Font size
WorksheetsТанин Мэдэхүй Асуулт
Total questions: 10
Worksheet time: 46mins
Эмэгтэйчүүд болон хүүхдүүд автобусанд суухдаа буруу харсан суудлыг сонгосон байх юм. Угтаа тус автобус сул суудал ихтэй байгаа ч тэд буруу харж суухыг илүүд үзсэн байна. Яагаад?
1445 онд Москва хотноо гэнэт сүмийн хонхнууд дуугарч, хүмүүсийг айлгаж орхисон байдаг. Энэ явдал 1091 онд Киевт, 1802 онд Москвад ахин давтагдсан аж. Харин яагаад хонх өөрөө дуугарсан юм бол?
Мъянмар улсын уугуул иргэд нь мал аж ахуй эрхэлж амьдралаа залгуулдаг. Тэд малаа Хятад руу амьдаар нь гарган худалдаалж, олсон мөнгөөрөө буцаагаад тэднээс мах худалдан авдаг байна. Тэд яагаад өөрсдөө махаа бэлтгэдэггүй вэ?
Орос, Турк, Египет зэрэг улсууд юугаараа адилхан бэ?
Өдрөөс өдөрт манай дэлхий улам бүр хүнд болж байгаа. Харин үүний 60 тонныг нэгэн хачирхалтай зүйл бүрдүүлдэг аж. Энэ нь юу вэ?
1945 онд Колумб улсын Музо хотод хүмүүс тахиа хармагцаа алж байв. Чухам яагаад?
Танд 3 литрийн шил, 5 литрийн шил байна. Та 3л ба 5л савыг ашиглан 4 литр усыг хэрхэн хэмжих вэ?
1965 онд нэрт хөлбөмбөгчин Пеле (Pele) Бразилийн Боловсролын Яамнаас "Pele" хэмээх намтар номоороо алтан медаль авсан байдаг. Харин түүний энэхүү ном боловсролын салбарт ямар гавъяа байгуулсан болоод алтан медаль хүртсэн бэ?
Африкийн зарим овог, аймгийн хүмүүс оройн цагаар албаар хөлөндөө цох хорхой цуглуулж суудаг байна. Яагаад?
1997 онд Мексикийн засгийн газраас бүх төрлийн шар айргийг худалдаалахыг хоригложээ. Гэтэл энэ нь хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарсан тул ердөө ганцхан төрлийн шар айргийг худалдаалахыг хориглох болсон нь сүүлд мэргэн санаа хэмээгдэж байв. Энэ нь ямар шар айраг вэ?
