wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Сэтгэцийн эрүүл мэнд - Хорт зуршил 8-р анги

Total questions: 14

Worksheet time: 14mins

Name
Class
Date
1.

Өөртөө таалагдаж, өөрийгөө байгаагаар нь хүлээн авах хувь хүний чадварыг ............... гэнэ.

a)

Эрүүл мэнд

b)

Сэтгэл хөдлөл

c)

Сэтгэцийн эрүүл мэнд

d)

Нийгмийн эрүүл мэнд

2.

Эрүүл мэндийн гурвалжинг юу юу бүрдүүлэх вэ?

a)

Сэтгэц- Нийгэм- Бие махбод

b)

Сэтгэл хөдлөл- Нийгмийн эрүүл мэнд- Биеийн эрүүл мэнд

c)

Нийгмийн эрүүл мэнд- Биеийн эрүүл мэнд- Сэтгэцийн эрүүл мэнд

d)

Нийгэм, эдийн засаг- Биеийн эрүүл мэнд- Сэтгэцийн эрүүл мэнд

3.

Доорх тохиолдол нь сэтгэцийн эрүүл мэндийн аль чадварыг харуулж байна вэ?

- Манай ангийн Золбоо их үнэтэй пүүз өмсдөг. Тэднийх боломжийн амьдралтай айл. Харин манай аав ээж, үр хүүхэд биднийгээ эрүүл саруул өсгөхийн тулд сарын цалингаа арай л гэж хүргэдэг. Тиймээс би аав ээждээ үнэтэй хувцас авч өг гэж хэлдэггүй.

a)

Нийгэмд тодорхой байр суурь эзлэх

b)

Өөрийн чадвар боломжоо бодитоор үнэлэх

c)

Хүрээлэн буй орчиндоо дасан зохицох

4.

Хүний сэтгэцийн эрүүл мэндийг хэд ангилдаг вэ?

a)

1

b)

2

c)

3

d)

4

5.

Сэтгэхүй, сэтгэл зүйн түр зуурын хямралд өртсөн хувь хүн бусад хүмүүстэй дасан зохицож чадахгүй, аливаа юмс үзэгдлийг хүндээр хүлээж авахыг ................. гэнэ.

a)

Сэтгэцийн тулгамдсан асуудал

b)

Сэтгэцийн эмгэгтэй

c)

Сэтгэцийн хувьд эрүүл

d)

Сэтгэлийн хямрал

6.

Сэтгэцийн хувьд эрүүл биш хүний шинжийг олоорой.

a)

Өөрийн мэдрэмжээ ойлгож, бусадтай хуваалцана.

b)

Бие нь сул сэтгэлийн дарамттай байна.

c)

Өөрийнхөө талаар эерэг бодолтой байна.

d)

Шүүмжлэлийг хэрхэн хүлээн авахаа мэддэг байна.

7.

Сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлж бичнэ үү

a)

Амьдрах орчин аюулгүй тайван байх

b)

Бусадтай ойлголцож чаддаг байх.

c)

Бусдыг ялгаварлаж харилцах.

d)

Хүлээцтэй хандах.

8.

Архи, тамхи, мансууруулах бодисыг хэрэглээд дасал болсон байдлыг хэлэх бөгөөд эдгээр нь хувь хүн, гэр бүл, нийгэмд ямагт сөрөг нөлөө үзүүлэхийг ................ гэнэ.

a)

Донтолт

b)

Хорт зуршил

c)

Дасал болох

9.

Архи гэж юу вэ?

a)

Татах, зажлах, үнэрлэх зэргээр хэрэглэдэг, мансууруулах нөлөөтэй, хараат байдал үүсгэх никотин агуулсан сэтгэцэд нөлөөтэй ургамлыг хэлнэ.

b)

Тархийг гэмтээж тархины үйл ажиллагааг дарангуйлах үйлчлэлтэй, хараат байдал үүсгэдэг мансууруулах үйлчилгээтэй спирт агуулсан шингэн зүйлийг хэлнэ.

c)

Татах, зажлах, үнэрлэх зэргээр хэрэглэдэг, мансууруулах нөлөөтэй, хараат байдал үүсгэх мансууруулах үйлчилгээтэй спирт агуулсан шингэн зүйлийг хэлнэ.

10.

Архины хоол боловсруулах эрхтэнд үзүүлэх урт хугацааны нөлөөг сонгоорой.

a)

Зовхи доош унжих.

b)

Цусанд удаан хугацаагаар байснаас элэгний эсүүд үхэж эхэлдэг учраас элэгний өөхлөлт явагддаг.

c)

Хацарт улаан туяа үүсэх

d)

Уушги өвчлөх

11.

Тамхи татаж байгаа хүмүүсийн тамхины утаагаар тамхи татдаггүй хүмүүс амьсгалан хордохыг .......... гэнэ

a)

Тамхины хорт нөлөө

b)

Тамхины нөлөө

c)

Тамхины дам нөлөө

d)

Өвчлөл

12.

Тамхины дам нөлөөний үед илрэх шинж тэмдэг биш вэ?

a)

Нүд хорсож, нүднээс нулимс гарах

b)

Амьсгал давхцах, багтраа (астма)-тай болох

c)

Нойр хүрэх, ядрах

d)

Ханиалгах, найтаалгах

13.

Хорт зуршилд багтдаг татах байдлаар хэрэглэдэг нэгэн төрлийн бүтээгдэхүүн

a)

Тамхи

b)

Архи

14.

Тамхины найрлаганд байх донтуулах үйлчилгээтэй бодис аль нь вэ?

a)

тамхины бохь

b)

никотин

c)

нүүрсний дан исэл

d)

арсени