, шинжлэх ухаан, боловсролын
байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл
D. Улс төрийн бодлого хэрэгжүүлэх явцад засаглагч өөрийг нь дэмжинэ хэмээн тооцон
найдаж байдаг нийгмийн бүлэг, давхраа
Улс төрийн тогтолцоог бүтэц чиг үүргийн талаас нь авч үзэж, сонирхлыг илэрхийлэх, нэгтгэх
болон сонирхлыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа хэмээн тодорхойлдог. Тэгвэл сонирхлыг
нэгтгэж, улс төрийн бодлогын боломжийн хувилбарыг боловсруулж байдаг байгууллага аль
вэ?
A. Улс төрийн нам
B. Олон нийтийн үүсгэл санаачлагын байгууллага
C. Шахалтын бүлгүүд
D. Бүрдлийн бүлгүүд
E. Аномик бүлгүүд
Олон нам байхын ач холбогдолд хамаарахгүй зүйл аль нь вэ? /2 оноо/
A. Олон ургальч үзлийг дэмждэг.
B. Олонхийн дэмжлэг авсан улс төрийн нам засаглалыг хэрэгжүүлдэг.
C. Цөөнхийн дэмжлэг авсан нам нь эрх баригч намыг хянаж ажилладаг.
D. Нэг нам ноёрхох боломжийг олгодог.
E. Засаглалын тэнцвэрийг хадгалах нөхцөл бүрддэг.
Хуучин ЗХУ болон социалист гэгдэж байсан орнууд, тухайлбал 1921-1990 онд Монгол улсад
намын аль тогтолцоо оршиж байсан бэ? /1 оноо/
A. Нэг намын тогтолцоо
B. Хоёр намын тогтолцоо
C. Олон намын тогтолцоо
D. Хоёр ба түүнээс дээш намын систем
Энэ нь намуудаас нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаар санал хураах тогтолцоо бөгөөд
сонгогч хүнд нь бус, намд нь саналаа өгдөг. Энэ нь сонгуулийн аль тогтолцоо вэ? /1 оноо/
A. Мажоритар тогтолцоо
B. Пропорциональ тогтолцоо
C. Паралель тогтолцоо
D. Энгийн олонхийн тогтолцоо
E. Дийлэнх олонхийн тогтолцоо
Төрийн бодлого боловсруулах, зөвлөгөө өгөх, төрийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг
удирдлагаар хангах нь төрийн ямар албаны чиг үүрэгт хамаарах вэ?
A. Улс төрийн алба
B. Төрийн захиргааны алба
C. Төрийн тусгай алба
D. Төрийн үйлчилгээний алба
E. Тохирох өгөгдөл алга
1992 оны Монгол улсын үндсэн хуульд заасан монгол улсын иргэний үндсэн үүрэгт үл
хамаарахыг олно уу?
A. Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн, сахин биелүүлэх
B. Хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх
C. Хуулиар ногдуулсан албан татвар төлөх
D. Эрүүл мэндээ хамгаалах
E. Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах
1992 оны Монгол улсын шинэ Үндсэн хуулийн 3-р бүлэгт Ерөнхийлөгчийн тухай заасан
байдаг. Эдгээрээс Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд үл хамаарахыг олно уу? /2 оноо/
A. Ерөнхийлөгч нь Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлнэ.
D. Ерөнхийлөгч үндсэн хуулийг өөрчлөх эрхийг дангаараа эдэлнэ.
B. Ерөнхийлөгч нь бүх нийтийн ба хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлана.
C. Ерөнхийлөгч нь улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон медалиар шагнана.
E. Ерөнхийлөгч уучлал үзүүлнэ.
Хэрэг маргааныг шийдвэрлэх шүүхийн бус аргад хамаарахыг олно уу? /1 оноо/
A. Хэлэлцээ хийх
B. Эвлэрэх
C. Зуучлах
D. Арбитрт хандах
E. Дээрх бүгд хамаарна.
Иргэд орлого, татвараа тодорхойлж, татвараа төлөх хэлбэр бий. Энэ нь татвараа төлөх аль
хэлбэр вэ? /1 оноо/
D. Бэлэн бус буюу суутгалын арга
C. Кадастрын арга
B. Иргэн өөрөө төлөх хэлбэр
A. Байгууллага суутгах хэлбэр
E. Тохирох өгөгдөл алга
Нийгмийн давхраажилтын үндсэн хэмжигдэхүүний нэг болох нэр хүндийн эх сурвалжид аль
нь үл хамаарах вэ? /1 оноо/
A. Нийгмийн хэм хэмжээ
B. Онцгой авьяас чадвар
. Ажил мэргэжил
C. Олонд танигдсан байдал
E. Үе залгамжлагдсан удам угсаа
Харьцангуй түгээмэл биш бөгөөд гол төлөв Азийн орнуудын давхраажилтад илэрдэг, шашны
номлолоор зөвтгөгдөн, хөдөлмөрийн хуваарьтай нь холбогдон тодорхойлогдсон, хувийн
байр суурийг өөрчлөх ямар ч боломжгүй уламжлалт хаалттай давхраажилтын тогтолцоо аль
нь вэ? /1оноо/
B. Каст
A. Боолчлол
D.Анги-бүлэг
C. Язгуур угсаа
E. Эрх мэдэл
Нийгмийн тогтолцоо дахь аливаа хувь хүний эзэлж буй байр суурь, түүнд хамаарах эрх, үүрэг,
бусдын зүгээс хандах хандлагаар илэрдэг ойлголт аль нь вэ? /1 оноо/
A. Нийгмийн институт
B. Нийгмийн өөрчлөлт
D. Нийгмийн ялгарал
C. Нийгмийн байр суурь
E. Нийгмийн тэгш бус байдал
Энэхүү хандлага нь ангийн тэмцлийн тухай онолоос эх сурвалжтай ба нийгэм бол нийгэм-
эдийн засгийн баялгийн төлөө өөр хоорондоо өрсөлдөгч бүлгүүдээс тогтдог ба ноёрхогч
хэсэг нь өөрсдийн нийгмийн байр сууриа байнга хамгаалж байдаг гэж үздэг.
D. Функционалист хандлага
A. Зөрчилдөөний хандлага
C. Бүтэц-чиг үүргийн хандлага
E. Индивидуалист хандлага
B. Харилцан үйлдлийн хандлага
Цэгийн оронд тохирох хариултыг олно уу? Судалгааны эх олонлог буюу нийт хүн амыг бус
түүний тодорхой хэсгийг судлан, гарсан дүгнэлтийг судалгааны нийт хүн амд хамаатуулан
дэлгэрүүлж, дүгнэлт хийх зорилготой судалгааны аргыг ....................... гэнэ. /1 оноо/
A. Ажиглалтын арга
B. Анкетын арга
C. Ярилцлагын арга
D. Түүврийн арга
E. Кейс судлал
Нийгмийн статусын талаарх дараах бодомжуудад алдаа байна уу? /1 оноо/
A. Статус нь хүний байр суурь, түүнд хамаарах эрх, үүрэг, бусдын зүгээс хандах хандлагын
цогц.
C. Хүний амьдралын тодорхой нэгэн үед шийдвэрлэх үүрэг бүхий байр суурийг мастер
D. Аливаа хүн тодорхой нэг л статустай
E. B ба D бодомж буруу
B. Хичээл чармайлтаар олж авсан статус нь төрөлх статус.
статус гэдэг.
Тэрээр “Европын мөхөл” бүтээлээ бичиж, нэг иргэншил нь 1300 жилийн настай, залуу нас –
цэцэглэлт – уналт гэсэн үе шатыг дамждаг хэмээн үзжээ. Энэ нь аль судлаачид хамаарах
өгөгдөл вэ? /1 оноо/
A. Ж.Тойнби
B. Л.Г.Морган
C. О.Шпенглер
D. О.Фукуяама
E. Н.Я. Данилевский
