wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

№9 М. Гүрсэд "Хялгасаар зүссэн чулуу" эх quizziz

Total questions: 10

Worksheet time: 21mins

Name
Class
Date
1.

1. Дараах үгсийн утгын тайлбарыг зөв харгалзуулсан хэсгийн дугаарыг олоорой.

1. Хөтөч a) Амьтны үс ноосны ширхэг

2. Бэлэвсэн b) Асар их тээр саад


3. Жим c) Хань нөхрөө үхүүлсэн эргүй эм


4. Хялгас d) Маш нарийн ором зам


5. Бул e) Зам зааж дагуулан явах хүн

a)

А. 1d 2e 3b 4a 5c

b)

B. 1d 2c 3e 4a 5b

c)

C. 1e 2c 3d 4a 5b

d)

D. 1e 2d 3c 4a 5b

e)

Е. 1c 2d 3e 4a 5b

2.

Нутгийн өвгөн Батболдод дээрх домгийг ярьсны учир юу вэ?

a)

A. Хоёр хар чулууны домгийг таниулах гэсэндээ

b)

B. Уул даваагаа сэтлүүлэхгүй, буй хэвээр нь авч үлдэх гэсэндээ

c)

C. Эх хүний үрээ гэх сэтгэл хэчнээн агуу гэдгийг мэдрүүлэх гэсэндээ

d)

D. Хааны эзний алба, зарлиг тийм хэцүү хатуу байсныг сонирхуулах гэсэндээ

e)

E. Үргүй хүн үхэхийн цагт гутамшиг гэдгийг мэдрүүлэх гэсэндээ

3.

Атан тэмээ, хүлэг морь, сарлагийн шар, ... гэсэн холбоо үгсийн эгнээнд орох үгийг сонгоорой.

a)

А. Зусган хонь

b)

B. Адуу

c)

C. Буур

d)

D. Ирэг

e)

Е. Бух

4.

“Эзэн дээдсийн зарлигийг гүйцэтгэгч элч та соёрхож хайрла” гэсэн өгүүлбэртэй хэлэх аялгаар эсрэгцэх өгүүлбэрийг сонгоорой.

a)

A. Хөөрхий эмгэн эзэн хааны элчийн өлмийд сөхрөн унаж

b)

B. Усан нүдтэй, цусан зүрхтэй хилэнцэт доорд намайг ганц хүүтэй минь амар мэнд уулзуулж хайрлаач.

c)

C. Буман зовлон үзсэн буянтай буурал чи сонс.

d)

D. Би таны хүүг цэргийн албанаас чөлөөлж яахан чадна.

e)

E. Ай хөөрхий зайлуул.

5.

Эхэд дэвшүүлсэн асуудал буюу сэдэв нь юу вэ?

a)

A. Байгаль эжийн тухай

b)

B. Эхийн сэтгэлийн тухай

c)

C. Бүтээн байгуулалтын тухай

d)

D. Домгийн тухай

e)

E. Хоёр хар чулууны тухай

6.

Эхийн гол санааг зөв тодорхойлсон хэсгийг сонгоорой.

a)

A. Монголчууд эх болсон байгалиа эжий шигээ хайрладаг.

b)

B. Эх хүний үрээ гэх сэтгэл юутай ч зүйрлэшгүй агуу.

c)

C. Эх болсон байгалиа ариун дагшнаар нь авч үлдэх хэрэгтэй.

d)

D. Тухайн цагийн шинэ зам гүүр тавих ажил манай орны хөгжилд чухал нөлөө үзүүлсэн .

e)

E. Домог хуучаас ихийг мэдэж авдаг.

7.

“Сэтгэлээ тал мэт уужим, санаагаа далай мэт ариун байлга” өгүүлбэрийн дүрслэх ур маягийг зөв тайлбарласан хэсгийг дугуйлаарай.

a)

A. Сэтгэлийг талтай, санааг далайтай адилтгасан.

b)

B. Сэтгэлийг талаар, санааг далайгаар төлөөлүүлсэн.

c)

C. Сэтгэлийг тал, санааг далай хэмээн ихэсгэсэн.

d)

D. Сэтгэлийг талтай, санааг далайтай зүйрлэсэн.

e)

E. Сэтгэлийг талтай, санааг далайтай зүйрлэн ихэсгэсэн.

8.

“Үрээ мөрөөдөхийн зовлонд шаналсан эх замын саадыг арилгахаар бул чулууг гурван жил, гурван сар, гурван хоног хялгасаар хөрөөдсөөр зүсэж хуваажээ.” гэсэн өгүүлбэрийн санааг хэлцээр илэрхийлээрэй.

a)

A. Сэгсгэр ч гэсэн ээж минь

Сиймхий ч гэсэн гэр минь

b)

A. Эхт өнчин өөдөлдөг

Эцэгт өнчин урууддаг

c)

C. Эхийн санаа үрд

d)

D. Эхийгээ муулбал Сүн далай ширгэх

e)

E. Эхтэй хүн элэг зузаан

9.

“Хүсэн, гуйсан” утга аль өгүүлбэрээр илэрч байна вэ?

a)

A. Ийм өндөр даваа сэтэлнэ гэдэг мөн ч их ажил аа даа.

b)

B. Хааны зарлигийг халах, эзний шийдийг эвдэх эрх хэнд маань бий сэн билээ.

c)

C. Ганц үрийг минь энэ албанаас энэрэн хэлтрүүлж, уул харах нүдгүй, уушги даах шүдгүй болсон намайг гялайлгаж хайрлаач.

d)

D. Ай хөөрхий зайлуул. Ганц хүү чинь айх аюулгүй, зовох зовлонгүй амар мэнд явж байна.

e)

E. Өр төлөөс болгож унах унаа, өвлөх хөрөнгө, урц гэрээ ч болов харамгүй өргөн барья.

10.

Эхийн үйл явдлыг зөв дараалалд оруулсан хэсгийг олоорой.

1. Гэлээ ч хөөрхий эхийн хатсан элгийг дэвтээх юм даан чиг болсонгүй ээ.

2. Хүүхээ энэ давааг сэтлэхгүй байвал яасан юм бэ?

3. Хүүгийн чинь даваад явсан даваан дээр байгаа бул хар чулуу ирэх замыг нь хааж байна.

4. Тэгтэл гай болж хялгас дуусаад олдохыг байв гэнэ.

5. Урьд цагт нэг чулуу байсан юм гэнэ билээ.

6. Эх хүүгийн амьжиргаа ийнхүү дэвжин дээшлэхийн үест гэнэт нэгэн элч довтлон ирж, хүүг нь эзэн хааны цэргийн албанаа татжээ.

a)

A. 5, 6, 2, 1, 3, 4

b)

B. 2, 5, 6, 1, 3, 4

c)

C. 2, 6, 3, 1, 5 ,4

d)

D. 2, 5, 1, 6, 3, 4

e)

Е. 1, 3, 5, 2, 4, 6