NEW
Font size
Worksheets3-р анги Монгол хэл суралцахуйн зорилт 3.2.Б
Total questions: 10
Worksheet time: 11mins
1.Жолооч ерийн нэр мөн үү?
мөн
биш
мэдэхгүй
Бүлэг үгсээс оноосон нэр үгийг олоорой
ном, гутал, цамц, үзэг
Ховд аймаг, Улаанбаатар хот, Алтай таван богд
өндөг, дүү, шугам, хиам
3. Оноож өгсөн нэрийг олоорой
Бүрэнхайрхан уул
уул
уулнууд
Оноосон нэрийг өгүүлбэрт яаж бичдэг вэ?
Том үсгээр эхэлж бичнэ.
жижиг үсгээр бичнэ.
Хоёуланг нь хэрэглэж бичнэ.
"Болорын" гэсэн оноосон нэрийн балархай эгшиг гээгдэх үү?
Балархай эгшиг гээгдэнэ
Балархай эгшиг гээгдэхгүй
Балархай эгшиг гээгдэнэ, гээгдэхгүй
Том үсгээр эхэлж бичсэн үгсийн учрыг тайлбарласан хэсгийг олоорой.
Зөвхөн хүний нэр томоор бичнэ.
Зөвхөн аймаг, улсын нэрийг томоор бичнэ
Хүний нэр, амьтан, хот суурин, улс, уул усны оноосон нэрийг өгүүлбэрт том үсгээр бичнэ.
"Андерсен гэдэг хүний зохиосон үлгэрийн ном авчраад бидэнд уншиж өгч билээ. " гэсэн өгүүлбэрт орсон оноосон нэрийг олоорой.
Үлгэрийн ном
Андерсен
Бидэнд
"Бор туулай яагаад цагаан болов" эхийн өгүүлбэрийг гүйцээж бичээрэй.
Манай аавын танил ............................ туулайн бөжин тэжээдэг байв.
Дорж гуайнх
Батынх
хөрш айл
"Америкийн Нэгдсэн Улсын Их хавцал, Австралийн ойролцоох усан доорх том хад, Виктория, Анхель хоёр хүрхрээ, Байгаль нуур зэрэг нь дэлхийн байгалийн өвийг санд бүртгэгджээ." гэсэн өгүүлбэрээс улсын нэрийг олоорой.
Байгаль нуур
Америкийн Нэгдсэн Улс, Австрали
Анхель
Зөв холбосон хэсгийг олоорой
Баянхонгор а. Улсын нэр
Оросын Холбооны Улс б. аймгийн нэр
Ерөө, Туул в. Хүний нэр
Сүлд-Эрдэнэ г. гол усны нэр
1б, 2а, 3в, 4г
1б, 2а, 3г, 4в
1г, 2в, 3а, 4б
