NEW
Font size
Worksheets9 ss
Total questions: 7
Worksheet time: 7mins
Дараах өгөгдлөөс давхраажлын хэмжигдэхүүнд орохгүй илүүц зүйлийг олно уу.
А. Эд баялаг
В. Орлого
С. Арьсны өнгө
D. Боловсрол
Е. Нэр хүнд
Бие хүний бүлгийн давхраажилт дахь статусын эд баялаг, эрх мэдэл, нэр хүндэд дорвитой өөрчлөлт гаралгүйгээр өөрчлөгдөхийг юу гэх вэ?
A. Босоо чиглэлт
В. Хэвтээ чиглэлт
С. Үе хоорондын
D. Үе доторх
E. Хувийн
Иргэн Б сүүлийн 10 жилийн хугацаанд сургуулийн жижүүр, дэлгүүрийн ачигч, буулгагч,барилгын салбарт өрлөгчин зэрэг олон төрлийн ажил үүрэг гүйцэтгэж байсан нь байр суурийн хувьд шилжих хөдөлгөөний ямар хэв маягт багтах вэ?
А. Босоо чиглэлийн шилжих хөдөлгөөн
В. Хэвтээ чиглэлийн шилжих хөдөлгөөн
С. Газар зүйн шилжих хөдөлгөөн
D. Бүтцийн шилжих хөдөлгөөн
Е. Бүлгийн шилжих хөдөлгөөн
Нийгмийн шилжих хөдөлгөөнд үеийн доторх ба үе хоорондын хөдөлгөөн гэсэн хэлбэр байдаг. Дараах өгөгдлөөс үе хоорондын хөдөлгөөний жишээ аль нь вэ?
А. Иргэн Болд Архангай аймгийн Цэцэрлэг сумаас мөн аймгийн Хашаат сум руу шилжжээ.
B. Багш Дорж 7 жилийн дотор дадлагажигч багшаас профессор багш болтлоо өссөн байна
C. Багш Сүрэн 87-р сургуулиас 56-р сургууль руу шилжсэн
E. УИХ-ын гишүүн Г. Батхүүгийн аав жолооч байсан
Дорж дунд сургуулиа амжилттай төгсөөд хуулийн мэргэжил эзэмшин ОУ-ын шүүхийн байгууллагад амжилттай ажиллаж байгаа бол ямар чиглэлийн шилжих хөдөлгөөнд хамраагдах вэ?
А. Босоо чиглэлийн шилжих хөдөлгөөн
B. Боловсролын чиглэлийн шилжих хөдөлгөөн
C. Хэвтээ чиглэлийн шилжих хөдөлгөөн
D. Хөндлөн чиглэлийн шилжих хөдөлгөөн
E. Үе доторх шилжих хөдөлгөөн
Зан заншил юмуу хуулиудаар баталгаажсан угсаа залгамжилдаг нийгмийн давхараажилтын хэв маяг аль нь вэ?
A. Каст
В. Боолчлол
С. Язгуур
D. Анги
E. Аль нь ч биш
Өмчийн тэгш бус байдлаар баталгаажсан, өөрөөр хэлбэл, эдийн засгийн ялгаанаас үүсэлтэй, харьцангуй нээлттэй, хувийн байр сууриа өөрчлөх боломжтой, давхраажилтын хэв маяг аль нь вэ?
A. Каст
В. Боолчлол
С. Язгуур
D. Анги
E. Аль нь ч биш
