Wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

ECL322

Total questions: 15

Worksheet time: 8mins

Name
Class
Date
1.

“Ойн сан” гэж Монгол улсын нутаг дэвсгэрт ургадаг бүх төрлийн мод, заг, бут сөөг, таримал ойн нөөцийг хэлнэ гэж аль хуульд заасан байдаг вэ?

a)

Үндсэн хууль

b)

Ойн тухай хууль

c)

Байгаль орчины хамгаалах тухай хууль

2.

Хамгаалалт, ашиглалтын хэлбэр, экологи эдийн засгийн ач холбогдлыг нь харгалзан ойн санг хэд ангилдаг вэ?

a)

1

b)

2

c)

3

d)

4

3.

Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрнө.

a)

Үнэн

b)

Худал

4.

Цармын бүслүүрийн ой нь ашиглалтын бүсийн ойд хамаарна.

a)

Үнэн

b)

Худал

5.

Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу ойн нөөц нь төрийн өмч мөн бөгөөд гагцхүү улсын мэдэлд байна.

a)

Үнэн

b)

Худал

6.

Ойг эзэмшүүлэхдээ нэг жилийн хугацаагаар, мөн цаашлаад арван жилийн давтамжтайгаар ..... хүртэл жилийн хугацаагаар эзэмшүүлдэг.

a)

40

b)

50

c)

60

d)

70

7.

Нэн ховор ургамалд аль нь хамаарахгүй вэ?

a)

Тархац нэн хязгаарлагдмал ургамал

b)

Ашиглах нөөцгүй ургамал

c)

Байгалийн жамаар нөхөн сэргээх чадвар хязгаарлагдмал ургамал

d)

Устгах аюулд орсон ургамал

8.

Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн ойн сангийн тодорхой хэсгийг тогтоосон хугацаа, нөхцөл, болзолтойгоор гэрээний дагуу ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад шилжүүлж болно.

a)

Үнэн

b)

Худал

9.

Таримал ойг улсын санд худалдан авч болно.

a)

Үнэн

b)

Худал

10.

"Загас агнах тухай дүрэм", "Самар түүх дүрэм" нь хэдэн онд засгийн газрын тогтоолоор батлагдсан бэ?

a)

1921 он

b)

1924 он

c)

1925 он

d)

1926 он

11.

1931 онд баталсан Ойн хуулиар манай орны нутаг дэвсгэр дэх бүх ой улсын хөрөнгө, ойн нэгдсэн фонд мөн хэмээн заажээ.

a)

Үнэн

b)

Худал

12.

Хэдэн онд батлагдсан ойн хуулиар бүх ойг "улсын ба орон нутгийн" гэж хоёр хуваасан бэ?

a)

1932

b)

1933

c)

1934

d)

1960

13.

Ой бол байгаль орчны салшгүй бүрэлдэхүүн, мод, бутлаг ургамлын бүрдэл, экологийн цогцолбор мөн.

a)

Үнэн

b)

Худал

14.

Монгол улсын ойн нөөц баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, хамгаалах бодлого боловсруулж, улсын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг Байгаль орчин, аялал жуучлалын яам хамгаална.

a)

Үнэн

b)

Худал

15.

Мод бэлтгэх, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогыг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамгаална.

a)

Үнэн

b)

Худал