wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

LSL221, seminar 3.

Total questions: 20

Worksheet time: 10mins

Name
Class
Date
1.

1.Ердийн ажлын өдрийн үргэлжлэл өдөрт ...... хүртэл цаг, Долоо хоногт ..... хүртэл цаг байхаар хуульчилсан.

a)

A.7, 40

b)

Б. 8, 40

c)

В.8, 30

2.

2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний гүйцэтгэж байгаа ажлын шинж байдлаас хамааран ажилтны саналыг харгалзан ажлын цагийг богиносгож болдог.

a)

Худал

b)

Үнэн

3.

3. Орон нутгийн цагаар 22 цагаас 06 хүртэлх хугацааг шөнийн цагт тооцох ба шөнийн цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулахгүй бол түүнд олгох нэмэгдүүлсэн цалин хөлсийг зөвхөн хөдөлмөрийн гэрээгээр зохицуулж олгоно.

a)

үнэн

b)

худал

4.

4. Тухайн ажилтны ажил үүргээ гүйцэтгэх ажлын байр нь алслагдсан хол ба өдөртөө ирэх буцах боломжгүй нөхцөлд ажилладаг ажилтнуудын хувьд ээлжээр ажиллахдаа хуанлийн тодорхой хугацаанд өдөр, шөнийг харгалзахгүй уртасгасан цагаар ээлжлэн ажиллах ба энэ үед бусад ээлжүүд нь амарч байх зохицуулалт юм.

a)

А.Вахтын арга

b)

Б. Ээлжийн хуваарь

c)

В.Ажлыг цагийн нэгтгэн бодох

5.

5. “Ажлын цагийг нэгтгэн бодох журам/ /ЗГ-ын 1999 оны 122-р тогтоолоор батлагдсан.

a)

Үнэн

b)

Худал

6.

6. Долоо хоногийн 40 цагийн 1935 оны 47 дугаар конвенц , 1962 оны 116 дугаар Зөвлөмж - Долоо хоногт ажлын цагийг уян хатан байх зарчмыг тогтоосон.

a)

Үнэн

b)

Худал

7.

7. Хөдөлмөрийн эрх зүйн ОУЭЗ нь хөлсний хөдөлмөрчдөд хэт бага цалин олгож , тэднийг хэт их мөлжихөөс хамгаалахад чиглэгдэнэ.

a)

Үнэн

b)

Худал

8.

8. Сул зогсолт гарвал өмнөх хугацаанд хэтрүүлэн ажилласан цагт нь тооцон нөхөн амрааж болох ба хэрвээ эдгээр аргуудаар нөхөн амруулахаар зохицуулж чадаагүй, биеэр нөхөн амруулаагүй тохиолдолд хэтрүүлэн ажилласан цагт ногдох цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ..... түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлэн олгоно.

a)

А. 2,5

b)

Б. 2

c)

В. 1,5

9.

Ээлжийн амралтын хугацааг үндсэн ба нэмэгдэл гэж ангилна.

a)

Үнэн

b)

Худал

10.

Улсад 11-15 жил ажилласан бол ээлжийн амралт дээр хэдэн хоног нэмэгдэх вэ? /Хэдийн нөхцөл/

a)

А.7

b)

Б. 5

c)

В. 3

11.

.................... нь ажиллагчдын эрүүл мэндийн байдал, хөдөлмөрийн бүтээмж болон хөдөлмөрийн өртөгт нөлөөлөх бөгөөд бүрэн бус цагаар ажиллагчид, үйлдвэрлэлийн осол, гэмтлийн улмаас алдагдсан цаг, цаг хугацаанаас хамаарсан хөдөлмөр эрхлэлтийг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг юм.

a)

А.Жинхэнэ ажилласан цаг

b)

Б.Гэрээгээр хүлээсэн ажлын цаг /гэрээний дагуу/

c)

В.Ажлын цагийн статистик

d)

Г. Хөдөлмөрийн статистик

12.

•Хөдөлмөрийн статистикчдын олон улсын 18 дугаар бага хурлаар ажлын цагийн хэмжигдэхүүнтэй холбоотой асуудлыг хэлэлцэн, тогтоол гаргасан бөгөөд ажлын цагийн ........ ойлголтыг тодорхойлсон.

a)

9

b)

7

c)

12

d)

18

13.

Ажлын цагийг хэмжихэд хамгийн өргөн хэрэглэгддэг хоёр арга ойлголт нь "............." болон ".................." байдаг.

a)

А. Жинхэнэ ажилласан цаг, байнгын ажилладаг цаг.

b)

Б. Шууд цаг, Хамааралтай цаг.

c)

В. Шууд цаг, Амрах цаг.

d)

Г. Жинхэнэ ажилласан цаг, ашиглаагүй цаг.

14.

Бүтээлч үйл ажиллагааг дэмжих, өргөжүүлэхэд зарцуулсан цагыг............. гэж тодорхойлно.

a)

А.Ашиглаагүй цаг

b)

Б.Шууд цаг

c)

В. Байнгын ажилладаг цаг

d)

Г. Хамааралтай цаг

15.

Зохистой хөдөлмөр эрхлэлтийн шалгуур үзүүлэлтийн хүрээнд урт, хэт их цагаар ажиллах нь хүний бие махбодь, сэтгэл санаа болон эрүүл мэндэд аюултай, ажил болон гэр бүлийн амьдралын хоорондын тэнцвэрт харилцаанд саадтай, бүтээмжийг бууруулах болон ихэвчлэн хангалтгүй цагийн цалин авах дохио юм гэж үзсэн байдаг.

a)

А. Үнэн

b)

Б. Худал

16.

Хүмүүсийг хөдөлмөр эрхлэхэд татан оролцуулах, дур сонирхолтой болгоход шаардлагатай ажлын цагийн нөхцөл бүрдээгүй нөхцөлд цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэлт аажмаар арилдаг.

a)

А. Үнэн

b)

Б. Худал

17.

Хөдөмөрийн зах зээлийн үндсэн үзүүлэлтүүдэд ажиллагчдын ажилдаа хэдий хэмжээний цаг зарцуулдаг талаарх дүр зургийг бий болгоход ашигладаг ажлын цагтай холбоотой хоёр хэмжигдэхүүн багтсан байдаг.

Үүнд: 1. Долоо хоногт ногдох хүн цаг,

2. Нэг хүнд ногдох жинхэнэ ажилласан жилийн дундаж цаг байна.

a)

А. Үнэн

b)

Б. Худал

18.

Долоо хоногт ногдох хүн цаг нь зарим улс орны үндэсний түвшинд хуулиар тогтоогдсон байдаг бөгөөд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд “Долоо хоногийн ажлын цаг нь 30 хүртэл байна” гэж заасан байдаг.

a)

А. Үнэн

b)

Б. Худал

19.

Байнгын ажлын цаг гэдэг нь тухайн үе буюу богино хугацаанд жинхэнэ ажилласан цаг байна. 

a)

А. Үнэн

b)

Б. Худал

20.

Хөдөлмөрийн статистикчдын олон улсын 18 дугаар бага хурлаар ажлын цагийн хэмжигдэхүүнтэй холбоотой асуудлыг хэлэлцэн, тогтоол гаргасан бөгөөд ажлын цагийн 7 ойлголтыг тодорхойлсон.

Үүнд хамааралгүйг сонгоно уу.

a)

А.Цалинтай ажилласан цаг

b)

Б.Илүү ажилласан цаг

c)

В.Ажил дээрээ байгаагүй цаг

d)

Г.Амралтын цаг