wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Соёл бүлэг сэдэв

Total questions: 20

Worksheet time: 15mins

Name
Class
Date
1.

Соёлын орон зай гэж юу вэ?

a)

Соёлын үнэлэмжүүдийн харилцан нөлөөллөөр бий болж байдаг оюун санааны орчин хамтын мэдрэмж

b)

Соёлын харилцаа бүх талаар өргөжин тэлэх үйл явц

c)

Янз бүрийн ард түмний эрх чөлөөний талаарх мэдрэмж

d)

Тусгаар соёлуудын харилцан нөлөөллөөр бий болж байдаг оюун санааны орчин

2.

Соёлын орон зай, кибер орон зай гэсэн ойлголтуудын хамаарлыг аль нь зөв илэрхийлсэн бэ?

a)

Энэ хоёр ойлголт ижил утгатай

b)

Соёлын орон зайн нэг хэлбэр нь кибер орон зай юм

c)

Кибер орон зайн нэг хэлбэр нь соёлын орон зай юм

d)

Энэ хоёр ойлголт хоорондоо ямар ч хамаагүй

3.

Соёлын дархлаа сулардаг гол шалтгаан юу вэ?

a)

Үндэстнийг бусдаас ялгах гол шинж, ард түмний бахархал буурснаас

b)

Үндэстний эв нэгдлийн үндэс, тусгаар тогтнолын баталгаа алдагдснаас

c)

Бусдын соёлыг хуулбарлан дууриах өөр соёлын тулгалт хийх явдлаас

d)

Өөр соёлоос ялгаж буй уламжлалт чанараа хамгаалахгүй байгаагаас

4.

Ард түмэн өөрийн соёлын хэм хэмжээ, зан үйл, хэл, үнэлэмжийн баримжааллыг ухаарч ойлгох, тэрхүү соёлын байр сууринаас өөрийгөө ойлгох, тэрхүү соёлыг тээгч гэдгээ ухаарах байдлыг ... гэнэ.

a)

Соёлын орон зай

b)

Соёлын адилсал

c)

Соёлын дархлаа

d)

Соёлын эрх чөлөө

5.

Хүний төрөлх 3 эрхийг /амьдрах, эрх чөлөөтэй байх, өмчлөх/ тунхагласан сэтгэгчийг нэрлэнэ үү?

a)

Э.Фромм

b)

Дж.Кемпбелл

c)

К.Оберг

d)

Жон Локк

6.

"Соёлын харилцан үйлчлэлийн хэлбэрүүд"-эд илүүц зүйл байна уу?

a)

Соёлын солилцоо

b)

Соёлын гажилт

c)

Соёлыг хуулбарлан дуурайх

d)

Соёлын тулгалт

7.

Соёл өөрийн үнэт зүйлсээ хамгаалж, оршин тогтнолоо бэхжүүлэн баталгаажуулах чадварыг ... гэнэ.

a)

Соёлын адилсал

b)

Соёлын эрх чөлөө

c)

Соёлын орон зай

d)

Соёлын дархлаа

8.

Соёл судлалын ухаанд соёлын шок гэсэн ойлголт байдаг. Энэ ойлголтыг анх хэдэн онд Америкийн сэтгэл судлаач К.Оберг хэрэглэсэн бэ?

a)

1956

b)

1945

c)

1954

d)

1960

9.

Өөр соёлын орчин нөхцөл тухайн хүний хүссэнээс огт өөр байх, бүтэлгүйтэх, сэтгэл ханамж мэдрэгдэхгүй байх үед үүсэх бухимдал, гутрал, түгшүүр гэх мэт сөрөг мэдрэмж үүсэх үеийн сэтгэл зүйн байдлыг юу гэж нэрлэх вэ?

a)

Соёлын нэгдэл

b)

Соёлын гажилт

c)

Соёлын хожимдол

d)

Соёлын цочирдол

10.

Үндэсний соёлын өвөрмөц өв санг дэлхийн олон нийтэд үзүүлэн таниулах хэрэгцээ улам нэмэгдэж байгаа өнөө үеийн соёлын солилцооны гол хөтлөх хүч нь дотоодын болон олон улсын ... мөн.

a)

даяаршил

b)

аялал жуулчлал

c)

адилсал

d)

дархлаа

11.

"Хэнд ч байгалиас заяасан засаглах эрх байхгүй бөгөөд хуулийн зорилго нь хүний эрхийг устгах буюу хавчин хясах явдал биш, харин түүнийг хамгаалж өргөжүүлэх явдал мөн" гэж хэн хэлсэн бэ?

a)

К.Оберг

b)

Э.Фромм

c)

О.Шпенглер

d)

Жон Локк

12.

"Соёлын орон зай" гэдэг ойлголт ямар утга санааг илэрхийлдэг вэ?

a)

Хүний төрсөн нутаг

b)

Соёлын дурсгалт зүйлс

c)

Хамтын мэдрэмж, үнэлэмж

d)

Улс үндэстний өвөрмөц онцлог

13.

Зам харилцаа, эдийн засгийн харилцаа, мэдээлэл харилцааны хөгжлийн үндсэн дээр тусгаар соёлууд дэлхийн нэгдмэл соёлд нэгдэн нийлэх үйл явцыг ... гэнэ.

a)

Соёлын даяаршил

b)

Соёлын аялал жуулчлал

c)

Соёлын дархлаа

d)

Соёлын солилцоо

14.

Соёлын үйлдвэрлэлд оюуны өмч, зохиогчийн эрхтэй холбоотой бүтээл туурвил, үйлчилгээ багтана. Аль нь хамаарахгүй вэ?

a)

Гар урлал, үндэсний тоглоом, хувцас загвар, дуурь

b)

Угсаатны зан үйл, тайзны урлаг, дуу хөгжим, театр, цирк

c)

Телевиз радио, кино, видео, гэрэл зураг, гар урлал, зар сурталчилгаа

d)

Дээрх бүгд хамаарна

15.

Монгол улс хэдэн онд дэлхийн Тогтвортой хөгжлийн хөтөлбөрт нэгдэн орсон бэ?

a)

1996

b)

2005

c)

2006

d)

2015

16.

"Эрх чөлөө бол хүний амьдралын эрхэм зорилго, хувь хүний өөрийгөө нээх, хувь чанараа хөгжүүлэх боломж мөн" гэх хэн хэлсэн бэ?

a)

Дж.Кэмпбелл

b)

Ж.Локк

c)

Э.Фромм

d)

А.Адлер

17.

1970-аад оны II хагасаас соёлын адилслын тухай ойлголт нийгэм хүмүүнлэгийн ухаанд хэрэглэгдэж эхэлжээ. Соёлын адилсал хэмээх ойлголтыг манай судлаачид хэрхэн нэрлэдэг вэ?

a)

Соёлын ижилсэл

b)

Соёлын өөрийншил

c)

Соёлын өвөр төрх

d)

Дээрх бүгд хамаарна

18.

Монгол улс “Соёлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрийг хэдэн оноос батлан хэрэгжүүлж байгаа вэ?

a)

2015

b)

2005

c)

2010

d)

2008

19.

Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд баримтлах зарчмуудаас илүүцийг олно уу?

a)

Орон нутгийн хүн амын амьжиргаа, нийгэм, эдийн засгийн хөгжилд үр ашгаа өгөх

b)

Байгалийн болон соёлын өвийн хадгалалт, хамгаалалтыг бэхжүүлэх

c)

Байгалийн болон соёлын өвийн газруудтай харилцан шүтэлцээтэй хөгжүүлэх

d)

Илүүц зүйл алга

20.

Соёлын харилцан үйлчлэлийн хэлбэрүүдийг олно уу?

a)

Соёлын солилцоо

b)

Соёлыг хуулбарлан дуурайх

c)

Соёлын тулгалт

d)

Дээрх бүгд зөв