NEW
Font size
Worksheets"Нийгмийн өөрчлөлт"
Total questions: 10
Worksheet time: 5mins
1. Нийгмийн тогтолцооны макро бүтцэд бус харин нийгмийн амьдралын микро тал буюу хүмүүсийн өдөр тутмын харилцаанд илүүтэй анхаардаг нийгмийг судлах онолын хандлага
аль нь вэ?
А. Бүтэц-чиг үүргийн хандлага
B. Харилцан үйлдлийн хандлага
C. Тогтолцооны хандлага
D.Зөрчилдөөний
E. Шалтгаант чанарын хандлага
2.Нийгмийн байр суурийг илтгэх олдмол статусын жишээ аль нь вэ?
A. Би Булган аймагт төрсөн
B. Миний аав Алаг адуу овогтой
C. Би 11 настай
D. Би сагсан бөмбөгийн I зэрэгтэй
E. Миний ээж Монгол үндэстэн
3.Нийгмийн хөгжлийн үе шат бүхэн өмнөх үеэсээ цаг хугацааны хувьд богино үргэлжилсэн байдаг. Хамгийн богино хугацаанд үргэлжилж буй нийгмийн хэв маяг аль нь вэ?
A. Аж үйлдвэржсэний дараах нийгэм
B. Ан агнуур, түүврийн нийгэм
C. Аж үйлдвэржсэн нийгэм
D. Хөдөө аж ахуйн нийгэм
E. Тариалан, мал аж ахуйн нийгэм
4.Эртний Энэтхэгийн кастын тогтолцооны Брахман хэмээх давхраанд ямар хүмүүсийг хамааруулдаг байсан бэ?
A. Газар тариалан эрхлэгчид
B. Цэргийнхэн болон хууль сахиулагчид
C. Санваартан болон сэтгэгчид
D. Худалдаачид
E. Гар урчууд болон үйлчлэгч нар
5.Социологийн /нийгэм судлалын/ судлах зүйл аль нь вэ?
А.Хүн амын тоо, тогтоц хуваарилалт, өөрчлөлт
B. Нийгэм болон нийгмийн бүлгүүдийн харилцаа
C. Хүн, нийгмийн хэрэгцээ, түүнийг яаж хангахтай холбогдсон харилцаа
D. Нийгмийн гишүүдийн эзэмшсэн мэдлэг , итгэл үнэмшил, урлаг, хууль, ёс суртахууний хэм хэмжээ.
6.Аль нь нийгмийн судалгааны дедукци арга вэ?
А. Тусгай юмс үзэгдлийг судлаж дүгнэлт гаргах арга
B. Бүхлийг хэсэгт задлан ялгаж салгах арга
C. Хэсгүүдийг нийлүүлж , нэгтгэх арга
D. Ерөнхий дүгнэлтэд үндэслэн, тусгай юмс үзэгдлийг тодорхойлох арга
7.Нийгмийн хуучин байгуулал шинэ байгуулалд эрс шилжилт хийж, чанарын үсрэлтэд хүрэхийг .....................гэнэ.
А. Нийгмийн дэвшил
B. Нийгмийн шинэтгэл
C. Нийгмийн хувьсал
D. Нийгмийн шинэчлэл
8.Зөвхөн орчин үеийн шатанд холбогдох нийгмийн амьдралын бүх хүрээг хамарсан суурь өөрчлөлтүүдийг .........................гэнэ.
А. Нийгмийн дэвшил
B. Нийгмийн шинэтгэл
C. Нийгмийн хувьсал
D. Нийгмийн шинэчлэл
9. Тодорхой цаг хугацааны хүрээнд нийгмийн бүтэц, соёл, нийгмийн институт, хүмүүсийн зан үйл шинэчлэгдэхийг
..............................гэдэг.
A. Нийгмийн хувьсгал
B.Нийгмийн өөрчлөлт
C. Нийгмийн хөдөлгөөн
D.Нийгмийн шилжилт
E. Нийгмийн хувьсал
10.Нийгмийн давхраажилтын хэмжигдэхүүнд аль нь хамаарахгүй вэ?
A. Нэр хүнд
B. Эрх мэдэл
C. Ёс суртахуун
D. Боловсрол мэргэжил
E. Эд баялаг
