wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Эрүүл мэнд 10 "Сэтгэцийн эрүүл мэнд - Хорт зуршил"

Total questions: 15

Worksheet time: 15mins

Name
Class
Date
1.

Амьдралд гарч байгаа гэнэтийн, томоохон өөрчлөлтийн улмаас үүсэх аливаа дарамт шахалтад үзүүлэх хүний бие махбод болон сэтгэхүйн үзүүлэх хариу үйлдлийг ......... гэнэ.

a)

Стресс

b)

Асуудал

c)

Рефлекс

d)

Сэтгэл хөдлөл

2.

Аль нь стресс үүсгэгч хүчин зүйлд хамаарахгүй вэ?

a)

Замын түгжрэлд зогсох

b)

Баярлах

c)

Хэтэрхий их ачаалал

d)

Шинэ зүйл сурах

3.

Аль нь эерэг стрессийн шинж вэ?

a)

Урт, богино янз бүрийн хугацаанд үргэлжилдэг.

b)

Богино хугацаанд үргэлжилдэг.

c)

Даван туулах боломжгүйй мэт санагддаг.

d)

Урт хугацаанд үргэлжилдэг.

4.

Стресс үе үе дахин давтагддаг бол ................. гэж нэрлэдэг.

a)

Богино хугацааны стресс

b)

Архаг стресс

c)

Үечилсэн стресс

d)

Хурц стресс

5.

Стрессийн үед сэтгэл зүйд илрэх шинж тэмдгийг сонгоорой.

a)

Толгой өвдөх

b)

Аливаа зүйлийг хойшлуулах

c)

Ой тогтоолт муудах

d)

Зүрх дэлсэх

6.

Стрессийг зохицуулах богино хугацааны аргыг сонгоорой.

a)

Бусдаас дэмжлэг авах

b)

Дуртай дуугаа сонсох

c)

Дасгал хөдөлгөөн хийх

d)

Аливаад эергээр хандах

7.

Стрессийг даван туулах эерэг арга замын жишээг сонгоно уу.

a)

Найзтайгаа муудалцах

b)

Архи, тамхи хэрэглэх

c)

Хэн нэгэнд хэлж чадахгүй зүйлээ бичих.

d)

Хэнтэй ч ярилцахгүй байх.

8.

....................... нь харьцангуй богино хугацаанд буюу хэдэн өдрөөс хэдэн долоо хоног үргэлжлэх бөгөөд хамгийн түгээмэл хэлбэр юм.

a)

Архаг стресс

b)

Хурц стресс

c)

Үечилсэн стресс

9.

Архины хурц хордлогын улмаас болж өнгөрсөн үйл явдлыг ер санахгүй байхыг бид ................ гэж нэрлэнэ.

a)

Мартах

b)

Согтох

c)

Тасрах

10.

Архи, согтууруулах ундаа нь хараанд хэрхэн нөлөөлөх вэ?

a)

Архинд согтох үед уураг тархинаас очих нүдний фокусыг тохируулах дохио дамжуулалт нэмэгддэг тул нүд бүрэлздэг.

b)

Мэдрэхүй буурч бадайрах мэдрэмж үүсдэг.

c)

Архинд согтох үед уураг тархинаас очих нүдний фокусыг тохируулах дохио дамжуулалт алдагдаж нүд бүрэлздэг.

d)

Мэдрэгч эсүүдийн үйл ажиллагаа буурч нүд бүрэлздэг

11.

Хорт зуршлыг хэрэглэхгүй байж чадахгүй болох. Тархинд гүнзгий өөрчлөлт гарсны улмаас архи, тамхийг хэрэглэхгүй бол бие махбод хямарч, оюун санааны хувьд хэвийн бус болох үе ........ гэнэ.

a)

Донтолт

b)

Хамааралтай болох

c)

Дасал болох

12.

Хорт зуршлын улмаас эрүүл мэнд, нийгмийн хувьд ноцтой сөрөг үр дагавар гарсан ч хэрэглэхээ зогсоож чадахгүй болох үеийг ........... гэнэ.

a)

Хамааралтай болох

b)

Донтолт

c)

Дасал болох

13.

Аливаа хорт зуршилд автаж донтоход туулах үе шатын зөв дарааллыг сонгоорой.

a)

А. Анх удаа хэрэглэх ----- Дасал болох -------Үргэлжлүүлэн хэрэглэх ------Хамааралтай болох--------Донтолт

b)

Б. Анх удаа хэрэглэх -------Үргэлжлүүлэн хэрэглэх ----- Дасал болох ------Хамааралтай болох--------Донтолт

c)

В. Анх удаа хэрэглэх -------Үргэлжлүүлэн хэрэглэх ------Хамааралтай болох ----- Дасал болох--------Донтолт

14.

Ялгаатай хувилбарыг олоорой.

a)

Усан тамхи

b)

Янжуур

c)

Нойтон тамхи

d)

Навчин тамхи

15.

Архи, тамхинаас гарахад яагаад хэцүү байдаг вэ?

a)

Бие махбод, мэдрэлийн үйл ажиллагаа хорт зуршлаас хараат болж, донтсонтой холбоотойгоор бие махбод никотин нэхдэг.

b)

Бие махбод, мэдрэлийн үйл ажиллагаа хорт зуршилд дасал болсонтой холбоотой.

c)

Тамхинаас гарахыг хүсдэггүй