wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Жишиг даалгавар "Бодончар Богд"

Total questions: 11

Worksheet time: 3600secs

Name
Class
Date
1.

1. “Бодончар орогшин хул мориныхоо согсоо гөхлийг ширтэн гэлдрүүлж явна.”- өгүүлбэрийн онцолсон үгийн утгыг олоорой.

a)

Мал амьтны шилбэ тагалцгийн уулзвар дахь хэсэг урт үс

b)

Унаганаас нь хяргаагүй ургуулсан дэл

c)

Шанхалж зассан дэл

d)

Адууны хоёр чихний хооронд үлдээсэн хэсэг үс

e)

Адууны хүзүү сэрвээний дээгүүр тууш ургасан урт хялгас

2.

2. “Бодончарт хүрэл бууран сав хоёрыг, нэг жижиг тогоо төдийхөн хувь хүртээснийг... ганзагалжээ ” гэсэн өгүүлбэрийн онцолсон үгийг солин найруулахад утга найруулгын хувьд хамгийн тохиромжтой үгийг тэмдэглээрэй.

a)

түгээх

b)

тараах

c)

оноох

d)

бэлэглэх

e)

олгох

3.

3. Боданчар мунхаг тэрхүү бүлэг иргэнийг эзлэхээр шийдсэн гол шалтгааныг илэрхийлсэн өгүүлбэрийг олоорой.

a)

Бүлэг иргэн бүгд ив ижил, тэв тэнцүү байх ёстой гэж үзсэн учраас

b)

“....дайлж цайлавч чухам түүнийг хаана амьдардаг, ямар овгийн хүмүүн болохыг асууж шалгаасан нь нэгээхэн ч үгүй учраас

c)

...бүлэг хүмүүс их бага, сайн муу, толгой шийр цөм нэгэн адил чацуу байгаагүй учраас

d)

Тэдгээр иргэн ...бие тэргүүтэй, дээл захтай байх ёстой гэж үзсэн учраас

e)

Тэр мунхаг ядуу гэж урагт үл тооцогдон ах нартаа адлагдан хөөгдсөн тул

4.

4. Боданчар мунхгаас орогшин хул мориндоо хандах сэтгэлийн өнгө аяс, үнэлэмжээрээ ялгаатай нэг өгүүлбэр байгааг олоорой.

a)

Олон сүргийн дундаас зүс буруу гэж энэ муу гол дайрт, годил сүүлт орогшин хул морийг ах нар маань өгсөн

b)

“....Орогшин хул морь минь чи тэнгэрийн хөвгүүн хаан хүний нөхөр”

c)

... Орогшин хул морь нь ч .... үзэмжит урт чихээ хайчлан”

d)

Муу мориныхоо ялаа ч үргээхгүй годил сүүлэнд хялгас нэмж, сугсарсан сүүлтэй болгосон нь орогшин хулд таатай сайхныг хэлээд яах вэ

e)

Бодончар морио зүдрээчих вий гэж чонон шогшоогоор шогшсоор...

5.

5. Боданчар мунхгийн дараах үйлүүдийг нэгтгэн дүгнэсэн нэг хэлцийг олоорой. Бодончар мунхаг:

- Мунхаг ядуу гэж урагт үл тооцогдон ах нартаа адлагдан хөөгдсөн... - Хялгасан урхи томж...нэгэн харцага барьж,..

- Эмбүүл сууцаа ойн нууцхан чөлөөнд барив

- Нэгэн бүлэг иргэнийд бууж мордон, цэгээ уудаг болов.

- Бодончар амандаа "Бие тэргүүтэй дээл захтай нь сайн, бие тэргүүтэй дээл захтай нь сайн" гэж шивнэлээ.

a)

Мунхгийн санах нь хойноо, морины эцэх нь хойноо

b)

Муу хүний хэрэг арван гурав, модон тэрэгний явдал түг таг

c)

Сайн хүний санах сэрэх нь түргэн

d)

Өмдгүй байж өвдөг цоорхойг шоолох

e)

Амьд явбал алтан аяганаас ус уух

6.

6. “Толгой шийр цөм нэгэн адил” гэсэн өгүүлбэрийн дүрслэх ур маягийг олоорой

a)

Хэтрүүлэл

b)

Тойруулал

c)

Егөөдөл

d)

Төлөөлөл

e)

Амьдчилал

7.

7. Эхэд дэвшүүлсэн асуудал буюу сэдвийг олоорой.

a)

Эв эе, ах захын ёсны тухай

b)

Ах дүү нартаа хөөгдөж ядарч яваа Бодончар мунхгийн тухай

c)

Хүний тэгш эрхийн тухай

d)

Алунгоогийн хөвгүүдийн тухай

e)

Орогшин хул морины тухай

8.

8. Эхийн гол санааг олоорой...

a)

Алунгоогийн хөвгүүд шиг үргэлжид эвдрэлцэж болохгүй.

b)

Хүн ганцаар байхдаа их зүйл бодож ухаан тэлдэг

c)

Хүмүүс эрх чацуу, ив ижил, тэв тэнцүү байх ёстой.

d)

Эвлэх эелэх, ах захын ёсыг сахих хэрэгтэй.

e)

Эр хүний нөхөр хүлэг морио хайрлах хэрэгтэй.

9.

9. Үгсийн утгыг ажиглаад утгын өөр өөр хүрээнд хамаарах үгтэй хэсгийг олоорой.

a)

Ялаархах, хазаар дарах, шогших, гэлдрүүлэх, давхих

b)

Идэр залуу, урт шар, сайн муу, идэрмэг сэргэлэн, мунхаг ядуу

c)

Орогшин хул, бор улаан, гол дайрт, годил сүүлт, зүс буруу

d)

Хол ойр, намрын дунд сар, тэрүүхэн дорогш, дүүрэн сартай шөнө, баруун тийш

e)

Хүрэл сав, жижиг тогоо, ширэн богц, хялгасан урхи, өвсөн эмбүүл

10.

10. Намрын дунд сарын дүүрэн сартай нэгэн шөнө Бодончар эмбүүлийнхээ үүдэнд шөнөжин тэнгэр ширтэн суув. Тэнгэрийн заадас орогшин хул морины Балжийн арлыг баруунтаа нэг, зүүнтээ нэг давхисан цайвар зам шиг санагдана. Бодончар оддыг ширтэн одод хүртэл тод бүдэг, хол ойр байх атал энэ бүлэг иргэд ив ижил, тэв тэнцүү нь хачин юм гэж бодно.” цогцолборын хэв маягийг тодорхойлно уу.

a)

Тоочимж

b)

Тайлбарламж

c)

Хүүрнэмж

d)

Эргэцүүлэмж

e)

Хэв маягууд холилдсон

11.

11. Дараах эхийн хэсгийг уншаад зөв бичих дүрмийн алдаатай 5 үгийг олоод, засаж бичээрэй.

Хурмастын хөвсгөр зузаан үүлнээс нааш эргэлдэн бүжсээр орчлонгын элгэнд газардан унах сайхан цагаан цасан хорвоогийн амьсгалд уяран хайлж, ус болон хөрсөнд нэвчэж, эргээд хур болон тэнгэрт хөөрхийн адил хүний амьдрал ч эцэс төгсгөлгүй үргэлжлэн өөдлөж урууддаг тавилантай амуй. Өөдөлж уруудах гэдэг нь хөдөлгөөн аж. Хурдан болоод ирэхээрээ баяр болж, удааширан зогсохоор гуниг болдог юм биш байгаа.

4 lines