Font size
Worksheets6-р анги "Монгол хэл, бичиг"-ийн сорил
Total questions: 10
Worksheet time: 17mins
Тэсвэр
Нэгэн залуу өндөр хэргэм тушаалд томилогдож алс хол явах болсон тухай Хятадын үлгэр байдаг. Түүнийг гарган өгч байх замдаа найз нь - Өндөр хэргэм тушаалд ажиллахын тулд тэсвэртэй байх хэрэгтэй шүү гэхэд залуу: - Тэсвэртэй байлгүй яах вэ гэж хариулжээ. Тэгээд хэсэг хугацааны дараа найз нь - Өндөр хэргэм тушаалтай байхын тулд ямар ч байсан тэсвэртэй байх хэрэгтэй шүү гэж давтаж хэлэхэд залуу: -Тэсэлгүй яах вэ, тэсвэртэй байна гэж хариулав. Цааш жаахан явж байгаад дахин 3,4-н удаа тэсвэртэй байх хэрэгтэй хэмээн хэлж гэнэ. Магтаалыг ч гэсэн 3 удаа сонсоход дургүй хүрдэгтэй адил зөвлөгөө сануулгыг 4 удаа сонсоод нөгөө залуу уурлажээ. Тэгмэгц найз нь "Найз минь, намайг 4 удаа хэллээ гээд уурлах ямар хэрэгтэй юм бэ? Тэвчээр гэдэг чинь ийм л хэцүү зүйл юм шүү дээ" гэжээ. Хүмүүс тэсвэрт ч гэсэн хэмжээ байдаг гэдэг. Гэтэл тэвчээрийн хэмжээнд баригдалгүй эцсээ хүртэл тэсэхийг л жинхэнэ тэсвэр гэдэг ажээ.
1. Эхэд юуны тухай өгүүлсэн бэ?
алс хол явах болсон тухай
найзын мөн чанарын тухай
тэсвэр тэвчээрийн тухай
уур бухимдлын тухай
"Дорж гуай Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 20 гаран жил амьдарсан." гэсэн өгүүлбэрээс оноосон нэрийг зөв олсон хэсгийг сонгооой.
Дорж гуай, нутаг дэвсгэр
20 гаран жил, Дорж
Дорж, Хан-Уул
дүүрэг, жил
"залуу" гэдэг үгийг харьяалах, гарахын тийн ялгалаар зөв хувилгасан хэсгийг олоорой.
залуугийн, залуугаас
залууг, залуугаас
залуугийн, залуугаар
залуугаар, залуутай
бүх үг нь жинхэнэ нэр байгаа хэсгийг олоорой.
залуу, өндөр, байх
үлгэр, найз, тэвчээр
үлгэр, ажиллах, цааш
найз, хэцүү, уурлах
"Арца бол саийхан үнэр-тэи" гэсэн галигийг монгол бичгээр зөв бичсэн хэсгийг олоорой.
ᠠᠷᠴᠠ ᠪᠤᠯ ᠰᠠᠢᠺᠡᠨ ᠤᠨᠡᠷ ᠳᠡ
ᠠᠷᠴᠠ ᠪᠤᠯ ᠰᠠᠢᠬᠠᠨ ᠥᠨᠡᠷ ᠳᠡᠢ
ᠠᠷᠴ ᠪᠠᠯ ᠰᠠᠢᠬᠠᠨ ᠤᠨᠡᠷ ᠳᠡᠢ
зөв бичсэн үгийг ол.
жуулчний
зургын
савхийг
хайчыг
барь+я, оё+ё, яв+я эдгээр 3 үгийг залган зөв бичсэн хэсгийг олоорой.
барья, оёоё, явая,
барья, оёё, явъя,
барья, оёё, явья
баръя, оёё, явъя
зөөлний тэмдэг нь "и" болох үгийг олоорой.
тарь+даг
зорь+жээ
хонь+чин
боль+лоо
ᠮᠢᠨᠥ ᠡᠵᠢ ᠰᠡᠢᠢᠨ ᠺᠥᠮᠥᠨ᠃ монгол бичгийг зөв уншсаныг олоорой.
миний ээж сайн хүн.
минь ээж сайн хүмүн.
минээ ээж сайн хүн
миний ээж сонин хүн
ᠵᠠᠭᠠᠨ᠂ ᠵᠢᠯᠤᠭᠤᠴᠢ᠂ ᠵᠡᠢᠷᠮᠠᠭ эдгээр үгсийг зөв уншаад, кирил рүү зөв хөрвүүлснийг сонгоорой.
заар, залгуур, зайран
заган, жолооч, зармаг
заан, жолооч, зайрмаг
заан, золоо, зараа
