wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

№3 Б. Догмид "Нутаг" эх

Total questions: 10

Worksheet time: 5mins

Name
Class
Date
1.

Эхэд орсон дараах үгсийн утгын тайлбарыг зөв харгалзуулсан хэсгийн дугаарыг олоорой.


1. мэнгэр a) гаансны дотор тогтох муухай үнэртэй

хар юм


2. яндан b) мал, амьтны ноолууртай хольцолдон ургасан урт ширүүн үс


3. бохь c) эцэнхий туранхай


4. цох d) гавлын ясны магнайн төв хэсэг


5. сор e) уушгины цагаан гуурснуудын салст бүрхэвч үрэвсэж өвчлөх өвчин

a)

A. 1c2e3b4a5d

b)

B. 1c2a3b4d5e

c)

C. 1e2c3b4d5a

d)

D. 1a2b3c4d5e

e)

E. 1e2c3a4d5b

2.

“Дөрвөн хөл дээрээ ширээлдэн цахлан зогсож, босоогоороо нүд аньсныг дөнгөж сая ухаарсан өвгөн ханцуйдаа наминчлан залбираад уртаар шүүрс алдлаа.” -өгүүлбэрийн онцолсон үгийн утгыг олоорой.

a)

A. биеэ тэнцүүлэн эгц хөндлөн зогсох

b)

B. хөлөө тулгуурлаж захаар нь зогсох

c)

C. чангаахад хөдлөхгүй, хөлөө солбин зогсох

d)

D. тэнцүүрээ олж, зайдуу зогсох

e)

E. хөлөө газарт чанга жийн зогсох

3.

“Заяа нь орхисон тэнэг толгой...” гэсэн санааг батлах баримт аль нь вэ?

a)

А. Би энэ яваа насандаа ийм буурал морь хол, ойрын хүнд арилжаагүй шиг санагдах юм

b)

В. Гэтэл түүний туурайны нөмөрт цас туулайлан шуурсан байхыг Балдан ажиглаатхав.

c)

С. Манай унаган тамгатай юун адуу хаанаас гүйгээд ирдэгсэн билээ

d)

D. Азарга адуугаар арилжимгүй ийм сайхан “буянаа” нэг муу утаатай чулуугаар солих гэж байх уу.

e)

E. Дөрвөн хөл дээрээ ширээлдэн захлан зогсож, босоогоороо нүд аньсныг дөнгөж сая ухаарсан

4.

Өгүүлэгчийн ялгуун буурал морийг өрөвдөн хайрлаж буй хандлагыг илэрхийлсэн өгүүлбэрийг олоорой.

a)

A. Юу юм бол гүү унагалаад унагаа хээр хаячихсан юм биш байгаа

b)

B. Хэдийгээр хэлгүй адгуус ч гэсэн энэ морь насныхаа эцэст нутагтаа ирж, ясаа тавих тавилантай байж, хөөрхий.

c)

C. Тэр нь сумандаа олны цагаан хэл ам хүрмээр дэндүү тасархай түрүүлэн анх удаа айраг амсаж билээ.

d)

D. Гучин хэдэн жил гашуун утаагаар хоол хийлээ.

e)

E. Унаатай хүн хараад хөдөлдөггүй яасан хачин мал вэ?

5.

Азарга адуугаар арилжимгүй ийм сайхан “буянаа” нэг муу утаатай чулуугаар солих гэж байх уу. Энэ гаанснаас надад юу наалдав. Мэнгэр, бохь хоёр.- өгүүлбэрийн санааг хамгийн оновчтой илэрхийлсэн хэлцийг олоорой.

a)

A. бушуу туулай борвиндоо баастай

b)

B.яарвал даарна

c)

С. гэм нь урдаа, гэмшил нь хойноо

d)

D. нэр хугарахаар яс хугар

e)

E. буян нь ирэхэд бух нь хээлтэнэ

6.

Өвгөн Балданд тохиолдсон хэрэг явдлын цаг үеийг олоорой.

a)

A. өвлийн улирал

b)

B. хаврын улиралд

c)

C. намрын улиралд

d)

D. зуны улиралд

e)

E. овооны баярын үеэр

7.

Тэр морины магнай дээгүүр цас хяруу шиг мөнгөн буурал сор унаж цохон дээрх жижигхэн цагаан сар нь бүдгэрэн цайжээ.”- өгүүлбэрийн дүрслэх ур маягийг олоорой.

a)

A. хүншүүлэл

b)

B. төлөөлөл

c)

C. зүйрлэл

d)

D. тойруулал

e)

E. ёгтлол

8.

Эхийн сэдэв буюу дэвшүүлэн тавьсан асуудлыг олоорой.

a)

A. морины тухай

b)

B. эр хүн, хүлэг морины тухай

c)

C. хожимдсон харууслын тухай

d)

D. хорвоогийн жам ёсны тухай

e)

E. эх нутаг юунаас ч үнэтэй байдаг тухай

9.

1. Эхийн гол санаанд тохирох хэлцийг олоорой.

a)

A. Хүн муу боловч ёстой нь дээр, хүлэг муу боловч хазаартай нь дээр

b)

B. Огторгуйн нар шингэдэг, оройн очир шилждэг

c)

C. Сайн моринд эзэн олон, сайн хүнд нөхөр олон

d)

D. Хүн өтлөхөөр нутгаа, тураг өтлөхөөр уулаа

e)

E. Морьтон явганы зовлонг мэдэхгүй, мэрэгчүүд мунхагийн зовлонг мэдэхгүй

10.

Эхийн онцолсон хэсгийн хэв маягийг тодорхойлоорой.

a)

A. Өвгөн Балданы морь үүрсэхийн учир начрыг баталсан тул эргэцүүлэмж

b)

B. Өвгөн Балданы морины шинж байдлыг зурагласан тул тоочимж

c)

C. Өвгөн Балданы бодлыг олон талаар задлан тайлбарласан тул тайлбарламж

d)

D. Өвгөн Балданд тохиолдсон явдлыг дараалан гаргасан тул хүүрнэмж

e)

E. Өвгөн Балданы хийсэн үйлүүдийг дэс дараалан өгүүлж, морины шинж байдлыг зурагласан тул хүүрнэмж, тоочимж хосолсон хэв маяг