wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Нягтлан бодох бүртгэл

Total questions: 25

Worksheet time: 41mins

Name
Class
Date
1.

1. НББОУС1 Санхүүгийн тайлангийн толилуулга-ын дагуу ААНБ-ийн “Санхүүгийн байдал”-ын талаар дараах тодорхойлолтуудын аль нь хамгийн сайн илэрхийлж байна вэ?

a)

ААНБ-ийн цэвэр орлого болон зардал

b)

ААНБ-ийн хөрөнгөөс өр төлбөрийг хассан дүн

c)

ААНБ-ийн мөнгө ба мөнгөтэй адилтгах хөрөнгийн урсгал

d)

ААНБ-ийн хөрөнгө, өр төлбөр, эзэмшигчийн өмч

2.

НББОУС1 Санхүүгийн тайлангийн толилуулган дагуу дараахаас аль 2 нь санхүүгийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг болохгүй вэ?

a)

Мөнгөн гүйлгээний тайлан

b)

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын нэмэлт тодруулга

c)

Аудиторын дүгнэлт тайлан

d)

Удирдлагын дүгнэлт

3.

НББОУС1 Санхүүгийн тайлангийн толилуулга -ын дагуу дараахийн аль нь “тасралтгүй байх” талаар хамгийн сайн илэрхийлж байна вэ?

a)

ААНБ-ийн эргэлтийн өр төлбөр нь эргэлтийн хөрөнгөөс давах үе

b)

Ирээдүйд бизнесийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэсэн ААНБ-ийн боломж

c)

Зардлууд нь орлогоос давах үе

d)

Аль нь ч биш

4.

4. НББОУС1 Санхүүгийн тайлангийн толилуулга -ын дагуу дараахаас аль нь ажил гүйлгээ болон бусад үйл явдлыг бодит үйл явц болсон үед нь санхүүгийн тайланд хүлээн зөвшөөрөх бүртгэлийн суурь вэ?

a)

Бүртгэлийн аккруэл суурь

b)

Бүртгэлийн тасралтгүй байх суурь

c)

Бүртгэлийн мөнгөн суурь

d)

Аль нь ч биш

5.

5. НББОУС1 Санхүүгийн тайлангийн толилуулга-ын дагуу дараах тайлангуудаас аль нь нийтлэг зориулалт бүхий санхүүгийн тайланд хамаарахгүй вэ?

a)

Эзэмшигчийн өмчийн тайлан

b)

Мөнгөн гүйлгээний тайлан

c)

Татварын тайлан

d)

Санхүүгийн байдлын тайлан

6.

6. НББОУС1 Санхүүгийн тайлангийн толилуулга-ын дагуу дараах нөхцөлүүд зөв үү эсвэл буруу юу?

i. Төлсөн ногдол ашгийг орлогын тайланд хүлээн зөвшөөрөх шаардлагатай.

ii. Хөрөнгө борлуулсаны гарзыг өмчийн өөрчлөлтийн тайланд хүлээн зөвшөөрөх шаардлагатай.

a)

Буруу-Буруу

b)

Буруу-Зөв

c)

Зөв-Буруу

d)

Зөв-Зөв

7.

7. НББОУС2 Бараа материал-ын бараа материалын өртөгт дараахаас аль 2 нь хамаарах вэ?

a)

Хагас бэлэн бүтээгдэхүүний хадгалалтын зардал

b)

Худалдааны хөнгөлөлт

c)

Нөхөгдөх худалдааны татвар (НӨАТ)

d)

Удирдлагын зардал

8.

8. НББОУС2 Бараа материал-ын дараахаас аль 2 нь бараа материалын өртөгт хамаарах вэ?

a)

Түүхий эд материал худалдан авах тээврийн зардал

b)

Материалын хэвийн бус ашиглалт

c)

Бэлэн бүтээгдэхүүнтэй холбоотой хадгалалтын зардал

d)

Тогтмол үйлдвэрлэлийн зардал

9.

9. НББОУС2 Бараа материал-ын дагуу бараа материалыг балансанд дараах үнэ цэнэр тайлагнахыг НББОУС2 шаарддаг.

a)

Цэвэр боломжит үнэ ба өртгийн аль ихээр

b)

Цэвэр боломжит үнэ цэнэ ба өртгийн аль багаар

c)

Зах зээлийн үнэ ба өртгийн аль багаар

d)

Борлуулах үнэ ба өртгийн аль багаар

10.

10. НББОУС16 Үндсэн хөрөнгө-ийн дагуу үндсэн хөрөнгийн дансны үнийг дараахаас аль нь хамгийн сайн илэрхийлж чадах вэ?

a)

Хөрөнгийн өртгөөс үлдэх үнэ цэнийг хассан дүн

b)

Хөрөнгийн санхүүгийн тайланд хүлээн зөвшөөрөгдсөн дүнгээс хөрөнгийн аливаа хуримтлагдсан элэгдэл болон хуримтлагдсан үнэ цэнийг бууралтыг хассан дүн

c)

Хөрөнгийн цэвэр борлуулах үнэ болон ашиглах үнэ цэнийн аль өндөр

d)

Хөрөнгийн дахин үнэлэх өдрийн зах зээлийн үнээс дараагийн жилүүдийн хуримтлагдсан үнэ цэнийн бууралтыг хассан дүн

11.

11. НББОУС16 Үндсэн хөрөнгө-ийн дагуу дараах мэдэгдлүүдийн аль 2 нь зөв бэ?

a)

Хамтад нь худалдан авсан барилга болон газрыг тусад нь бүртгэнэ

b)

Солилцоогоор олж авсан хөрөнгийг үндсэн хөрөнгөөр хүлээн зөвшөөрөхгүй

c)

Эргэлтийн бус хөрөнгө борлуулсаны олзыг орлогын зүйл гэж ангилна

d)

Үндсэн хөрөнгийг ашиглалтын хугацааны туршид элэгдүүлнэ

12.

12. НББОУС18 Орлого-ын дагуу бараа борлуулалтын орлого хүлээн зөвшөөрөлтөнд дараахаас аль 2 шалгуурыг хангасан байх шаардлагатай вэ?

a)

Орлогыг бодиттой хэмжиж чадахуйц байх үед

b)

Удирдлагын зүгээс борлуулсан бараанд хяналт тавихаа болих үед

c)

Эзэмшил нь худалдан авагчид шилжсэн үед

d)

Ажил гүйлгээний үр дүн тодорхой болсон үед

13.

13. НББОУС 38 Биет бус хөрөнгө-ийн дагуу тодорхой ашиглалтын хугацаатай биет бус хөрөнгийн хорогдуулалтыг дараах үеэс эхэлнэ.

a)

Хөрөнгөөр анхлан хүлээн зөвшөөрсөн үед

b)

Ирээдүйд эдийн өгөөжийг нь хүртэх магадлалтай үед

c)

Ашиглах боломжтой үед

d)

Өртгийг нь найдвартай хэмжиж чадсан үед

14.

14. Найдваргүй авлагын нөөц дансыг..........................толилуулна.

a)

Балансад дансны авлага дээр нэмэгдэх байдлаар

b)

Орлогын тайланд үйл ажиллагааны зардлаар

c)

Орлогын тайланд борлуулалтын орлогоос хасагдах байдлаар

d)

Балансад сөрөг хөрөнгөөр

15.

15. НББОУС1 Санхүүгийн тайлангийн толилуулга-ийн дагуу дараахаас аль нь эргэлтийн хөрөнгөд хамаарах вэ?

a)

Дуусаагүй барилга

b)

Борлуулах зорилгоор эзэмшиж буй эргэлтийн бус хөрөнгө

c)

Хайгуул ба үнэлгээний хөрөнгө

d)

Санхүүгийн түрээсээр ашиглаж буй хөрөнгө

16.

16. НББОУС7 Мөнгөний гүйлгээний тайлан-ийн дагуу дараахаас аль нь хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны мөнгөн гүйлгээнд хамаарах вэ?

a)

Төлсөн хүү

b)

Худалдаж авсан хөрөнгө оруулалт

c)

Зээлийн төлөлт

d)

Төлсөн ногдол ашиг

17.

17. Дараах ойлголтуудаас аль нь буруу вэ?

a)

Биологийн хөрөнгөөс хүлээн авсан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг тайлант хугацааны эцэст БҮЦэнээр санхүүгийн тайланд тусгана

b)

Аж ахуйн нэгжийн борлуулах зорилгоор тарьж, ургуулж буй ой мод нь биологийн хөрөнгөд хамаарна

c)

Бодит үнэ цэнэ гэдэг нь холбоогүй талуудын ажил гүйлгээгээр зохих мэдлэгтэй, арилжаанд оролцоход бэлэн байгаа талуудын хооронд хөрөнгийг солилцох, эсвэл өр төлбөр үүсч болох дүн юм

d)

Биологийн хөрөнгийн анхны хүлээн зөвшөөрөлтөөс үүссэн олз ба гарзыг тайлант хугацааны ашиг алдагдлаар хүлээн зөвшөөрнө

18.

18. Олборлосон байгалийн нөөцийн өртөгт дараах зүйл орно. Үүнд:

a)

Хайгуул үнэлгээний хөрөнгийн элэгдлийн дүн

b)

Ашиглалтын лицензийн элэгдлийн дүн

c)

Олборлох үйлдвэрийн зардал

d)

A, B

e)

Дээрх бүгд

19.

19.Дараах зардлуудаас аль нь үйлдвэрлэлийн зардалд хамаарахгүй вэ?

a)

Шууд материалын зардал

b)

Үйлдвэрлэлийн шугам дээр ажиллаж буй ажилчны цалин хөлс

c)

Цехийн мастерын цалин хөлс

d)

Бэлэн бүтээгдэхүүний агуулахын түрээс

20.

20. Өртгийн обьектой холбогдох байдлаар нь зардлыг дараах байдлаар ангилна.

a)

Үйлдвэрлэлийн ба үйлчилгээний нэгжийн зардал

b)

Шууд ба шууд бус зардал

c)

Үндсэн ба нэмэгдэл зардал

d)

Тогтмол ба хувьсах зардал

21.

21. А компани үйлдвэрлэл эрхэлдэг. Тус компанийн бараа материалын өртгийн мэдээлэл өгөгдөв.

Материал 30₮

Шууд хөдөлмөрийн зардал 33₮

Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал 12₮

Удирдлагын зардал 10₮

Маркетингийн зардал 5₮

А компанийн балансанд тусгах бараа материалын өртгийг тооц.

a)

63₮

b)

85₮

c)

75₮

d)

90₮

22.

22. А компани тайлангийн жилд мөнгөөр гарсан дараах ажил гүйлгээг бүртгэсэн.

Цалинд 45,000 төгрөг төлсөн.

Албан тасалгааны тоног төхөөрөмж худалдан авахад 20,000 төгрөг төлсөн.

Ашиглалтын зардалд 5,000 төгрөг төлсөн.

Ногдол ашигт 2,000 төгрөг төлсөн.

Худалдан авагчаас 75,000 төгрөг хүлээн авсан.

А компани тайлант жилд үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээний дүнг тооц.

a)

25,000

b)

5000

c)

30000

d)

23000

23.

23. Хангай компани 1-р сард нийт 4,000,000 төгрөгийн борлуулалт хийсэн. Үүний 80 хувь нь зээлээр хийгдсэн. 1-р сарын 1 нд найдваргүй авлагын нөөц дансны үлдэгдэл 16,000 төгрөг, дансны авлагын үлдэгдэл 800,000 төгрөг байсан. 1-р сард 2,500,000 төгрөгийн авлагыг цуглуулсан бөгөөд 36,000 төгрөгийн авлага найдваргүй болсон тул данснаас хассан. Компани авлагын 2 хувиар найдваргүй авлагын нөөцийг байгуулдаг бол найдваргүй авлага дансны үлдэгдэл хэд байх вэ?

a)

96,000

b)

19,280

c)

30,000

d)

49,280

24.

24. Барби хүүхдийн тоглоомын компанийн 2012 оны үйл ажиллагааны мэдээлэл доор өгөгдөв. Тус компани 2012 онд 10,000 ширхэг барби хүүхэлдэй борлуулсан.

Нийт ашгийн түвшин хэд вэ?

a)

48%

b)

56%

c)

36%

d)

100%

25.

25. Бүрд компанийн 2012 оны үйл ажиллагааны мэдээлэл доор өгөгдөв. Тус компани 2012 онд 1,000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулсан.

Бүрд компанийн 2012 оны бүтээгдэхүүний зардал хэд вэ?

a)

925,000

b)

605,000

c)

975,000

d)

1,025,000