wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Монголын нууц товчоо

Total questions: 15

Worksheet time: 16mins

Name
Class
Date
1.

МНТ-г мөнхөд эрхэмлэн дээдлэх тухай зарлигийг хэн гаргасан бэ?

a)

МУ-ын ерөнхийлөгч асан Н.Багабанди

b)

МУ-ын ерөнхийлөгч асан Ц. Элбэгдорж

c)

МУ-ын ерөнхийлөгч Х. Баттулга

d)

МУ-ын ерөнхийлөгч асан П. Очирбат

e)

МУ-ын ерөнхийлөгч асан Н. Энхбаяр

2.

Бөртэ чоно, Гоо марал хоёр Онон мөрнийг гатлан хаана нутаглаж байхдаа Батачаган хүүгээ төрүүлдэг вэ?

a)

Эргүнэ гүнд

b)

Хөлөн, Буйр нуурын орчимд

c)

Бурхан халдунд

d)

Хангай уулаас Зайсан нурууны орчимд

3.

МНТ нийт хэдэн бүлэг хэдэн зүйлтэй вэ?

a)

12 бүлэг 282 зүйлтэй

b)

12 бүлэг 284 зүйлтэй

c)

10 бүлэг 282 зүйлтэй

d)

10 бүлэг 284 зүйлтэй

e)

12 бүлэг 280 зүйлтэй

4.

Бодончар мунхаг ямар шувуу тэжээдэг вэ?

a)

Зөв хариулт алга

b)

Тас

c)

Бүргэд

d)

Шонхор

e)

Харцага

5.

Хэн Түнхэлиг горхинд нүүж ирсэн иргэдээс Бодончар мунхагийг сурагласан бэ?

a)

Бэлгүнүтэй ах нь

b)

Бүгүнүтэй ах нь

c)

Буха хатаги ах нь

d)

Буха ту салжи ах нь

6.

Тэмүүжин найман шаргаа алдаад явж байхад хэнтэй нөхөрлөсөн бэ?

a)

Боорчи

b)

Зэлмэ

c)

Сорхон шар

d)

Чулуун

7.

Тэмүүжинг найман шаргаа аваад ирэхэд Өэлүн хөвгүүдийн хамт хаана нутаглаж байсан бэ?

a)

Сэнгүр горхинд

b)

Орхон, Сэлэнгэ, Туул голын эхэнд

c)

Хар зүрний хөх нуурт

d)

Даланбалжудад

e)

Онон мөрний Дэлүүн болдог

8.

Тэмүүжин Тайчуудаас зугтааж шугуйд гурав хоноод гаръя гэтэл ямар саад тулгарсан бэ?

a)

Тайчууд эрчимтэй хайж байсан учир

b)

Морио алдсан учир

c)

Шархадсан учир

d)

Мориноос эмээл нь мултарч унасан учир

9.

Сорхон шарын гэрийн бэлгэ тэмдэг нь юу вэ?

a)

Цагаан туг

b)

Хар сүлд

c)

Үүр цайтал айргаа бүлдэг

d)

Хүлэг морины эдлэл хэрэгсэл хийх

10.

“Монголын нууц товчоо”-нд бичсэнээр, “...

Тул загас мэт юунд

Тулбарин гасална чи?

Туурга цэргээ бэхэлье гэж

Туйлтай үгээ хэлэлцсэн биш билүү” хэмээн

өгүүлсэн нь ямар утга санааг илэрхийлж байна вэ?

a)

Сул дорой байх

b)

Чанга хатуужилтай байх

c)

Шударга шулуун байх

d)

Өрөвч энэрэнгүй байх

11.

Чингис хаан 1204 онд “Сайрь хээрийн тулаан” хэмээн түүхэнд үлдсэн дайныг аль аймагтай хийсэн бэ?

a)

Татар аймаг

b)

Мэргид аймаг

c)

Найман аймаг

d)

Хэрэйд аймаг

12.

Чингис хааны онгон хадгалж буй газрыг хэрхэн нэрлэдэг болохыг сонгоно уу.

a)

Их хориг

b)

Их тахилга

c)

Их тайлга

d)

Их сан

13.

Тэмүүжин Жамухатай гурав дахиа анд бололцохдоо юу юу солилцсон бэ?

a)

Тэмүжин Удуйд Мэргэдийн Тогтоа бэхээс олзолсон алтан бүс, морь солилцсон.

b)

Гурын шагай, цутгамал шагай солилцсон.

c)

Ононы мөсөн дээр тоглож байхдаа бярууны эврээр хийсэн дуут сум, арц модон годилоо солилцсон.

14.

“Удуйд, Увас мэргэдийг тонилгож Үжин Бөртэг аваръя. Хаад мэргэдийг хальтчиж Хатан Бөртэг аваръя” гэж хэн хэлдэг вэ?

a)

Боорчи

b)

Ван хаан Тоорил

c)

Жамуха

d)

Зэлмэ

15.

МНТ-г мөнхөд эрхэмлэн дээдлэх тухай зарлигийг хэддүгээр жарны ямар жилд гаргасан бэ? Тооцоолон бодоорой

a)

XVI жарны хар морь

b)

XVII жарны усан морь

c)

XVII жарны модон бич

d)

XVI жарны модон бич