wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Нийгмийн тэгш бус байдал - Бататгах тест

Total questions: 7

Worksheet time: 4mins

Name
Class
Date
1.

1. Өмчийн тэгш бус байдлаар баталгаажсан, өөрөөр хэлбэл эдийн засгийн ялгаанаас үүсэлтэй, харьцангуй нээлттэй, хувийн байр сууриа өөрчлөх боломжтой давхраажилтын хэв маяг аль нь вэ?

a)

А. Каст

b)

B. Боолчлол

c)

C. Язгуур

d)

D. Анги

2.

2. Нийгмийн давхраажилтын хэмжигдэхүүнд хамааралгүй ойлголт аль нь вэ?

a)

A.Эдийн засгийн баялаг

b)

B. Эрх мэдэл

c)

C. Нэр хүнд

d)

D. Ангийн ялгаа

3.

3. Ажил мэргэжлйн нэр хүндийг тодорхойлохдоо обьектив шалгуурыг ашиглах үүднээс эдийн засгийн индексийн аргачлалыг боловсруулсан судлаач хэн бэ?

a)

A. Л.Уорнер

b)

B. Дункан

c)

C. О.Райт

d)

D. К.Маркс

4.

4. “Тун бага хувийг эзэлдэг ч нийгмийн баялгийн дийлэнх хэсгийг эзэмшдэг. Нийгмийн байр суурь нь үе залгамжилдаг” энэ шинжүүд нийгмийн ямар ангид хамаарах вэ?

a)

А. Дээдийн доод

b)

В. Дээдийн дээд

c)

С. Дундын дээд

d)

D. Дундын дунд

e)

Е. Ажилчин анги

5.

5. Бүтэц-чиг үүргийн онолын үүднээс нийгмийн давхраажилтыг судалсан судлаач Т. Парсонсын жишээ загвар аль нь вэ?

a)

А. Дэлгүүрийн эзэн, эмчийг нэр хүндээр өөрөөсөө илүү гэж үзвэл түүнийг дэлгүүрийн эзнээс дээд ангид оруулж судална.

b)

B. Ер бусын хүчинтэй харилцахыг онцгой чухал гэж үзэх нийгэмд шашны зүтгэлтэн, санваартан, бөө, шидтэний байр суурь илүү өндрөөр үнэлэгдэнэ.

c)

C. Байгууллагад хувь хүмүүс материаллаг урамшуулал авах, эрх чөлөөтэй байх, нэр хүндтэй байх зэрэг олон янзын ашиг сонирхолтой байна.

d)

D. Их хэмжээний баялгийг шинээр олж авсан баяныг бус, харин ядуурч хоосорсон язгууртныг хүмүүс илүүтэй хүндэтгэдэг.

e)

E.Ажил мэргэжлийн нэр хүндийн зэрэглэлийг тухайн хүний боловсрол, орлогын хэмжээгээр тодорхойлдог.

6.

6. Нийгмийн давхраажилт хэмээх ойлголтын нийгмийн тэгш бус байдал хэмээх ойлголтоос ялгагдах гол шинж юу вэ?

a)

А.Байр суурийн шатлал бүхий байх

b)

B.Давхраа хооронд тогтсон харилцаанаас байр суурьт хүрэх боломж бүхий байх

c)

C.Нийгмийн үнэ цэнтэй зүйлд хүрэх адил бус боломж

d)

D. Нийгмийн гишүүд хувийн болон нийгмийн шинжээрээ байр суурьт хүрэх боломж бүхий байх

e)

Е. Хувийн хүчин зүйлээс хамаарсан нийгмийн байр суурьт хүрэх боломж бүхий байх

7.

7. ......... гэдэг нь их хэмжээний баялаг эзэмшихгүй ч, өндөр орлоготой,хянах,шийдвэрт оролцох эрх мэдэлтэй хүмүүс аль ангид багтах вэ?

a)

A.Ажилчин анги

b)

B. Цагаан захтан

c)

C.Хөх захтан

d)

D.Сэхээтэн анги

e)

E. Малчин анги