Font size
Worksheets9 анги 3 бүлэг хувь хүн ба эдийн засаг шалгалт
Total questions: 17
Worksheet time: 18mins
Эдийн засгийн идэвхтэй бус хүн амд аль нь үл хамаарах вэ?
Бүртгэлтэй, хөдөлмөр эрхлээгүй иргэд
Тэтгэврийн насны хүн ам
Хөдөлмөрийн чадвараа алдсан иргэд
16 хүртэлх насны хүүхдүүд
Хөдөлмөрийн үнэ буюу хүний хөдөлмөрийг ашигласны төлөө түүний тоо, чанарт тохируулан төлж байгаа мөнгөн төлбөрийг...............гэнэ.
Цалин
Татвар
Төлбөр
Хураамж
Бодит цалингийн хэмжээг илэрхийлэх өгөгдлийг олно уу?
Нэрлэсэн цалинг инфляцийн түвшинд харьцуулна.
Нэмэгдэл хөлсийг инфляцийн түвшинд харьцуулна
Үндсэн цалинг бодит цалинтай харьцуулна
Бодит цалинг үндсэн цалинтай харьцуулна
Нэрлэсэн цалингийн бүтцэд аль нь үл хамаарах вэ?
Нөхөн олговор
Үндсэн цалин
Нэмэгдэл хөлс
Шагнал урамшуулал
Цалингийн хэмжээ өсөхөд хөдөлмөрийн зах зээл дээр ямар үзэгдэл бий болох вэ?
Хөдөлмөрийн эрэлт өсч, нийлүүлэлт буурна.
Хөдөлмөрийн эрэлт буурч, нийлүүлэлт өснө.
Хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлт тэнцвэржинэ
Хөдөлмөрийн эрэлт нийлүүлэлтэнд өөрчлөлт орохгүй
Ажилгүйдлийг бууруулах үндсэн арга замуудыг дурдахдаа хамааралгүй зүйл оруулсан бол аль нь вэ?
Өрсөлдөөний арга
Эдийн засгийн арга
Захиргааны арга
Гадаад хүчин зүйлсийг ашиглах арга
Мөнгөний үндсэн шинжид аль нь хамаарахгүй вэ?
Тоологдохуйц авч явахад хялбар байх
Бүх нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байх
Жижиглэн худалдаа хийхэд зориулсан хуваагдмал нэгжтэй байх
Богино хугацаанд хэрэглэхүйц байх
Төв банкны үүрэгт аль нь хамаарахгүй вэ?
Иргэд болон байгууллагад санхүүгийн үйлчилгээ үзүүлэх
Мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах
Гадаад валютын улсын нөөцийг эзэмшиж удирдах
Арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт тавих
Гэнэтийн хэрэгцээ гарсан үед шууд авч хэрэглэх боломжтой хадгаламжийн төрөл аль вэ?
Хугацаагүй хадгаламж
Урт хугацаатай хадгаламж
Хугацаатай хадгаламж
Жилийн хугацаатай хадгаламж
Ажилгүйдлийг бууруулах гадаад хүчин зүйлсийг ашиглах аргуудыг дурьдахдаа илүүц зүйл нэрлэсэн бол аль нь вэ?
Төсвийн хөрөнгөөр жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих
Хамтарсан хөрөнгө оруулалтаар ажлын байр нэмэгдүүлэх
Ажиллах хүчийг экспортлох
Гадаад эдийн засгийн чөлөөт бүс байгуулах
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт цэгээс дээш орших мужид ..................... үүснэ.
(2 оноо)
Ажиллах хүчний хомсдол
Ажилгүйдэл
Зохицсон цалин
Ажиллах хүч гэж юу вэ?
Эдийн засгийн идэвхитэй бус хүн ам
16-аас дээш насны залуучууд
Эдийн засгийн идэвхитэй хүн ам
Ажил эрж хайхаа больсон хүмүүс
Цалинг тооцохдоо нийгмийн даатгалын шимтгэл хэдэн хувийг суутгадаг вэ?
10%
11.5%
12.5%
10.5%
Иргэн Б-ийн сарын цалин 3'500'000₮ . Түүний цалинг тооцохдоо хувь хүний орологын албан татварыг хэдэн төгрөгөөр хөнгөлөх вэ?
20000₮
18000₮
16000₮
Хөнгөлөхгүй
Бараа үйлчилгээний дундаж түвшин өсөж, мөнгөний худалдан авах чадвар буурах үзэгдэлийг юу гэж нэрлэх вэ?
Дефляци
Инфляци
Мөнгө хөрөнгөө өсгөхөд чиглэгдсэн таны ирээдүйн баталгааг юу гэж нэрлэх вэ? (2 оноо)
(a)
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт цэгээс доош орших мужид ..................... үүснэ.
(2 оноо)
Ажилгүйдэл
Ажиллах хүчний хомсдол
Зохицсон цалин
Аль нь ч биш
