wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Няравын шалгалт

Total questions: 25

Worksheet time: 29mins

Name
Class
Date
1.

1. Нягтлан бодох бүртгэлийн зорилго:

a)

Гадаад мэдээлэл хэрэглэгчдийг шаардлагатай санхүүгийн мэдээллээр хангахад чиглэнэ

b)

Дотоод мэдээлэл хэрэглэгчдийг шаардлагатай санхүүгийн мэдээллээр хангахад чиглэнэ

c)

Нийт мэдээлэл хэрэглэгчдийг эдийн засгийн шийдвэр гаргахад шаардлагатай санхүүгийн мэдээллээр хангахад чиглэнэ

d)

Аль нь ч биш

2.

2. ........................... гэдэг нь аливаа ажил гүйлгээ, үйл явдлыг хэрэгжсэн үед нь хүлээн зөвшөөрч, нягтлан бодох бүртгэлд тусган, холбогдох тайлант хугацааны санхүүгийн тайланд толилуулахыг хэлнэ.

a)

Мөнгөн суурь

b)

Аккруэл суурь

3.

3. Үйлдвэрлэлийн байгууллагын бараа материалд дараах нөөцүүд орно.

a)

Түүхий эд материал

b)

Бэлэн бүтээгдэхүүн

c)

Дуусаагүй үйлдвэрлэл

d)

Хангамжийн зүйлс

e)

Дээрх бүгд орно

4.

4. Нэг үйл ажиллагааны цикл, эсвэл нэг жилээс урт хугацаанд мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгөд хөрвөх хөрөнгийг санхүүгийн байдлын тайланд ................................-р ангилна.

a)

Эргэлтийн хөрөнгө

b)

Богино хугацаат өр төлбөр

c)

Эргэлтийн бус хөрөнгө

d)

Урт хугацаат өр төлбөр

5.

5. Өнгөрсөн үйл явдлын үр дүнд үүссэн, ирээдүйд эдийн засгийн үр өгөөж өгөхөөр хүлээгдэж байгаа аж ахуй нэгжийн хяналтанд байгаа нөөцийг............. гэнэ.

a)

Өр төлбөр

b)

Зардал

c)

Өмч

d)

Хөрөнгө

6.

6. Орлого гэдэг нь:

a)

Тухайн бизнесийн байгууллагын бусдын өмнө хүлээсэн санхүүгийн үүрэг хариуцлагыг хэлнэ

b)

Хөрөнгийг бий болгох, нэмэгдүүлэх хэлбэрээр тайлант хугацаанд орсон эдийн засгийн өгөөжийн дотогш урсгал буюу байгууллагын өмчийг өсгөж байгаа өр төлбөрийн бууралт юм

c)

Өнгөрсөн үйл явдлаас үүссэн, аж ахуйн нэгжийн нөөцөөр төлөгдөхөөр хүлээгдэж байгаа өнөөгийн үүрэг хариуцлага юм

d)

Аль нь ч биш

7.

7. Тайлант хугацааны эцэст хараахан иж бүрдэл болоогүй, үйлдвэрлэлийн дамжлагад байгаа зүйлсийг ..................................... гэнэ.

a)

Бэлэн бүтээгдэхүүн

b)

Түүхий эд материал

c)

Дуусаагүй үйлдвэрлэл

d)

Хангамжийн зүйл

8.

8. Биет бус хөрөнгө гэдэг нь

a)

Биет бус шинж чанартай нэгээс дээш жилийн хугацаанд ашиглагдах, мөнгөн зүйлсийг хэлнэ

b)

Биет бус шинж чанартай, мөнгөн зүйлсийг хэлнэ

c)

Биет бус шинж чанартай, тодорхойлохуйц, мөнгөн бус зүйлсийг хэлнэ

d)

Бизнесийн хэвийн үйл ажиллагаанд зарж борлуулах хөрөнгийг хэлнэ

9.

9. Үндсэн хөрөнгийг худалдан авсан бол анхлан хүлээн зөвшөөрөхдөө................. бүртгэнэ.

a)

Худалдан авсан үнээр

b)

Тухайн үеийн зах зээлийн үнээр

c)

Худалдан авсан үнэ болон хөрөнгийг ашиглахад бэлэн болгохтой холбоотой гарсан зардлын нийлбэрээр

d)

Худалдан авсан үнэ болон хөрөнгийг ашиглахад бэлэн болгохтой холбоотой гарсан зардлын ялгавраар

10.

10. Байнгын данс гэж ямар дансдыг хэлэх вэ?

a)

Зардал болон хөрөнгийг тусгадаг

b)

Орлого ба зардлыг тусгадаг данс

c)

Эх үүсвэр болон орлогыг тусгадаг данс

d)

Хөрөнгө болон Эх үүсвэрийг тусгадаг данс

11.

11. “А” компани 15,000,000₮-н үнэ бүхий тоног төхөөрөмж худалдан авсан. Худалдан авалтын хөнгөлөлт 2,000,000. Тоног төхөөрөмжийг угсарч, суурилуулахад 800,000 төлсөн бол үндсэн хөрөнгийн анхны өртгийг тооц.

a)

19,000,000

b)

17,000,000

c)

17,200,000

d)

13,800,000

12.

12. “А” компани /НӨАТ төлөгч/ 24,750,000₮-өөр бараа худалдан авсан. Үнийн дүнд НӨАТ багтсан. Бараа худалдан авахтай холбоотой тээврийн зардал, ачиж буулгах хөлсөнд 50,000₮ төлсөн бол бараа материалыг орлогодож авах дүнг тооц.

a)

24,800,000

b)

22,500,000

c)

22,550,000

d)

24,750,000

13.

13. “А” компани бараа материалыг бүртгэх цаг үеийн систем, зарцуулалтын өртөг тооцох дундаж өртгийн арга ашигладаг. Бараа материалын хөдөлгөөнтэй холбоотой мэдээлэл дараах байдлаар өгөгдсөн. Тайлант хугацааны борлуулалтын өртгийг тооц.

a)

38,675,000

b)

38,430,000

c)

38,700,000

d)

36,875,000

14.

14. Хөрөнгө, төлбөр тооцооны тооллогыг ямар тохиолдолд заавал хийх шаардлагатай вэ?

a)

Жилийн санхүүгийн тайлан гаргахын өмнө

b)

Эд хөрөнгө хариуцагч болон эд хөрөнгийн тооцоотой холбоотой ажилтан солигдох үед

c)

Эд хөрөнгө дутагдсан, эд хөрөнгийг хууль бусаар зарцуулсан байж болзошгүй гэж үзсэн үед

d)

Гамшиг, аюулт үзэгдэл, осолд өртсөний дараа

e)

Дээрх бүгд

15.

15. Эд хариуцагч өөрийн хариуцлагад ирж байгаа мөнгөн хөрөнгө, бараа материал, түүхий эд, тоног төхөөрөмж эд хогшил, үнэт цаас, үр тариа зэрэг зүйлийг хүлээн авахдаа:

a)

Тоолж чанар, бүрэн байдлыг шалгаж хүлээн авна

b)

Нүдээр харж шалгаж хүлээн авна

c)

Тоо, үнэ чанар, бүрэн бүтэн эсэх болон зохих баримт бичгүүдтэй тохирч байгаа эсэхийг шалгана

d)

Дээрх бүгд зөв

16.

16. Анхан шатны баримт нь засваргүй, үнэн зөв хөтлөгдөж, баримт бүрдлийг хангасан байх ёстой.

a)

Үнэн

b)

Худал

17.

17. Анхан шатны баримтын бүрдэлт, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн ажилтан хариуцна, харин шалгаж хүлээн авсан ажилтан хариуцахгүй.

a)

Үнэн

b)

Худал

18.

18. Баримт боловсруулах үе шат нь:

a)

Баримтыг хүлээн авах

b)

Баримтанд жагсаалт тайлбар тодруулга хийх

c)

Баримтанд дансны харилцаа хийх

d)

Баримтыг үйл явдал болон хугацааны дарааллаар оруулах

e)

Дээрх бүгд

19.

19. Материалын үнэ бүхий зүйлсийг байгууллагын үйлдвэрлэл, дотоод хэрэгцээнд зарцуулах шаардлага гарсан эд хариуцагч .............................-г үндэслэн материал, үнэ бүхий зүйлийг тавьж олгосны дараа агуулахын бүртгэлд бичилт хийж, тайлант хугацаанд нягтлан бодогчид хүргүүлнэ.

a)

Бараа материалын хүлээн авалтын баримт

b)

Зарлагын баримт

c)

Шаардах хуудас

d)

Тооцоо бодсон баримт

20.

20. “Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл” гэх мэт зөвшөөрлийн баримтыг..........үйлдэх ёстой.

a)

Ажил гүйлгээ гарсны дараа

b)

Ажил гүйлгээ гарахын өмнө

c)

Тайлант хугацааны эцэст

d)

Тайлант хугацааны эхэнд

21.

21. Барааг орлогод авах үед дагалдах үндсэн баримт бичиг нь...........................байна.

a)

Бэлтгэн нийлүүлэгчийн зарлагын баримт

b)

Худалдан авагчийн орлогын баримт

c)

Бэлэн мөнгөний зарлагын баримт

d)

Бэлэн мөнгөний орлогын баримт

22.

22. Аливаа тооллогоор эд хөрөнгийн биет байдалд хяналт тавихаас гадна агуулахын эмх цэгц, хөрөнгийн хадгалалт , хамгаалалт, анхан шатны бүртгэл хөтлөлт, хэмжих хэрэгсэлийн баталгаажилт зэрэгт хяналт тавиж, арга хэмжээ авна.

a)

Үнэн

b)

Худал

23.

23. Эд хариуцагчийн хариуцаж байгаа хөрөнгийн эцсийн үлдэгдлийг дараах байдлаар тодорхойлно.

a)

С2=C1 + Нийт орлогын гүйлгээ – Нийт зарлагын гүйлгээ

b)

С2=C1 + Нийт зарлагын гүйлгээ – Нийт орлогын гүйлгээ

c)

С2= Нийт зарлагын гүйлгээ – Нийт орлогын гүйлгээ + C1

d)

С2= Нийт орлогын гүйлгээ – Нийт зарлагын гүйлгээ - C1

24.

24. Бараа хадгалах үйл явц нь:

a)

Байршуулах

b)

Өрж хураах

c)

Хадгалах зохистой горим бүрдүүлэх

d)

Дээрх бүгд

e)

Аль нь ч биш

25.

25. Тооллогыг хамрагдах хөрөнгийн шинж чанараар нь:

a)

Үндсэн хөрөнгийн

b)

Бараа материалын

c)

Мөнгөн хөрөнгийн

d)

Дээрх бүгд