NEW
Font size
Worksheetsdaalgawar 16
Total questions: 20
Worksheet time: 24mins
Эдийн засгийн харилцаан дахь дефляцийн үзэгдлийг тэмдэглэнэ үү.
А. Барааны үнийн өсөлт, мөнгөний худалдан авах чадварын бууралт
В. Барааны үнийн бууралт, мөнгөний худалдан авах чадварын өсөлт
С. Худалдан авах чадвараар баталгаажсан хүсэл бүхий хэрэгцээ
D. Тухайн зах зээлийн борлуулалт ба бодит хэрэглээний тэнцвэр
Эдийн засгийн харилцаан дахь эрэлтийн тухай ойлголтыг тэмдэглэнэ үү.
D. Тухайн зах зээлийн борлуулалт ба бодит хэрэглээний тэнцвэр
С. Худалдан авах чадвараар баталгаажсан хүсэл бүхий хэрэгцээ
В. Барааны үнийн бууралт, мөнгөний худалдан авах чадварын өсөлт
А. Барааны үнийн өсөлт, мөнгөний худалдан авах чадварын бууралт
Д. Моррисын боловсруулсан амьдралын чанарын индекс гэсэн ухагдахуунд аль нь хамаарагдахгүй вэ?
А. Нялхасын эндэгдэл
В. Амьдралын түвшин
С. Бичиг үсэг тайлагдалт
D. Нэг хүнд оногдох ДНБ
Нөхөж бичнэ үү. Хөдөлмөрийн зах зээл дээр цалингийн түвшин өссөн гэвэл....
А. Хөдөлмөрийн нийлүүлэлт өснө
В. Хөдөлмөрийн эрэлт өснө
С. Хөдөлмөрийн нийлүүлэлт буурна
D. Хөдөлмөрийн эрэлт буурна.
Засгийн газрын хөтөлбөр боловсруулж, түүнийг хэрэгжүүлэхэд зориулж төр зардлаа ихэсгэдэг. Энэ нь төрийн эдийн засгийн ямар бодлого вэ?
А. Төрийн сангийн бодлого
В. Мөнгө зээлийн бодлого
С. Гадаад худалдааны бодлого
D. Татварын бодлого
Нийт эрэлтийн бүрэлдэхүүн хэсгүүдэд хамааралгүй өгөгдлийг тэмдэглэнэ үү.
А. Төрийн худалдан авалтын зардал
С. Дотоод хөрөнгө оруулалтын зардал
В. Гадаадын хэрэглэгчийн зардал
D. Нийлүүлэлтийн зардал
Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь.............харуулдаг.
(Цэгүүдийн оронд зөв хариултыг нөхнө үү)
А. Тухайн улсын эдийн засгийн чадавхийг харуулдаг
В. Тухайн улсын иргэдийн амьдралын түвшинг харуулдаг
С. Тухайн улсын экспортын нийт хэмжээг харуулдаг
D. Тухайн улсын экспорт, импортын зөрүүг харуулдаг
Хувьцаат компаний хөрөнгө болох хувьцааны давуу талыг нэрлэнэ үү.
А. Ноогдол ашиг авах, инфляцид тэр бүр өртөхгүй байх
В. Хувьцааны өөрийн ханш унах магадлалтай
С. Компани дампуурвал ноогдол ашиг авах боломжгүй
D. Ашиг их бол эрсдэл бас өндөр байж болох
Аль нь микро эдийн засгийн судлах зүйл вэ?
А. Инфляцийн түвшин
В. Ажил эрхлэлт ба ажилгүйдэл
С. Экспорт, импортын зөрүү
D. Аж ахуйн нэгжийн орлого, зарлага
Дараах өгөгдлүүдээс маркетингийн иж бүрдэлд шууд хамаарахгүй ойлголтыг тэмдэглэнэ үү.
А. Бараа
В. Үнэ
С. Идэвхжүүлэлт
D. Төлөвлөлт
Монгол төгрөгийг доллар, юань, рубль, иенээр сольж болно. Энэ нь дараах өгөгдлийн алинд хамаарах вэ?
А. Чөлөөтэй хөрвөх чадвартай
В.Хязгаарлагдмал хөрвөх чадвартай
С. Хөрвөх чадваргүй
D. Тогтмол ханштай
Эрэлтийн хууль зах зээлийн ямар харилцааг илэрхийлдэг вэ?
А. Тухайн барааны үнэ, эрэлтийн тоо хэмжээний урвуу хамаарлыг
В. Тухайн барааны үнэ, эрэлтийн тоо хэмжээний шууд хамаарлыг
С. Тухайн барааны үнэ, нийлүүлэлтийн тоо хэмжээний урвуу хамаарлыг
D. Тухайн барааны үнэ, нийлүүлэлтийн тоо хэмжээний шууд хамаарлыг
Нийлүүлэлтийн хууль зах зээлийн ямар харилцааг илэрхийлдэг вэ?
А. Тухайн барааны үнэ, эрэлтийн тоо хэмжээний урвуу хамаарлыг
В. Тухайн барааны үнэ, эрэлтийн тоо хэмжээний шууд хамаарлыг
С. Тухайн барааны үнэ, нийлүүлэлтийн тоо хэмжээний урвуу хамаарлыг
D. Тухайн барааны үнэ, нийлүүлэлтийн тоо хэмжээний шууд хамаарлыг
Эдийн засгийн үндсэн асуудлыг нэрлэнэ үү
.А. Хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр хэрхэн хангах тухай
В. Хязгаарлагдмал хэрэгцээг хязгааргүй нөөцөөр хэрхэн хангах тухай
С. Юу үйлдвэрлэх, яаж үйлдвэрлэх, хэнд үйлдвэрлэх тухай асуудал
D. Үйлдвэрлэл, хуваарилах, хэрэглэх, арилжах, солилцох харилцаа
Эдийн засгийн тогтолцооны хэв маягуудад аль нь хамааралгүй вэ?
А. Зах зээлийн
В. Төлөвлөгөөт
С. Уламжлалт
D. Бүх нийтийн
Компани хэлбэрээр зохион байгуулагдсан аж ахуйн нэгжүүдийн ашгийг хэн хүртдэг вэ?
А. Өмчлөгч эзэн
В. Гишүүд
С. Удирдлагууд
D.Хувьцаа эзэмшигчид
Нэг хүний эзэмшлийн аж ахуйн нэгжийн алдагдлыг хэн хүлээдэг вэ?
А. Өмчлөгч эзэн
В. Гишүүд
С. Удирдлагууд
D.Хувьцаа эзэмшигчид
Аж ахуйн нэгжийн тогтмол зардалын онцлог юу вэ?
А. Үйлдвэрлэлийн хэмжээнээс шууд хамаардаг
В. Үйлдвэрлэлийн хэмжээнээс үл хамааран гардаг
С. Шууд ба бусад зардлын нийлбэр байдаг
D. Гадаад зардлаас дотоод зардлыг хассантай тэнцүү
Менежментийн үүргүүдийн зөв дарааллыг тэмдэглэнэ үү.
А. Хяналт, зохион байгуулалт, төлөвлөлт, идэвхжүүлэлт
В. Зохион байгуулалт, төлөвлөлт, идэвхжүүлэлт, хяналт
С. Төлөвлөлт, зохион байгуулалт, идэвхжүүлэлт, хяналт
D. Төлөвлөлт, идэвхжүүлэлт, зохион байгуулалт, хяналт
Барилга, зам гүүр, эд хогшил, түүхий эд бэлэн мөнгийг эдийн засгийн шинжлэх ухаанд хэрхэн тодорхойлдог вэ?
А. Газар
В. Хөдөлмөр
С. Капитал
D. Үйлдвэр
