NEW
Font size
WorksheetsECL322, seminar 3.
Total questions: 20
Worksheet time: 10mins
1.Төрийн ..................... гэдэг нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор байгаль орчинд хортой нөлөөлөхөөс болон байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлэн хамгаалах чиглэлээр явуулах үйл ажиллагаа юм.
А.Хамгаалах ажиллагаа
Б.Экологийн зарчим
В. Экологийн чиг үүрэг
Г. Экологийн хяналт
2.Нүүрсний газар нь засгийн газрын агентлаг мөн.
А.Үнэн
Б.Худал
3. Онцгой байдлын ерөнхий газар нь холимог чиг үүрэг бүхий агентлаг юм.
А.Үнэн
Б.Худал
4. Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийг батлах тэдгээрийн биелэлтэд хяналт тавих нь .............. бүрэн эрхэд хамаарна.
А.Засгийн газар
Б.УИХ
В.Байгаль орчны яам
5. Иргэдэд экологийн болосрол, хүмүүжил олгох ажлыг зохион байгуулах нь .........................бүрэн эрх юм.
А. Засгийн газар
Б. УИХ
В. Төрийн бус байгууллагуудын
1. Экологийн эрх зүйн зөрчлийн халдлагын зүйлд аль нь хамаарахгүй вэ?
a) Газрын хэвлий
b) Агаар
c) Ан агнуур
d) Газар
1. Байгалийн обьектыг гэмтээх, устгах нь экологийн эрх зүйд хохирол учруулах хэлбэр мөн үү?
a) Мөн
b) Биш
1. Экологийн эрх зүйн зөрчлийн бүрэлдэхүүн болон хууль зүйн хариуцлага хүлээлгэх үндэслэлийг олно уу.
a) Үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүн амын эрүүл мэндэд хохирол учирсан байх
b) Үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүн амын амьдрал ахуйд хохирол учирсан байх
1. Дараахаас экологийн эрх зүйн зөрчлийн хэлбэр аль нь вэ?
a) Байгалийн нөөц баялагийг аж ахуйн зориулалтаар ашиглах журам зөрчих
b) Байгалийн нөөц баялагийг эзэмших, ашиглах, өмчлөх талаар тогтоосон журам зөрчих
c) Бүгд зөв
d) Байгаль орчныг хамгаалах журам зөрчих
1. Экологийн эрх зүйн зөрчил гэдэг нь экологийн эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн гэм буруутай этгээдийн санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй юм.
a) Үнэн
b) Худал
1. ИТХ Байгаль орчны төлөв байдал, мэдээллийн сангийн тухай Засаг даргын мэдээлэл, тайланг хэлэлцэх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
А. Үнэн
Б. Худал
1. ИТХ Нутаг дэвгэртээ байгаль орчныг хамгаалах, түүний баялагийг зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ, төсөв баталж биелэлтэд нь хяналт тавих шаардлагаггүй.
А. Үнэн
Б. Худал
1. Байгаль орчныг хамгаалах тухай хууль. 3-р бүлэг. 16-р зүйлд Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын бүрэн эрхийг тусгаж өгсөн
А. Үнэн
Б. Худал
1. Байгаль орчны салбар дахь төрийн удирдлагын гол зорилго нь:
А. Байгаль орчны тухай хууль тогтоомжийн биелэлтийг Монгол улсын нийт нутаг дэвсгэрт нэг мөр хангуулахад оршино.
b. Зөвхөн байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн зөрчлийг илрүүлж, хариуцлага хүлээлгэхэд оршино.
c. Аль нь ч биш
1. Олон нийтийн хяналт гэдэг нь:
А. экологийн хууль тогтоомжийн биелэлт, байгаль орчны салбарт хэрэгжүүлж байгаа ажлын үр нөлөөг сайжруулах чиглэлээр төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээдээс тавих хяналт
Б. байгалийн баялаг ашиглах, хамгаалах төрийн удирдлагын үйл ажиллагааг хангах төрийн
байгууллагуудын эрх, үүргээр тодорхойлогдоно.
В. Монгол улсын нийт нутаг дэвсгэрт болон тодорхой нутаг дэвсгэрт байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор эрх олгогдсон этгээдээс явуулж байгаа үйл ажиллагаа
ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТ ҮЛ ХАМААРАХЫГ СОНГОНО УУ.
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох
Цөмийн бодис, цацраг идэвхт хаягдал, цөмийн материал, цацрагийн үүсгүүрийг хууль бус эргэлтэд оруулах
Утаат тамхи худалдах
Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх
Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
А. Үнэн
Б. Худал
Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
А. Үнэн
Б. Худал
Цөмийн бодис, цацраг идэвхт хаягдал, цөмийн материал, цацрагийн үүсгүүрийг хууль бусаар олж авсан, хадгалсан, ашигласан, шилжүүлсэн, экспортолсон, импортолсон, худалдсан, түрээслэсэн, тээвэрлэсэн, боловсруулсан, үйлдвэрлэсэн, булшилсан бол таван жилээс арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
А. Үнэн
Б. Худал
Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
А. Үнэн
Б. Худал
