Font size
WorksheetsОюутны Холбоо ТББ дүрмийн тест
Total questions: 39
Worksheet time: 16mins
Гүйцэтгэх хороо нь төлөөлөл бүхий нийт хэдэн хэсгээс бүрдэх вэ? (албаны дарга нар, дэд тэргүүн г.м)
5
6
7
8
Гүйцэтгэх хорооны албан хаагч нь дараах эрхтэй:
Дэд тэргүүнд аливаа үйл ажиллагааны хүрээнд санал, хүсэлт, гомдол гаргаж шийдвэрлүүлэх
УЗ-д албаны дарга нарыг шууд солих хүсэлт тавих
Олон нийт болон бусад клубүүд руу чиглэсэн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох
ГХ-ны гишүүний бүрэн эрх аль тохиолдолд дуусгавар болохгүй вэ?
Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас чөлөөлөгдөх хүсэлтээ Дэд тэргүүнд гаргасныг Тэргүүн зөвшөөрч, чөлөөлөх шийдвэр гаргасан
Өөр клубийн үйл ажиллагаанд албан болон албан бус байдлаар удаа дараа оролцсон үед
Гүйцэтгэх хорооны албан хаагчийг Үндсэн дүрэм болон ГХ-ны дүрэмд харшилсан үйл ажиллагааг явуулсан нь тогтоогдвол
Гүйцэтгэх хорооны гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон нууцын зэрэглэлтэй мэдээллийг задруулсан тохиолдолд
Хяналтын зөвлөл, дэд тэргүүн нь гүйцэтгэх хорооны албан хаагчид хариуцлага хүлээлгэн үүрэгт ажлаас чөлөөлөхөд хэдэн удаа сануулга өгсөн байвал зохих вэ?
3
2
1
Дараах тохиолдолд дэд тэргүүн болон хяналтын зөвлөл нь гүйцэтгэх хорооны албан хаагчид сануулга өгөх эрхтэй:
Хоёр удаа хурал болон ээлжийн жижүүр таслах
Хариуцсан ажлыг дутуу, хангалтгүй гүйцэтгэх
Анхан шатны баримт, гэрээ хэлцэл, албан бичиг, бусад баримтыг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон
Дээрх бүгд
Дараах тохиолдолд албаны дарга нар болон албан хаагч нар хурлаас чөлөө авч болно.
Улсын болон Олон улсын хэмжээний тэмцээн, уралдаан, болон олимпиадад оролцох
Зайлшгүй болон давагдашгүй зүйлсээс шалтгаалан хоцрох тохиолдолд
Хурлын товыг мэдээгүй тохиолдолд
Сануулга авах дээд хэмжээ хэтрээгүй тохиолдолд
Гүйцэтгэх хорооны албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлс аль нь вэ?
Нууцын зэрэглэлтэй мэдээллийг задруулах
Дүрмээр эрх олгоогүй, түүнчлэн ГХ-ны хурлаар хэлэлцээгүй буюу хэлэлцсэн боловч шийдэлд хүрээгүй асуудлаар ГХ-г төлөөлөх
Төсвийг зөвшөөрөлгүйгээр хэтрүүлэх, зориулалтын бусаар зарцуулах
Дээрх бүгд
Оюутны холбооны албан бичиг, бүх төрлийн баримт бичгийн урсгалын зураглал, зохицуулалтыг боловсруулж, хэрэгжилтийг хангах нь гүйцэтгэх хорооны албан хаагчийн үндсэн үүрэг юм.
Үнэн
Худал
Гүйцэтгэх хорооны үндсэн дүрэмд багтаагүй заалт нь
Оюутны холбооны үндсэн дүрмийн тухай
Оюутны холбооны дотоод албаны сонгуулийг хэрхэн зохион байгуулах тухай
Бичиг баримтыг хэрхэн үе шаттайгаар бэлдэх тухай
Хэрхэн хариуцлага тооцох тухай
Гүйцэтгэх хорооны дүрэм нь гүйцэтгэх хороо болон түүний хамтын ажиллагааны эрх үүргийн талаарх тодорхой чиглэсэн заалтуудын нийлмэл юм.
Үнэн
Худал
Дэд тэргүүн ГХ-ны хурлаар хэлэлцэх асуудлыг тодорхойлох эрхтэй боловч хурлыг товлож, даргалах эрхгүй
Үнэн
Худал
Хүний нөөцийн алба нь дараах эрхийн хүрээнд ажиллана.
Оюутны холбооны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоор аливаа сурталчилгааны материал, контентийг боловсруулах
Оюутны холбооны нийгмийн сүлжээний сувгаар дамжин хүлээн авсан санал хүсэлтийг Дэд тэргүүн болон холбогдох асуудал эрхэлсэн албан тушаалтанд даруй мэдэгдэж, шийдвэрлүүлэх
Оюутны холбооны өдөр тутмын үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж ажиллах
Түншлэлийн хүрээг тэлэх чиглэлд бодлого, зохицуулалт, төлөвлөлтийг боловсруулж, хэрэгжилтийг хангах
Эдгээрээс аль нь НБД болон Санхүүчийг чөлөөлөх, огцруулах саналаа УЗ-д өргөн мэдүүлж, батлуулах эрхтэй вэ?
Дэд тэргүүн
Албаны дарга нар
Гүйцэтгэх хорооны гишүүн
Хяналтын зөвлөл
Гүйцтэгэх хорооны дүрэм нь 14 төрлийн 96 зүйлтэй
Үнэн
Худал
Дараах ойлголтын аль нь худал вэ?
Гурван удаа сануулага авсан ГХ-ны албан хаагчийг Дэд тэргүүн албан тушаалаас чөлөөлнө.
Зөрчлийг шалган тогтоох эрх бүхий этгээд нь хяналтын зөвлөл болон дэд тэргүүн байна.
Оюутны холбооны гишүүн гэдэг нь УЗ гишүүн, Дэд тэргүүн, НБД, албаны дарга нараас бусад “Оюутны холбоо” ТББ-ын албан хаагчийг тодорхойлно.
ГХ-ны гишүүний бүрэн эрхийн хугацаа нь Үндсэн дүрмийн дагуу “Оюутны холбоо” ТББ-ын албан хаагч болсоноор эхэлнэ
Дэд тэргүүний гаргасан тушаал нь үндэслэлгүй болоод байр сууринд халтай хэмээн үзвэл;
ХЗ-д хандах
УЗ-д хандах
Дэд тэргүүнийг дахин бодолцох хугацааг өгөх
Гишүүн хариуцлагаа хүлээхгүй байх.
Гүйцэтгэх хорооны гишүүн дараах үйл ажиллагааг явуулахыг хориглоно.
ГХ-ны гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон нууцын зэрэглэлтэй мэдээллийг задруулах
Сургуулийн багш ажилчидтай албан бусаар харилцаа үүсгэх
Олон нийтийн сүлжээнд зохисгүй үйлдэл хийх
Оюутны холбооноос бусад үйл ажиллагаа эрхэлж буйгаа нуун далдлах
Нарийн бичгийн даргын үүрэг нь эдгээрээс аль вэ?
Батлагдсан бодлого, зохицуулалтын баримт бичгийн стандартчлалыг хянан үзэж, архивлан хадгалах
Гадаад, дотоодын түнштэй холбоо тогтоох
ГХ-ны хурлаар хэлэлцээгүй буюу хэлэлцсэн боловч шийдэлд хүрээгүй асуудлаар ГХ-г төлөөлөх
Байгууллагын гишүүнд сахилгын болон албан хариуцлага тооцох
ГХ-ы гишүүний бүрэн эрх нь:
Оюутан болсноор эхэлнэ
Тангараг өргөснөөр эхэлнэ
Үндсэн дүрмийн дагуу албан хаагч болсноор эхэлнэ
Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах эрх нь зөвшөөрөгдсөний дараагаар эхэлнэ
Дараах ойлголттой нийцэхгүй өгүүлбэрийг сонгоно уу.
Оюутны холбоо нь ”СЭЗИС”-ийн . . . . . . . . . . . . . . . . . . . . бүхий Төрийн бус байгууллага мөн.
Оюутны нийтлэг хүсэл эрмэлзлийг илэрхийлсэн
Аливаа улс төрийн нам эвсэл болон бусад хөндлөнгийн этгээдээс хараат бус
Ашгийн төлөө гишүүддээ үйлчилдэг
СЭЗИС-тай байнгын харилцаа, хамтын ажиллагаа бүхий
“Оюутны холбооны гишүүн” гэж хэнийг хэлэх вэ?
Оюутны холбооны албан хаагч
СЭЗИС-ийн бакалаврын зэрэг горилон суралцаж буй бүх хөтөлбөрийн оюутан
СЭЗИС-ийн бүх оюутан
Чуулганд оролцох эрх бүхий оюутнууд
Оюутны холбооны Эрхэм зорилго нь “Бүс нутагтаа хүлээн зөвшөөрөгдсөн хөгжилд манлайлан чиглүүлэгч иргэн болж өсөж дэвшихэд нь оюутнуудаа дэмжин ажиллах”-д оршино.
Үнэн
Худал
Оюутны холбооны Уриа нь . . .
“Нэгдэж аваад хөгжье, Хөгжиж аваад тэлье”
“Шударга, Шуурхай, Шаргуу.”
“Зарчимч,шударга ёс, нэгдмэл байдлыг эрхэмлэнэ”
“Бид эрхэм зорилгоо биелүүлэхийн тулд тасралтгүй тэмүүлэгч байна”
“Бидний хичээл зүтгэлээс тэмүүлж хүссэн амжилт эхэлнэ”
Оюутны холбооны Эрхэмлэх үнэт зүйлсэд аль нь хамаарахгүй вэ?
Хууль, эрх зүйт ёсыг дээдлэх
Байнга суралцаж, хөгжин дэвших
Харилцан хүндэтгэх
Цаг баримтлах
Хамт олонч, бүтээлч байх
“Оюутны холбооны салбар байгууллага” нь СЭЗИС-ийн Оюутны холбооны санаачилгаар байгуулагдаж, оюутныг хөгжүүлэхэд чиглэгдсэн Оюутны холбоонд харьяалагдах оюутны байгууллага, сайн дурын бүлгэмийг хэлнэ.
Үнэн
Худал
Оюутны холбооны үйл ажиллагааны үндсэн чиглэлд аль нь хамаарах вэ?
Оюутнуудын эрх ашгийг хамгаалах бодлого боловсруулах
Салбар байгууллагын хөгжлийг хангах, тэдний хамтын ажиллагаа, зохион байгуулалтыг мэдээллэх
Оюутнуудын эрх ашиг, хөгжилтэй холбогдох бүх төрлийн мэдээллийг авах
Оюутантай холбоотой судалгаа шинжилгээ хийх
Оюутны холбоо өөрийнхөө чадамжийг тасралтгүй өргөжүүлэх
Дараах “оюутны холбооны гишүүний бүрэн эрх”-үүдээс аль нь буруу байна вэ?
Мэдээлэл авах болон өөрийн санал, гомдол, хүсэлтийг Оюутны холбооны бүх шатны байгууллагад чөлөөтэй илэрхийлэх.
Бүх шатны салбар байгууллагаас зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцох, хамтарч ажиллах.
Оюутны холбоонд тавьсан хууль, эрх зүйд нийцсэн санал хүсэлтээ хэрэгжүүлэхэд дам байдлаар оролцох.
СЭЗИС дээр нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахдаа Оюутны холбоонд мэдэгдэх.
Оюутны холбооны ерөнхий бүтэц нь . . . хэсгээс бүрдэнэ
3
2
5
4
6
Чуулган нь Оюутны холбооны хөгжлийн бодлого, зорилго, жилийн төсөв, төлөвлөгөөний гүйцэтгэлийг хэлэлцэн үнэлгээ өгөх эрхтэй.
Үнэн
Худал
Удирдах зөвлөл нь Оюутны холбооны албан хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, томилох бүрэн эрхтэй.
Үнэн
Худал
“Оюутны холбооны Тэргүүний бүрэн эрх”-д аль нь хамаарахгүй вэ?
Оюутны Чуулганы даргалах
Бүгд хамаарна
Оюутны холбоог гадаад, дотоодод төлөөлөх
Чуулганы өмнө ажлаа хариуцаж, тайлагнах
Үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах
Оюутны холбооны үндсэн дүрмийг 2020 оны 03 дугаар сарын 21-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Дээрх өгүүлбэр нь:
Үнэн
Худал
Чуулганы нийт төлөөлөгчдийн хэдэн хувийн саналаар Үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт орсонд тооцож, Удирдах зөвлөл тогтоол гаргах вэ?
60 хувиас дээш
50 хувиас дээш
40 хувиас дээш
Оюутны холбооны санхүүгийн харилцаа, тайлан нь Монгол Улсын холбогдох бүх хууль тогтоомжид нийцтэй байх бөгөөд энэ үүргийг Дэд тэргүүн хангаж хариуцна.
Үнэн
Худал
Оюутны холбооны сонгуульт албан тушаалд нэр дэвшигчид тавигдах шаардлагад аль нь хамаарахгүй вэ?
Санхүү эдийн засгийн их сургуулийн өдрийн ба шаталсан ангийн оюутан байх
Улирлын чөлөө аваагүй байх
Сурлагын нийт голч дүн 2.8 болон түүнээс дээш байх
Удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрх 3 хичээлийн улирал үргэлжлэнэ.
Үнэн
Худал
Оюутны холбооны Гүйцэтгэх хорооны бүрэлдэхүүнд аль нь орохгүй вэ?
Дэд тэргүүн
Нарийн бичгийн дарга
Удирдах зөвлөлийн гишүүн
Бүгд орно
Албаны дарга нар
Үндсэн дүрмийн зорилго нь Оюутны холбооны үнэт зүйлс, зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл, зарчим, бүтэц, зохион байгуулалт, санхүү, эрх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлж зохицуулахад оршино.
Үнэн
Худал
Оюутны холбоо өөрийнхөө чадамжийг тасралтгүй сайжруулах нь үйл ажиллагааны үндсэн чиглэлд хамаарна.
Үнэн
Худал
