wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

БНМАУ-д социализм байгуулах оролдлого

Total questions: 24

Worksheet time: 14mins

Name
Class
Date
1.

1925 оны 5 сарын 29-нд Үндсэн хууль боловсруулах комиссыг бүрэлдэхүүнд хамааралгүй хүн хэн бэ?

a)

Н.Магсаржав

b)

Ж.Цэвээн

c)

Ч.Бат-Очир

d)

Б.Цэрэндорж

2.

Богд хаан хэдэн онд таалал төгссөн вэ?

a)

1924 он

b)

1924.5.20

c)

1924.6.7

d)

1924.11.8-28

3.

Монгол ардын бүгд найрамдах засаг тогтоох тухай тогтоолыг аль гаргасан бэ?

a)

Шүүх яамны сайд Н.Магсаржав ахлуулан, Ж.Цэвээн, Ч.Бат-Очир

b)

Б.Цэрэндорж, Ж.Цэвээн, Э.Ринчино, П.Всесвятский

c)

Богд хаан

d)

МАН-ын ТХ

4.

БНМАУ-ын анхдугаар Үндсэн хуулийн агуулгад аль нь ХАМААРАХГҮЙ вэ?

a)

Хүн бүр чөлөөтэйгөөр үг хэлэх, хэвлэх, жагсах эрхтэйг заасан

b)

МАХН бол төр нийгмийн удирдан чиглүүлэгч цорын ганц хүчин болохыг заажээ

c)

Хүн бүр эвлэлдэх, эрдэм боловсрол олж авах эрхтэйг заажээ.

d)

Бусдын хөдөлмөрийг үл мөлжигч 18 нас хүрсэн иргэн бүрт сонгох, сонгогдох эрх олгожээ

e)

Монгол улсыг “Бүгд Найрамдах Бүрэн эрхтэй Ард Улс” хэмээн нэрийджээ

5.

Баруунтанд аль нь хамааралгүй вэ?

a)

Б.Цэрэндорж

b)

Ц.Дамбадорж

c)

А.Амар

d)

П.Гэндэн

6.

Зүүнтэнд хамааралгүй түүхэн зүтгэлтэн хэн бэ?

a)

Н.Жадамбаа

b)

Ө.Бадрах

c)

Б.Элдэв-Очир

d)

З.Шижээ

7.

Коминтерн, МАХН-ын тухай хэлэлцээд “тус намын доторхи барууны хэлбэрэлтэй урьдахаас илүү ширүүн тэмцэх”-ээр хэзээ шийдвэр гаргасан бэ?

a)

1927 оны сүүл

b)

1928.10-12 сард

c)

1929.12.3

d)

1930 он

8.

1930-аад онд 40 гаруй мянган монголчууд нутгаа орхин нүүжээ. Ийнхүү дүрвэх болсны шалтгаан юу вэ?

a)

Манж Го улсын довтолгоо

b)

Баруунтны алдаатай бодлого

c)

Олон жил үргэлжилсан ган зуд

d)

Зүүнтний алдаатай бодлого

9.

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Хялгантын хүрээнд зэвсэгт бослого хэзээ дэгдсэн бэ?

a)

1930 оноос

b)

1932 оны дунд үе

c)

1929 он

d)

1932 оны 4-р сарын 12

10.

Төр, засгаас авсан авч явуулсан арга хэмжээний үрээр дүрвэх хөдөлгөөнд оролцсон хүмүүс нэлээд хэсэг нь эргэж ирсэн ба хэдэн он хүртэл буцаж ирэх явдал үргэлжилсэн бэ?

a)

1940 он

b)

1930 он хавар

c)

1933 оны 4 сарын 19-30

d)

1932 он

11.

МАХН-ын ТХ, Хянан байцаах Төв Комиссын хамтарсан онц III хурал хэзээ хуралдсан бэ?

a)

1932.5 сар

b)

1932.6.29

c)

1938 он

d)

1934 он

12.

Хамтарсан онц III бүгд хурлын шийдвэрийг түүхэн хэрхэн нэрлэдэг вэ?

a)

Шинэ засгийн бодлого

b)

Шинэ эргэлтийн бодлого

c)

Зүүнтний бодлого

d)

Баруунтний бодлого

13.

Зүүнтний алдаа завхралын шалтгааныг онц III хурлаар юу гэж тодорхойлсон бэ?

a)

Нам засаг, Комитерний төлөөллөгчдийн буруутай үйл ажиллагаанаас

b)

Нийт лам нарын усраг тэмцэж, ардын сүсэг бишрэлийг доромжилсон

c)

Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг бүдүүлэгээр зөрчсөн

d)

Нийгэм журмыг хурдавчлан байгуулах зорилгоор хувьсгалын одоогийн шатанд тохирохгүй бодлого явуулсан

14.

Монголд хууль ёсыг ноцтой завхруулж улс төрийн талаар хэлмэгдүүлэх явдал хэдэн оноос эхэлсэн бэ?

a)

1922 он

b)

1933-1934 он

c)

1936 оны эхээр

d)

1937.9.10

15.

Хэлмэгдүүлэлтийн үйл явц оргилдоо хүрсэн буюу их хэлмэгдүүлэлтийн үе аль вэ?

a)

1937.8.24

b)

1937.9.10

c)

1937-1940 он

d)

1937-1939 он

16.

Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлтийг гадаад, дотоодын хүчин зүйл нөхцөлдүүлсэн юм. Гадаад хүчин зүйл хамаараргүй өгөгдлийг ол.

a)

Өөрийн аюулгүй байдлаа хангах

b)

Нөлөөний бүс, түшиц газраа хадгалах, өргөтгөх, үзэл суртлаа дэлгэрүүлэг

c)

ЗХУ-ын геополитикийн ашиг сонирхол

d)

Ангич үээл онолын мөн чанараас, түүнийг сохроор даган хүлээн зөвшөөрсөн

17.

Японы аюулаас сэргийлэх үүднээс хэзээ БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд Харилцан туслалцах Протоколыг Улаанбаатар хотоноо байгуулсан бэ?

a)

1932 он

b)

1936.3.12

c)

1939. 5 сар

d)

1939.9.16

18.

БНМАУ дэлхийн II дайнд татагдан ороход хүрсэн үйл явдал аль вэ?

a)

Нацист Герман Харилцан үл довтлох гэрээгээ зөрчин 1941 оны 6 сарын 22-нд ЗХУ-д гэнэт халдан довтолсон

b)

1945 оны 5-р сарын 9-нд нацист Герман буун өгч, Епропт энх амгалан тогтосноор

c)

ЗХУ, Ялтын бага хурлаар хүлээсэн үүргээ биелүүлэн 1945 оны 8-р сарын 9-нд Японд дайн зарлснаар

d)

1945 оны 9 сарын 2 нд Япон үг дуугүй бууж өгөх актад гарын үсэг зурснаар

19.

1946 оны 1 сарын 5-нд аль үйл явдал болсон бэ?

a)

ЗХУ, БНХУ-ын хооронд хэлэлцээр болж, Монголын ард түмэн тусгаар тогтнох эрмэлзлээ санал хураалтаар нотлон харуулбал ... тус улсын тусгаар тогтнолыг зөвшөөрөхөөр болов

b)

Монголд бүх нийтийн санаал хураалт явагдаж, БНМАУ-ын эрх чөлөө тусгаар тогтнолын баярын өдөр болов

c)

Гоминданы Засгийн газар санал хураалтын дүнтэй танилцаад БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв

d)

Гоминданы Засгийн газар, БНМАУ-тай дипломат харилцаа тогтоов

20.

"Гадаад Монголын статус кво"-г хүлээн зөвшөөрөх тохиролцоонд хүрсэн Ялтын бага хурал хэзээ болсон бэ?

a)

1945.2 сар

b)

1945.9.21

c)

1945.11.10

d)

1945.8.10

21.

Анхдугаар Үндсэн хуульд зааснаар “БНМАУ-ын төрийн дээд эрхийг УИХ-д хадгалах ба хурлын чөлөөт цагт Улсын Бага Хурал /УБХ/, мөн хурлын чөлөөт цагт УБХ-ын Тэргүүлэгчид ба Засгийн газрын дунд хадгална гэжээ”. Энд юуны тухай өгүүлж байна вэ?

a)

УИХ хамгийн эрх мэдэлтэй байна.

b)

УБХ-ын тэргүүлэгчид эрх мэдэлтэйг харуулж байна

c)

Төрийн байгууллагуудын эрх мэдлийн хуваарилалтыг өгүүлж байна.

d)

Засгийн газар эрх мэдэлтэйг харуулж байна.

22.

1930 онд мал сүргийн тоо 23 700 000 байсан бол хоёр жилийн дотор 16 300 000 болжээ. Нийт мал сүргийн тоо хэдэн хувиар хорогдсон бэ?

a)

7.4 саяар хорогдсон.

b)

68.7% -иар хорогдсон.

c)

31,3 %-иар хорогдсон.

d)

3.7 саяар хорогдсон.

23.

“БНМАУ бол эзэрхэг түрэмгий ба феодалын дарлалыг устгасан цаашид нийгэм журамд давшин орохын учир улс орноо хөрөнгөтний бус замаар хөгжүүлэх явдлыг хангаж бүхий хөдөлмөрчин ардын тусгаар тогтносон улс мөн болно” Дээрх баримт нь юуны тухай өгүүлж байна вэ?

a)

Монгол улсад хөрөнгөтний үзэл бодолтой хүмүүс байсныг харуулж байна.

b)

Монголын хувьсгалын ялалтын талаар өгүүлж байна.

c)

Монгол улсын хөгжлийн зорилтын талаар өгүүлж байна.

d)

Монгол улсын тусгаар тогтнолыг тунхаглаж байна.

24.

Монгол улсад 1960 онд их дээд сургуульд 6900 оюутан суралцаж байсан бол 1985 онд 24600 оюутан суралцаж байв. 25 жилийн дотор их дээд сургуульд суралцах оюутны тоо хэдэн хувиар өссөн байна вэ?

a)

17700 оюутнаар өссөн байна.

b)

Жилд 700 оюутнаар нэмэгдсэн байна.

c)

Оюутны тоо 256.5 %-аар өссөн байна.

d)

Оюутны тоо 356.5%-иар өссөн байна.