wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Ж. Лхагва "Саарал даага"

Total questions: 10

Worksheet time: 5mins

Name
Class
Date
1.

1. Дараах үгсийн утгын тайлбарыг зөв харгалзуулсан хэсгийг олоорой.


1. бүчих a) унасан малыг хөл буюу дөрөөгөөр дэлдэх

2. нийгэмчлэх b) юмаар сажиж цохих, цавчих

3. ширвэх c) нийгмийн болгох, нийгэмчлэн татварлах

4. гуядах d) хурж шавах

5. давирах e) унасан морь мал зэргийг ташуур мэтийн юмаар гуяны тус газар занчих, дэлдэх

a)

А. 1d2e3a4c5b

b)

B. 1d2c3b4e5a

c)

C. 1d2e3b4a5c

d)

D. 1b2c3a4e5d

e)

E. 1d2c3a4e5b

2.

Ергөх нь морины гэдэс зайлчихна гэж хашир хүмүүс голдуу цогиулах ажээ”-өгүүлбэрийн онцолсон үгийн утгыг олоорой.

a)

A. Морины шогших хатирах хоёрын дунд ширүүвтэрхэн явах явдал

b)

B. Морины довтлон явах явдал

c)

C. Морины хатираар явах явдал

d)

D. Морь малын хатир сэглэгт хүрэхгүй шогшоо явдлаар явах

e)

E. Морь малын өмнөд хоёр хөл зэргээр, хойд хоёр хөл зэргээр ээлжлэн харайлан явах

3.

“Эхийнх нь янцгаалт саарал дааганд юу юунаас илүү хүчийг өгсөн” гэсэн санааг батлах баримт аль нь вэ?

a)

A. Энэ янцгаалтыг би зөвхөн чихээрээ биш бүх эрхтнээрээ ч хүлээн мэдэрсэн биз.

b)

B. Хөлстэй тохмоо шилгээн эхээ хөхөж байсан хөөрхөн саарал даагыг минь хамаг амьтан бүчин ирлээ.

c)

C. Гэнэт барианы зүгээс хангинатал янцгаах дуу сонсогдов. Миний саарлын нүд нь сэргэж, янцаглан хүчээ нэмлээ.

d)

D. Тэр янцгаалт ямар ч ташуураас илүү хэрэг боллоо.

e)

E. Буруу талаар нь хариугүй хошуу өлгөөд ирлээ. Түрүүлэхэд нь баярласан гэж хязгаар алга.

4.

Дорж хунз яагаад саарал дааганы хоншоор дундуур ташуурдсан бэ?

a)

A. Саарал даагыг нэгдлийн хурдан хээрийн удам гэдгийг мэдсэн учраас

b)

B. Саарал даага өөрийнх нь хээр даагыг гүйцээд ирсэн учраас

c)

C. Саарал даага наадамд түрүүлсэн учраас

d)

D. Хээр даагаа дагаж давхиж байгаад санамсаргүй ташуурдсан

e)

E. Дорж хунз ташуурдаагүй.

5.

Эхэд дэвшүүлсэн асуудал буюу сэдвийг олоорой.

a)

A. Саарал дааганы тухай

b)

B. Наадмын тухай

c)

C. Дааганы уралдааны тухай

d)

D. Эх үрийн холбооны тухай

e)

E. Шударга бус зангийн тухай

6.

Эхийн гол санааг илэрхийлсэн өгүүлбэрийг олоорой.

a)

A. Эхийн нь янцгаалт саарал дааганд юу юунаас илүү хүчийг өгчээ.

b)

B. Дорж хунз дээр хэн ч очсонгүй.

c)

C. Гэвч Дорж хунз өөрөө наашаа ирэх байлгүй дээ.

d)

D. Яах ийхийн завдалгүй саарал минь жирэлзэн хурдалж хээр даага, улаан дарцаг ээлжлэн өнгөрөв. Түрүүлчихлээ.

e)

E. Түрүүлэхэд нь баярласан гэж хязгаар алга.

7.

Өгүүлэгчийн харамсах сэтгэлийн байдлыг илэрхийлсэн өгүүлбэр аль нь вэ?

a)

A. Яах ийхийн завдалгүй саарал минь жирэлзэн хурдалж хээр даага, улаан дарцаг ээлжлэн өнгөрөв. Түрүүлчихлээ.

b)

B. Энэ хооронд Дорж хунзын хээр даага нэлээд зайлчихсан байв. Өнгөрчээ...

c)

C. “Гэвч хээр даага хэдхэн харайгаад барианд орно... за байз... яая даа...

d)

D. Гэвч Дорж хунз өөрөө наашаа ирэх байлгүй дээ.

e)

E. Би хэдэнтээ хүчтэй ширвээд хашхираад орхисон чинь хээр даагатай зэрэгцээд очлоо.

8.

“... аяндаа саарлаас минь хоцрох нь тэр”, “жороо хараа халбилзуулж”, “тийм хурдантай болохын тулд”- хэсгээс тодруулсан үгсийг ажиглан дүрслэх ур маягийг олоорой.

a)

А. адилтгал

b)

B.ихэсгэл

c)

C. багасгал

d)

D. төлөөлөл

e)

E. тойруулал

9.

Дорж хунзыг хөндлөнгөөс дүгнэсэн өгүүлбэрийг олоорой.

a)

A. Чи надад азаргаа өгсөнгүй. Очиж очиж нэгдэлд зүгээр өгчихнө гэнэ ээ!

b)

B. Чиний муу хээр үрээг аваагүйгээр Дорж хунз хохироо ч уу, үгүй ч үү?

c)

C. Жаахан явуул... Жолоогий нь сулруулахгүй юу, муу мангуу!

d)

D. Дааганд нь тийнхүү амьтны ам сайн байгаад Дорж хунз их л бардам явна.

e)

E. Би чамд гаансан дээрээ дөрвөн бод нэмж өгье гэж мөн их гуйсан даа

10.

1. Өгүүлбэрийг эсрэг утгаар нь зөв харгалуулсан хэсгийг олоорой.


1. Морь тавьсан

улсуудын морьд цөм л дааганаас хоцрохооргүй байсан

боловч журмыг сахиж томчууд морьдынхоо

амыг татав.


a) Нэгдэл, хөдөлмөр хоёр аавыг минь яаж гялайлгасныг Дорж хунз одоо ч харж явна.

2. Тэр сүйд болоод байгаа нэгдэл чинь чамайг яаж гялайлгахыг харахсан.

b) Миний ... саарал даагыг нэгдлийн хурдан

хээрийн унага гэж мэдэх ... хэдхэн хүнээс бусад нь сайн давхина гэж зүүдэлсэнгүй бололтой.

3. Хөлстэй тохмоо шилгээн эхээ хөхөж байсан хөөрхөн саарал даагыг минь хамаг амьтан бүчин ирлээ.

c) Энэ хооронд Дорж хунзын хээр даага нэлээд зайлчихсан байв. Өнгөрчээ...

4. Түүний хурдны шинж бүрдсэн өндөр хээр даагыг түрүүлнэ гэж ихэнх хүмүүс ярина.

d) Дорж хунз л ганцаараа хоцорсонгүй тэр

даагатайгаа зэрэгцэн давхиж,...гэх зэргээр дуу хадуулж явлаа.

5. Буруу талаар нь хариугүй хошуу өлгөөд ирлээ. Түрүүлэхэд нь баярласан гэж хязгаар алга.

e) Хээр дааганыхаа хөлсийг хусаж зогсоо Дорж хунз дээр хэн ч очсонгүй.

a)

А. 1d2a3e4c5b

b)

B. 1d2a3c4e5b

c)

C. 1d2а3e4b5c

d)

D. 1e2c3a4b5d

e)

E. 1d2e3a4b5c