NEW
Font size
Worksheetsалтан жүн жор
Total questions: 10
Worksheet time: 20mins
Эхийн онцолсон хэсгийн хэв маягийг тодорхойлоорой. "Өвгөн маарамба тангаа хүртэхийн өмнө нүдээ анин алга хавсран наманчилж уншлагаатайвуухан дуусгаад, түүнийг хоёр гардан ёсорхуу тослоо.
Гүцнийхээ тагийг онгойлгосноо хамартаа ойртуулан үнэрлэв. Өөртөө үл итгэсэн янзтай гайхширснаа, дахин үнэрлэв. Ухархайдаа ширгэсэн юм шиг нүд нь гэнэт хурцаар гялтганаж шавийнхаа нүүрийг цоргих адил ширтлээ."
Өвгөн маарамбын гайхширсны учрыг баталсан тул эргэцүүлэмж
Өвгөн маарамбад бэлтгэж өгсөн тангийн шинж байдлыг зурагласан тул тоочимж
Өвгөн маарамбын бодлыг олон талаар задлан тайлбарласан тул тайлбарламж
Өвгөн маарамбад тохиолдсон явдлыг дараалан гаргасан тул хүүрнэмж
Өвгөн маарамбын хийсэн үйлүүдийг дэс дараалан өгүүлж, шавийнх нь гадаад төрх байдлыг зурагласан тул хүүрнэмж, тоочимж хосолсон хэв маяг
“ ... тэрбээр өмнө бохирон суусан шавийнхаа мулзан толгойг зөөлөн илэв” гэсэн өгүүлбэрийн онцолсон үгийн утгыг олоорой.
Тавгаараа гишгэж, хоёр хөл дээрээ суух
Хоёр өвдгөө нугалж, шилбэ өлмийгөө зөрүүлдэн суух
Биеэ эвхэн, атийн суух
Халшран хойш, арагш суух
Хоёр хөлөө нугалан өвдгөөр тулж суух
Багшийн, шавь хүүгээ харьд ч үнэлэгдэж чадах хүн гэдгийг харуулах баримт нь аль вэ?
Энд таван төрлийн эмийн ургамал байна. Үнэрээр нь нэрлэ гэхэд яг л олоод
хэлчихдэг.
Нүдээ боолгоод тэмтрэхэд ав адилхан чулууны дундаас гиваантайг нь олно гээч.
Өнгөнд нь магтахгүй болохоос биш, Цаст Төвдийн босго ч өндөрдөхгүй
Энэ хүүгийн мөч богинодоно уу гэхээс, бурхнаас хайрласан ухаанаар бол маниас илүү
Цахиуртын дэлдэн хөх маарамба жанч халахад миний нэрийг шавь минь авч үлдэнэ.
Маарамбын тааварлан барагцаалж буй хандлагыг илэрхийлсэн өгүүлбэрийг олоорой.
Чи үүнийг үнэхээр надад зориулсан уу?
Тэр тан л хөгшин зовлогыг чангаах биз
Бие хаа нь өсч томорлоо гэхэд ер арилахгүй юм гээч
Ав адилхан чулууны дундаас гиваантайг нь олно гээч.
Түрүү ургасан чихнээс хожуу ургасан эвэр гэж энэ дээ
Лам нарын насан эцэслэхийн хүндэтгэлийн утгатай хэлцийг олоорой.
Ууланд хөдөөлөх
Жанч халах
Хоногийн тоо гүйцэх
Сүүдрийг үргээх
Эрлэг номун хааныд очих
"Одоо энэ хүүгийн мөч богинодно уу гэхээс бурхнаас хайрласан ухаанаар бол маниас ч илүү" - өгүүлбэрийн санааг илэрхийлсэн хэлцийг олоорой.
Бие өтлөвч санаа өтлөхгүй.
Бага багаар цугласаар нэг юм бүтдэг, цаг цагаар өнгөрсөөр нэг жил болдог.
Бие нь бага ч бэлчээр нь хол.
Биеэ тоодог хүн мунхгийн туйл, биеэ хичээдэг хүн мэргэний туйл.
Бага чулуугаар их чулууг доргиулах.
“...хүү түгдчин дальдрахдаа мөнөөх зүүн нүднийх нь хяруу шумуулын сүүдэр мэт тодорсныг өвгөн сая л олж хараад цочжээ.”- өгүүлбэрийн дүрслэх ур маягийг олоорой
Хүншүүлэл
Төлөөлөл
Ёгтлол
Тойруулал
Зүйрлэл
Эхийн сэдэв буюу дэвшүүлсэн асуудлыг олоорой.
Хүн хүндээ итгэх итгэлийн тухай
Багш шавийн нандин харилцааны тухай
Аминд тустай жорын тухай
Хорон муу санааны тухай
Өтөлж хөгшрөх жам ёсны тухай
Эхийн гол санаанд тохирох хэлцийг олоорой.
Бурхангүйд бумба галзуурна
Огторгуйн нар шингэдэг, оройн очир шилждэг
Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө
Багшийн эзгүйд банди галзуурч, ламын эзгүйд бумба галзуурна
Багшийн эрдэм шавиас, зулын гэрэл тосноос
Эхэд орсон дараах үгсийн утгын тайлбарыг зөв харгалзуулсан хэсгийн дугаарыг олоорой.
1. гиваан - a) Эсгий, цэмбэ, торго зэргээр өнгөлж хийсэн дөрвөлжин дэвсгэр
2. хяруу - b) Энэтхэг Түвдийн эмийн 4 үндсийг судалсан, эмч лам /оточ/
3. олбог - c) Газарт унасан шүүдрийн хүйтэнд
царцсан цан
4. хамба - d) Шашны сүм хийдийг тэргүүлэн удирдах хүний тушаалын нэр
5. маарамба - e) Шар өнгөтэй шороо, чулуу
A. 1c2e3b4a5d
B. 1c2a3b4d5e
C. 1e2c3b4d5a
D. 1a2b3c4d5e
E. 1e2c3a4d5b
