wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

12р анги ЭЕШ- бүтээвэр, үг, өгүүлбэр

Total questions: 50

Worksheet time: 31mins

Name
Class
Date
1.

Үгсийн аймгаар зөв бүлэглэсэн хэсгийг ол

a)

олон, тэд, муу,

b)

боловч, өнөөдөр, баруун

c)

шар, цагаан, хэдэн

d)

улаан, сайхан, басхүү,

e)

энэ, ямар, тэр

2.

Гурван үет бүлэг үгсийг ол

a)

суйлуулчихгүй, жилийнхээ, хүмүүсийн

b)

хайрхныхаа, хөөгөөд, сайхан

c)

хуцалдаж, дайрлага, ойртон,

d)

хадгалсаар, хазуулаад, бөөнөөрөө

e)

хэрэлдэж, сайрхах, уруулаараа

3.

олон тооны дагаврыг зөв хэрэглэсэн хэсгийг ол

a)

бөхчүүд барилдах

b)

зарим асуудлууд

c)

хүүхдүүдэд бэлэглэх

d)

мянга гаруй ажилчид

e)

жирэлз

4.

"Алтан Богдын шилд

Алтан гургалдай жиргэнэ" гэсэн өгүүлбэрийн онцолсон үгийн утгыг олоорой.

a)

уулын хажуугийн шувтрах налуу газар

b)

Уулын бэрх цухал гүн жалга

c)

уулын хярын дээд ирмэг

d)

уул толгодын арын нам хотос газар

e)

уул хярын өвөр газар

5.

ерийн, үүсмэл, ганц тоот, заахын тий ялгалд байгаа, хамаатуулах нөхцөлтэй жинхэнэ нэрийг олоорой.

a)

хаваржаагаа

b)

сэвшээнд

c)

ухаарал

d)

бүхнийг

e)

тэндээсээ

6.

3 бүрэлдэхүүнт цөм өгүүлбэрийг олоорой.

a)

ээлж нь ирнэ

b)

өнөөдөр үзнэ

c)

хариу дуугарна

d)

гэртээ орно

e)

хүний хэлээр ярина

7.

"Шувууны үүрэн дээр сүүдрээ тусгаж болдоггүй юм шүү" онцолсон үг өгүүлбэрт ямар гишүүн болох вэ?

a)

шууд тусагдахуун

b)

шууд бус тусагдахуун

c)

цагийн утгат байц

d)

шалтгааны утгат байц

e)

хамжсан тодотгол

8.

"Аяны хүн айлын нохойтой зодолдож, аргалын хүнтэй сатаардаггүй юм гэж захидгийг биелүүлсэн дээ." өгүүлбэрийн хэв шинжийг тодорхойлоорой.

a)

ХаУНӨ

b)

УНӨ

c)

ЗНӨ

d)

ЭӨ

e)

ХоНӨ

9.

Дараах өгүүлбэрийн утгын харьцааг тодорхойлоорой.

муу аргалчин малын чийртэй гэрийн хаяанаас үл холдоно, Сайн аргалчин гэрийн бараа тасартал сэргэг бэлчээрт хүрнэ.

a)

төсөөт утгат

b)

эсрэг утгат

c)

ижил утгат

d)

зүйлчилсэн утгат

e)

төсөөт ба зүйлчилсэн утгат

10.

Ихэсгэж хэтрүүлсэн дүрслэл бүхий өгүүлбэрийг сонгоорой.

a)

ерэн алд биетэй, есөн төө чихтэй

b)

туулай сайхан зоотой, дугариг сайхан хүзүүтэй

c)

туг сайхан сүүлтэй, тугал хар нүдтэй

d)

ан шувуундаа унадаг их хар морьтой

e)

хас эрдэнэ шүдтэй, халир мөнгөн уруултай

11.

Үндсэн утгаараа байгаа холбоо үг аль нь вэ?

a)

нүд алдах

b)

сэтгэл алдах

c)

морь алдах

d)

шүүрс алдах

e)

ам алдах

12.

"Хүүе Даваа, чи юугаа чалчаад ........... суучхав" цэгийн оронд тохирох хэлцийг ол.

a)

дүлий дүмбэ оргиод

b)

далан таваар бууж өгөөд

c)

долоон булчирхайгаа дэлгээд

d)

амаа үдүүлсэн юм шиг

e)

ус балгасан юм шиг

13.

зөв бичсэн бүлэг үгсийг олоорой.

a)

уншигчийн, толбыг, эшлэл, байцаа

b)

тогоочийн, нүүдлэхдээ, гавьяа, санаачлага

c)

мандуулхыг, цамцын, зөвлөгөө, доорхи

d)

доторх, цомхтго, төлөвлө, дохьё

e)

шахснаар, айргийн, уушги, тархи

14.

"Хамгийн гол нь үнэрээ л анч нохдод авахуулчихгүй юм сан." гэсэн өгүүлбэрийн онцолсон бүтээврийн утгыг олоорой.

a)

салган онцлох

b)

зэрэгцүүлэн онцлох

c)

магадлан онцлох

d)

ялган онцлох

e)

батлан онцлох

15.

"Би энд тэндээсээ нурж сэтэрсэн чулуун хороо сандайлан хөхөмдөг алсыг ширтэн суулаа." онцолсон бүтээврийг солин найруулбал аль нь хамгийн тохиромжтой вэ,

a)

-тал

b)

-нгаа

c)

-хлаар

d)

-аад

e)

-бал

16.

"Өвлийн сар" гэсэн холбоо үгийн харьяалахын тийн ялгалын нөхцөлийн утга аль нь вэ?

a)

уул юм хэний, юуны эзэмшилд буй утга

b)

орших байр, орон зай заасан утга

c)

бүхлийн хэсгийн утга

d)

цаг хугацаа заасан утга

e)

шинж чанар заасан утга

17.

дараах холбоо үгсийн зүй тогтлыг ажиглаад, цэгийн оронд тохирохыг сонго

цагаан буур, мэдэж бай, мундаг амьтан, ........................

a)

хэдэн мал

b)

сүр сүлд

c)

амьдрахуйн тухай

d)

цагаан хөөс

e)

насыг элээ

18.

найрах аргаар холбогдсон бүлэг үгсийг ол

a)

өдрийн богино, эхнэртээ мэдэгдэх

b)

далдхан хүлээх, дээлний товч шилбэ

c)

байранд орхих, илүү гэр

d)

нуувар дээл, чөдрийн хаа

e)

харанхуй бодол, дээлээр гоёх

19.

найруулгын дээд, доод, дунд зэргээр илрээгүй бүлэг үгсийг ол

a)

аргамаг, морь, адсага

b)

сансар, хорвоо, ертөнц

c)

зооглох, идэх, гудрах

d)

мэлмий, нүд, циймэр

e)

өргөө, гэр, овоохой

20.

төрөл биш утгатай үгийг олоорой.

a)

буурь

b)

буудай

c)

буудал

d)

буулт

21.

буруу бичсэн бүлэг үгсийг олоорой.

a)

биччихийг, туслахаар, төрлөхтнөөр

b)

тулгамдсанаас, шагалзахыг, үзьюү

c)

бузардсанаар, олонхи, хуулчхыг

d)

баримтнаас, хэвлэгдсэнийг, урсжээ

e)

орхичоод, эргэчихбэл, тугаллаа

22.

хэлцийн утгыг зөв тайлбарла.

дайснаа ирэхэд дариа нухах

a)

зүйд нийцэхгүй дэмий чалчих

b)

этгээд гажууд сонин хачих

c)

өөрөөсөө ахмад эсвэл мэдлэгтэй хүнд дэмий илүү үг хэлэх

d)

туйлийн харгис хэрцгий

e)

аливаа бэлтгэл зориулагдсан үйл явдлынхаа өмнө дууссан байх ёстой

23.

Аль нь тууж вэ?

a)

Мөнгөн хазаарын чимээ

b)

хөгшин чоно ульсан нь

c)

тунгалаг тамир

d)

эцсийн тушаал

e)

элбэг дээл

24.

Хонгор, Нямаа, Бадарч тахар гэсэн дүрүүд ямар зохиол дээр гардаг вэ?

a)

Хөдөө талын үзэсгэлэн

b)

Учиртай гурван толгой

c)

Нарангэрэл дагины тууж

d)

Тунгалаг тамир

e)

Эцсийн тушаал

25.

Б.Лхагвасүрэнгийн зохиолыг сонго

a)

Тамгагүй төр

b)

Элбэг дээл

c)

Ламбагуайн нулимс

d)

Оройгүй сүм

e)

Тунгалаг Тамир

26.

"Би тэнгэрийн хүү" шүлэг хэний зохиол вэ?

a)

Бадарч

b)

Пүрэвдорж

c)

Нацагдорж

d)

Сүрэнжав

e)

Гаадамба

27.

Үзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож

Үдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж

Залуу идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж

Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь ......

ямар шүлгийн хэсэг вэ?

a)

тэнгэрийн хүү

b)

сэлбэ

c)

эхийн сэтгэл

d)

залуус дүү нартаа хүргэх шүлэг

e)

эрх чөлөө

28.

үгийн бүтцээр зөв задалсанг ол

a)

саар-л-т-на

b)

амь-т-д-ын

c)

цэлх-р-0-сэн

d)

ган-гана-лд-0-на

e)

эд-л-цгээ-нэ

29.

эс тусах, үүсмэл, өөрөө үйлдэх хэв, энгийн үйлдэх байдал, зэрэгцүүлэн холбох нөхцөлтэй үгийг ол

a)

хуурайшиж

b)

мөрөөдөж

c)

шавшдаг

d)

үргээх

e)

харагдаж

30.

төрөл биш утгатай үгийг олоорой.

a)

наадамч

b)

наадам

c)

наадгай

d)

наадаг

e)

наадал

31.

"Сүргийнхээ захад очиж явсан адуучин эр тэр бяцхан амьтныг гайхахын ихээр гайхав." гэсэн өгүүлбэрээс 2 бүрэлдэхүүнт цөм өгүүлбэрийг ол.

a)

сүргийнхээ захад очив.

b)

адуучин эр очив.

c)

амьтныг гайхав.

d)

бяцхан амьтан гайхав.

e)

гайхахын ихээр гайхав.

32.

Цөм бүтэцтэй өгүүлбэрийг олоорой.

a)

өөр тийшээ хурдална.

b)

ноход хурдална.

c)

агшин зуур ухаан гүйлгэнэ.

d)

амьтанд үл анзаарагдана.

e)

үнэртэй хийгээ түгжинэ.

33.

"Аюул өнгөрмөгц ээж нь та нарыг төрүүлнэ." өгүүлбэрийн хэв шинжийг тодорхойл.

a)

ХаУНӨ

b)

УНӨ

c)

ЗНӨ

d)

ЭӨ-энгийн өгүүлбэр

e)

ХоНӨ

34.

"Бурмаа нүд, сэтгэлийнхээ баримжаагаар Нагнайд дээл эсгэв" - онцолсон үг өгүүлбэрт ямар гишүүн болох вэ?

a)

өгүүлэгдэхүүн

b)

шууд бус тусагдахуун

c)

харьяаны тодотгол

d)

шууд тусагдахуун

e)

хамжсан тодотгол

35.

Цэгийн оронд тохирох хэлцийг нөхөж бич.

Өдгөө хөөмийг уламжлан залгамжлах хүнд үүргийг үүрэх хөөмийчин ............... ховор болжээ.

a)

морь нохой мэт

b)

модон өмд өмсчихсөн юм шиг

c)

өдрийн од шиг

d)

нойтон хамуу шиг

e)

ногоон хурганы арьс, нохойн битүү туурай шиг

36.

"Эх нь голбол агаар тэнгэрт салхи шиг хөөрөх унаган жигүүр яаж ургана." гэсэн өгүүлбэрийн онцолсон үгийн утгыг олоорой.

a)

хагас хувь, тэхий дундуур

b)

ихээхэн урсгал ус

c)

үл хайхрах, чамлах

d)

ихэнх дийлэнх хэсэг

e)

юмны дотоод төвд байгаа зүйл

37.

Ус нь намайг угаах гэж Эрэг дээгүүрээ цоройж

Эх орон надруу ирсэн Уул нь намайг үнсэх гэж

Манан дээгүүрээ цоройж Эх орон надруу ирсэн

шүлгийн тодруулсан хэсэгт ямар дүрслэл илэрсэн бэ?

a)

адилтгал

b)

төлөөлөл

c)

зүйрлэл

d)

ихэсгэл

e)

хүншүүлэл

38.

холбоо үгсийг ажиглаад үндсэн утгаараа байгаа холбоо үгийг ол

a)

айлд шингэх

b)

тархинд нь шингэтэл хэлэх

c)

Ашиг болж шингэх

d)

дээлэнд тос шингэх

e)

хоол шингэх

39.

ойролцоо утгатай үгсийг олоорой.

a)

эрт урьд

b)

хөгшид хүүхэд

c)

нүүдэл суудал

d)

буурах хөгжих

e)

ойж буух

40.

Холбоо үгийг ажиглаад шилжсэн утгаараа орсон холбоо үгийг ол

a)

тархи толгой

b)

морь барих

c)

уулын ам

d)

явган явах

e)

хэлж ярих

41.

Цэгийн оронд хэлцийг нөхөж бич.

Шөнийн харанхуйд ганц бие эхнэр хээр явахад аймаар боловч .............. яаравчлан явсаар маргааш өдөр болжээ.

a)

эргүү төлөг шиг

b)

яс сайт яван чангарах гэдг шиг

c)

муурын амнаас мултарсан хургана шиг

d)

үнсэнд хаясан шалз шиг

42.

Дараах өгүүлбэрийн утгын харьцааг тодорхойлоорй.

"Говийн амьдрал загийн амь шиг бөх, худгийн ус шиг яндашгүй"

a)

ойролцоо

b)

төсөөт

c)

эсрэг

d)

зүйлчилсэн

43.

Найруулгын алдаатай өгүүлбэрийг олоорой.

a)

Миний ханат гэр холдож, хадан гэр ойртоод байгаа юм биш биз.

b)

Содномыг үдийн цайгаа уугаад, ажил дээрээ дөнгөж иртэл утас нь дуугарав.

c)

Тэр олзондоо шунан, омголон догшин морийг тал талаас нь ноцов.

d)

Сувдмааг очиход дандаа л хонх даруулж нээдэг аавынх нь гэрийн хаалга онгорхой байлаа.

44.

Өгүүлбэр нь ямар төрлийн алдаатай вэ?

Бид эртэлж мордсон тул одоо нэгэнт Нэрст уулын ар бэлийг барьж явна.

a)

Үг дутсан

b)

Учирзүйн

c)

үг илүүдсэн

d)

үг буруу сонгосон

45.

үг дутсан, үг буруу сонгосон алдааг зөв залруулсанг ол.

эрэгтэй, эмэгтэй үсийг чанарын өндөр түвшинд, түргэн шуурхай засч үйлчилнэ.

a)

эрэгтэй, эмэгтэй хүний үсийг чанарын өндөр түвшинд, түргэн шуурхай засч үйлчилнэ.

b)

эрэгтэй, эмэгтэй хүний үсийг цэвэр цэмцгэр, түргэн шуурхай засч үйлчилнэ.

c)

эрэгтэй, эмэгтэй хүний үсийг цэвэр цэмцгэр, түргэн шуурхай засна.

d)

эрэгтэй, эмэгтэй үсийг чанарын өндөр түвшинд, түргэн шуурхай засч үйлчилнэ.

46.

олон тооны дагаврыг зөв хэрэглэснийг олоорой.

a)

олон хүмүүс

b)

газар газрын хүмүүс

c)

оюутнууд цуглах

d)

багш нар явах

e)

морьд уралдах

47.

бүгд найруулгын дунд зэрэг байгаа хэсгийг ол

a)

араажав, радио, хүлээн авагч

b)

сонор, чих, дэлдэн

c)

тэргүүн, айлдах, зооглох

d)

доохтор, эмч, эрвээлж

48.

Үг давтсан найруулгын алдааг зөв болгон зассан хэсгийг олоорой.

"Хичээлдээ шамдан суралцдаг ангийн тэргүүлэгч сурагчдын нэг бөгөөд ангийн бусад сурагчдад их тусалдаг."

a)

"Хичээлдээ шамдан суралцдаг ангийн тэргүүлэгч сурагчдын нэг бөгөөд ангийн бусдад их тусалдаг."

b)

"Хичээлдээ шамдан суралцдаг бөгөөд ангийн бусад сурагчдад их тусалдаг."

c)

" Хичээлдээ шамддаг ангийн тэргүүлэгч сурагчдын нэг бөгөөд ангийн бусдад их тусалдаг."

d)

"Хичээлдээ шамддаг ангийн тэргүүлэгч сурагчдын нэг бөгөөд бусдад их тусалдаг."

49.

Өгүүлбэрийн хэв шинжийг тодорхойлоорой.

Алтан гургалдайн жиргэх дуун сая сэтгэлийн гүнд хүрнэ.

a)

УНӨ

b)

ЗНӨ

c)

ХаУНӨ

d)

ХоНӨ

50.

найруулгын дээд зэрэг бүхий өгүүлбэрийг олоорой.

a)

нарны гэрэл тооноор тусаж, гэрт гэгээ нэмнэ.

b)

нар шиг мандаж, сар шиг гэрэлтэнэ.

c)

мэргэд гэдэг нар сарыг хамтатгасан хурмаст гэвээс зохино.

d)

нар тэнгэрийн дор насад энх амьдарна.