WorksheetsҮргүйдэл тест
Total questions: 30
Worksheet time: 30mins
1. Өндгөн эсийн боловсролтыг тодорхойлох аргуудад ямар ямар аргууд орох вэ?
1. Биеийн суурь температурын зураглал
2. Шээсэнд лютеинжүүлэгч даавар тодорхойлох тест
3. Цусанд прогестероныг цаг тухайд нь хэмжих
4. Эндометрийн биопси
5. Цусанд тестостэстерон даавар тодорхойлох
2. Өндгөн эсийн үйл ажиллагааны алдагдлын эмгэгийг ямар үед сэжиглэх вэ?
1. Олигоменоррей
2. Полименоррей
3. Аменоррей
4. Метроменоррей
5. Дисменоррей
1. Өндгөвчний үйл ажиллагааны алдагдалд хүргэдэг хамгийн нийтлэг шалтгаанд юу юу орох вэ?
1. Өндгөвчний олон уйланхайжих хам шинж
2. Гипоталамусын гаралтай биений юмгүйдэл
3. Гиперпролактинеми
4. Өндгөвч эрт цуцах хам шинж
5. Эндометриоз
4. Үргүйдэлтэй эмэгтэйд хийгдэх шаардлагатай бодит үзлэгүүдийг сонгоно уу?
1. Эмгэг сүүжилт
2. Бамбай булчирхайн томрол
3. Арьсны нөсөөжилт
4. Үсжилт
5. Биеийн жингийн индекс
5. Өндгөвчний олон уйланхайжих хам шинжийн оношилгооны лабораторын шинжилгээний аргыг сонгоно уу?
1. Эндометрийн биопси
2. Үтрээний хэт авиан шинжилгээ
3. Эстрадиолын хэмжээ
4. Дегидроэпиандростерон сульфат
5. Прогестероны хэмжээ
6. Гипоталамусын гаралтай үргүйдлийн үед эстроген дааврын хэмжээ хэрхэн өөрчлөгдөх вэ?
A. Ихэснэ
B. Багасна
7. Биеийн жингийн индекс багатай үргүйдэлтэй эмэгтэйд ямар зөвлөгөө өгөх вэ?
1. Дасгал хөдөлгөөн тохируулах
2. Стрессийг бууруулах
3. Хооллолтын зөвлөгөө
4. Өндгөн эсийн донорын зөвлөгөө өгөх
5. Кломифен эм
8. Лютеал фазын дутагдлын шалтгаант үргүйдэл яагаад тохиолддог вэ?
A. Өндгөн эсийн гажиг
B. Үр хөврөл умайн хананд бэхлэгддэггүй
C. Өндгөн эс, эр бэлгийн эс 2 уулздаггүй
D. Эр бэлгийн эсрэг эсрэг бие үүссэн байдаг
E. Прогестерон дааврын ихдэлт
9. Кломифен цитратын үйлдлийн механизмыг тайлбарлана уу
A. Зөвхөн гипоталамусын ГТГ-ий хэмжээг ихэсгэснэ
B. Зөвхөн гипофизын ЛД хэмжээг ихэсгэснэ
C. Зөвхөн гипофизын ФСД хэмжээг ихэсгэснэ
D. Зөвхөн гипофизын ЛД хэмжээг багасгана
E. Зөвхөн гипофизын ФСД хэмжээг багасгана
10. Кломифен цитратыг хэдэн хоног, ямар тунгаар эхлэх вэ?
A. 100мг, 5хоног
B. 150мг, 3хоног
C. 50мг, 5хоног
D. 25мг, 5 хоног
E. 100мг, 3хоног
11. Гонадотропины тарилгын гаж нөлөө, хүндрэл юу вэ?
1. Төрөлхийн хөгжлийн гажиг үүсэх
2. Харааны өөрчлөлт
3. Эмэгтэйн зүрх судасны эмгэг үүсэх
4. Ихэр жирэмсэн
5. Сонсголын өөрчлөлт
12. Биений юмгүйдэлтэй эмэгтэйчүүдэд ямар ямар шинжилгээг заавал хийх вэ?
1. Фолликул сэдээгч даавар
2. Бамбай булчирхай идэвхжүүлэх даавар
3. Пролактин даавар
4. Гистеросалпингографи
5. Оношилгооны лапароскопи
13. ХГД тарилгаас хойш хэдэн цагийн дараа өндгөн эс гадагшилдаг вэ?
A. 36-44цаг
B. 2-10цаг
C. 12-24цаг
D. 72цаг
14. Бромокриптиныг гиперпролактинемитэй эмэгтэйчүүдэд хэрэглэхэд хэдэн хувьд нь үр дүнтэй байдаг вэ?
A. 10-15%
B. 20%
C. 40%
D. 60%
E. 80%
15. Ихэр жирэмслэх хүндрэлийг хэрхэн багасгах вэ?
1. Глюкокортикодойд эмчилгээг гонадотропины тарилгатай хавсруулах
2. Гонадотропины тарилгыг бага тунгаар хэрэглэх
3. Метформин эмчилгээг гонадотропины тарилгатай хавсруулах
4. Үтрээний хэт авиан шинжилгээгээр 15 мм-ээс их диаметртэй гурваас дээш фолликул үүссэ тохиолдолд ХГД тарихгүй байх
5. Багасгах боломжгүй
16. Өндөр эрчимтэй дасгал хөдөлгөөн үргүйдэлтэй ямар холбоотой вэ?
A. Гипоталамусын гаралтай үргүйдэлд хүргэнэ
B. Үр хөврөл бэхлэгдэх процесст сөргөөр нөлөөлдөг
C. Нөлөөлөхгүй
D. Умайн гуурсан хоолойны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг
E. ӨОУХШ үүсгэдэг
17. ӨОУХШ болон цусан дахь DHEAS-ийн хэмжээ >2 ug/ml эмэгтэйчүүдийг хэрхэн эмчлэх вэ?
A. Кломифен+метформин
B. Дан кломифен
C. Кломифен+дексаметазон
D. Кломифен+ХГД
E. Үр шилжүүлэн суулгах
18. Өндгөн эсийн донор санал болгох үргүйдлийн хэлбэрийг сонгоно уу.
A. Гипоталамусын гаралтай биений юмгүйдэл
B. Гипофизын гаралтай биений юмгүйдэл
C. Өндгөвчний гаралтай биений юмгүйдэл
D. Эрэгтэйн үргүйдэл
E. Өндгөвч эрт цуцах хам шинж
19. Э 37настай, жирэмслэх хүсэлтэй, хүүхэдгүй. Ж1Т0. Үргүйдлийн хэлбэрийг сонгоно уу.
A. Анхдагч үргүйдэл
B. Хоёрдогч үргүйдэл
20. Эмэгтэйн үргүйдлийн хамгийн гол шалтгаан юу вэ?
A. Үрийн хоолойн эмгэг
B. Өндгөн эс гадагшлахгүй байх эмгэг
C. Умайн эмгэг
D. Умайн хүзүүний эмгэг
E. Мюллерын гаж хөгжил
21. Үргүйдлийн эмчилгээг эхлэхээс өмнө шийдэх асуудлууд юу вэ?
1. Эр бэлгийн эсийг шинжлэх
2. Удамзүйн шинжилгээнд хамрагдах
3. Бамбай булчирхайн эмгэгийг илрүүлэх
4. Болзошгүй чихрийн шижинг илрүүлэх
5. Эрсдэлт хүчин зүйлсийг зөвлөх
22. БЖИ >30, өндгөвчний гаралтай үргүйдэлтэй эмэгтэйд үр дүнтэй эмийн эмчилгээний аргыг сонгоно уу?
A. Кломифен+метформин
B. Дан кломифен
C. Кломифен+дексаметазон
D. Кломифен+ХГД
E. Гонадотропин даавар ялгаруулагч
23. Кломифен эмчилгээг хэдэн сар үргэлжлүүлээд жирэмслэлт явагдахгүй бол үр дүнгүй гэж үзэх вэ?
A. 1 сар
B. 3 сар
C. 4 сар
D. 5 сар
E. 6 сар
24. Бромокриптины эмийн эмчилгээг хэдий хугацааны дараа цусан дахь пролактины хэмжээ өөрчлөгдөх вэ?
A. 1 сар
B. 3 сар
C. 4 сар
D. 5 сар
E. 6 сар
25. Таргалалттай эмэгтэйчүүд биеийн жингээ бууруулахад нөхөн үржихүйн байдалд хэрхэн эерэгээр нөлөөлөх вэ?
A. Цусан дахь эстрогений хэмжээ ихэсдэг
B. Цусан дахь тестостероны хэмжээ ихэсдэг
C. Цусан дахь тестостероны хэмжээ багасдаг
D. Цусан дахь прогестероны хэмжээ ихэсдэг
E. Цусан дахь прогестероны хэмжээ багасдаг
26. Аль тохиолдолд ихэр жирэмслэлт үүсэх эрсдэлтэй ихтэй вэ?
1. Кломифен ба метформин
2. Үр шилжүүлэн суулгах
3. Кломифен ба глюкокортикоид
4. Гонадотропины тарилга
5. Өндгөвчний мэс заслаар өндгөвч сэдээх
27. ХГД тарьж болохгүй заалтыг сонгоно уу?
A. Тухайн бодист мэдрэг
B. Таргалалттай
C. Үтрээний ХАШ-ээр 15 мм-ээс их диаметртэй нэг фолликул илрэх
D. Үтрээний ХАШ-ээр 15 мм-ээс их диаметртэй хоёр фолликулууд илрэх
E. Үтрээний ХАШ-ээр 15 мм-ээс их диаметртэй гурваас дээш фолликулууд илрэх
28. Кломифен, гонадотропины тарилга гэх мэт өндгөвч сэдээх бодис хэрэглэснээр өндгөвчний хорт хавдар үүсгэх эрсдэлийн талаарх зөв өгүүлбэрийг сонгоно уу.
1. Өндөр үрсдэлтэй учир хэрэглэж болохгүй
2. Умай, дайврын хамт авах мэс засал хийлгэсэн үед аюулгүй учир хэрэглэж болно
3. Ямар нэгэн эрсдэлийг үүсгэдэггүй
4. Огт жирэмсэн болж байгаагүй эмэгтэйгээс бага эрсдэлтэй
5. Залуу насны эмэгтэйчүүдэд өндөр эрсдэлтэй
29. 16 настай, эмэгтэй, циркит агаарын акорбатын тамирчин мэргэжилтэй. Биений юм огт ирж байгаагүй, биеийн хөгжил хоцрогдолтой. Энэ тохиолдолд эмч ямар зөвлөгөө өгвөл зохистой вэ?
1. Стресс зөв тайлах талаар зөвлөгөө өгөх
2. Биеийн жин нэмэгдүүлэх
3. Ажлын ачаалалаа багасгах
4. БЮ-ыг ирүүлэхийн тулд джес зөвлөх
5. Үргүйдлийн эмчид хандахыг зөвлөх
30. Гонадотропины тарилгын агуулагдах бодисыг олно уу.
1. ЛД+ФИД+эртрадиол
2. ЛД+ФИД
3. ЛД+ФИД+ХГД
4. ФИД
5. ЛД+ФИД+прогестерон
