wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

12а - Монгол хэл ЭЕШ

Total questions: 40

Worksheet time: 32mins

Name
Class
Date
1.

Үгийн утгыг зөв харгалзуулсан хэсгийг олоорой.

a)

A. 1c, 2d, 3b, 4a

b)

B.1d, 2a, 3c, 4b

c)

C.1d, 2c, 3a, 4b

d)

D.1a, 2b, 3c, 4d

e)

E.1b, 2a, 3d, 4c

2.

Цогцолборуудыг өнгөөр зөв дараалуулсныг олоорой.

a)

A. цайвардуу, хөхөвтөр, улаавтар, ногоондуу

b)

B.хөх,ногоон, ухаа, цайвар

c)

C.цэнхэр, улаан, ногоон, цагаан

d)

D.боровтор, ногоон, шар, цайвардуу

e)

E.цайвалзсан, хөхөрсөн, ногоорсон, ухаарсан

3.

Эхийн цаг хугацааны уялдаа холбоог олоорой.

a)

A.өглөөн нар, үдшийн тэнгэр, жин үдийн нар, одод жирвэгнэлдэж

b)

B.өглөөн нар, жин үдийн нар, үдшийн тэнгэр, одод жирвэгнэлдэж

c)

C.өглөөн нар, жин үдийн нар, үдшийн тэнгэр, шөнөөр ч гэгээ татуулан

d)

D.шөнөөр ч гэгээ татуулан, үдшийн тэнгэр, өглөөн нар, үдшийн тэнгэр

e)

E.шөнөөр ч гэгээ татуулан, жин үдийн нар, өглөөн нар

4.

Эхийн сэдвийг түлхүүр үгсээр зөв тодорхойлсныг олоорой.

a)

A.тал, хөхөртөн, ногоорон, ухааран, цайвалзан, утаа, ховоо, адуу, хүн-улирал ба ахуй

b)

B.тал, ухааран, ногоорон, хөхөртөн, цайвалзан, адуу, ус, илтэс-улирал ба хүн

c)

C.эхлэл, хөхөртөн, ногоорон, ухааран, мануурна, чулуу, гэсэр, адуу-улирал ба мал

d)

D.хавар, өвөл, хот айл, өвс, багана, нар, одод, аагь, туурай-эхлэл ба төгсгөл

e)

E.хавар, зун, одод, адуу, гэгээ, илтэс, хүн, гэгээ, цан-төгсгөл ба өвөл

5.

Эхийн сэдвээс гол санааг зөв дүгнэснийг сонгоорой.

a)

A.Хүний амьдралын чөлөө учрал дахь бясалгал

b)

B.Дөрвөн улирлын жам болоод тал нутгийн дүрслэл

c)

C.Хүний гадаад, дотоод шинжийг дүрсэлсэн хөрөглөл

d)

D.Төрөх, үхэх нь үнэн гэсэн амьдралын жам ёсны илэрхийлэл

e)

E.Дөрвөн цагийн эргэлт болоод тал нутгийн ахуйн зураглал

6.

“гийгүүлнэ, бялхсан, ганжирлан, тэгнүүрдэн, анхилах нь, гялтганана, гэгээ татуулан” гэсэн үгс эхийн найруулгад ямар өнгө аяс илэрхийлж байна вэ?

a)

A.санан дурссан

b)

B.энгийн ерийн

c)

C.эгэл даруухан

d)

D.эрхэмсэг тансаг

e)

E.гэгээн, гуниглуун

7.

Тонгоргох хувиргалаар бүтсэнийг олоорой.

a)

A.эс ажрах буй за

b)

B.хөлд гишгэгдэх

c)

C.ташуухан гийх

d)

D.улайдсан чулуу

e)

E.тэнгэр тулах нь

8.

“Одод тэнгэртээ жирвэгнэлдэж, цасны илтэс басхүү одны туяанд гялтганана” гэсэн өгүүлбэрээс “од”-той уялдах утгын холбоог зөв тогтоосныголоорой.

a)

A.тэнгэртээ жирвэгнэлдэж, илтэс гялтганана

b)

B.одод жирвэгнэлдэж, цасны илтэс гялтганана

c)

C.одод жирвэгнэлдэж, басхүү гялтганана

d)

D.одод жирвэгнэлдэж, одны туяанд гялтганана

e)

E.одод гялтганаж, одод жирвэгнэлдэнэ

9.

Холимог нийлмэл өгүүлбэр дэх “туяа” гэсэн үгийг тодотгон дэлгэрүүлсэн гишүүн өгүүлбэрийг олоорой.

Малын уур униартай нийлэлдэн, гарын алга шиг хонхор газарт бялхсан туяан дундаас цэв цэнхэр багана ганжирлан, тэнгэр тулах нь гэрийн утаа буюу сайхан өдөр болох нь ээ.

a)

A.малын уур униартай нийлэлдэн

b)

B.гарын алга шиг хонхор газарт бялхсан

c)

C.тэнгэрт тулах нь гэрийн утаа

d)

D.сайхан өдөр болох нь ээ

e)

E.цэв цэнхэр багана ганжирлан

10.

Онцолсон өгүүлбэрүүд утгын ямар харьцаанд байна вэ?

Жин үдийн нар цэцгийн гэсэр, өвсний үзүүр бүхнийг чанх дээрээс нь алаггүй гийгүүлж, улайдсан чулуу ухаа ягаанаар минчийлдэх агаад гагцхүү худгийн хүйтэн усанд ширэн ховоо л нэг гал халууныг эс ажран буй за.

a)

A.жин үд”, “чанх дээрээс” гэх үгс нь орны утга илтгэх тул ойролцоо утгатай

b)

B.“ухаа ягаан”, “гал халуун” гэх үгс нь шинжийг илтгэж байгаа учраас ойролцоо утгатай

c)

C.“чулуу”, “ховоо” гэх үгс нь юмсыг нэрлэж байгаа учир зүйлчилсэн утгатай

d)

D.“минчийлдэх” нь халуун, “эс ажран буй за” нь хүйтэн гэх утга илтгэх тул эсрэг утгатай

e)

E.“цэцгийн гэсэр”, “өвсний үзүүр” гэх үгс нь бүхлийн хэсэг тул төсөөт утгатай

11.

“тэнгэр согттол анхилах” гэсэн дүрслэлийн далдалсан утгыг зөв тайлсныг сонгоорой.

a)

A.монголчууд шүтлэгтэй учир “тэнгэр”-ийг дээр оршин байдаг гэсэн утгаар нь бэлгэдсэн бэлгэдэл

b)

B.малын хөлд гишгэгдэж бяцарсан тааны аагь нь илүү их үнэртэхийг амьдчилан тойруулсан

c)

C.“анхилах” гэдэг үйлийг товойлгон тодруулах зорилгоор “согтох” гэдэг үгэнд утга шилжүүлэн адилтгасан адилтгал

d)

D.“согттол анхилах” гэсэн үйлийг эсрэг утгаар илэрхийлж, шүүмжилсэн тул егөөдөл

e)

E.“тэнгэр” гэдэг үгийн “том, их” гэсэн утгыг илрүүлэх зорилгоор “согтох” гэдэг үгээр шилжүүлсэн нь багасгал

12.

"гарын алга шиг хонхор газарт” гэсэн адилтгал ямар утга илтгэж байна вэ?

a)

A.цагийн утга

b)

B.орны утга

c)

C.Шалтгааны утга

d)

D.зорилгын утга

e)

E.болзлын утга

13.

"молцоглох” гэсэн үг эхэд ямар утгаар орсон бэ?

a)

A.нэг хэсэг нь цухуйн харагдах

b)

B.юманд могой мэт мушгиран тогтох

c)

C.модонд асаж сагсайн ургах

d)

D.өвс ургамалд наалдан ширэлдэх

e)

E.бөөрөнхий хэлбэртэй болж зүүгдэн хөлдөх

14.

“таанын аагь талын тэнгэрийг согттол анхилах нь нэн таатай” гэсэн өгүүлбэрийн онцолсон үгийг “үнэртэх нь” хэмээх үгээр соливол найруулгад ямар өөрчлөлт гарах вэ?

a)

A.найруулгын дээд зэрэг хэвээр байна

b)

B.хүндэтгэлийн утгатай болно

c)

C.найруулгад өөрчлөлт орохгүй

d)

D.найруулгын доод зэрэгтэй болно

e)

E.найруулгын ерийн зэрэгтэй болно

15.

“жин үдийн” хэмээх үгийн утгыг зөв тайлбарласныг олоорой.

a)

A.бага үд, их үдийн хоорондох хугацаа

b)

B.бага үд болж байгаа хугацаа

c)

C.их үд болж байгаа хугацаа

d)

D.их үдээс хойших хугацаа

e)

E.бага үдээс өмнөх хугацаа

16.

“тал шөнөөр ч өөрөөсөө гэгээ татуулан” гэснээс онцолсон үгийн тэг бүтээврийг олоорой.

a)

A.-ын

b)

B.–ийг

c)

C.–ыг

d)

D.-г

e)

E.-ийн

17.

“шөнийн харанхуйг алгуураар дүүргэн сүлж айсуй” гэснээс онцолсныг соливол аль нь тохирох вэ?

a)

A.–вч

b)

B.–вөл

c)

C.–сээр

d)

D.–лгүй

e)

E.–сэн

18.

Утгаараа тохирохыг сонгоорой.

................. хүн эхийгээ ч эс хайрлана, юуг ч эс хайрлана.

a)

A.Эх орноо хайрламагц

b)

B.Эх орноо эс хайрласан

c)

C.Эх орноо хайрласан

d)

D.Эх орноо эс мартсан

e)

E.Эх орноо хайрлахад

19.

“бүтэхгүй, болохгүй” гэсэн утгатай хэлцийг үг нөхөж бүтээгээрэй.

Харганы ........... түүж эсгий хийх

a)

A.саваг

b)

B. ноолуур

c)

C.унгас

d)

D.хөөвөр

e)

E.дэл

20.

Тохирохыг сонгож нөхөөрэй.

Айхавтар .....................ах дүү нар байлаа.

Адалж, хүмүүс тэднийг Харамчийнхан гэдэг байлаа.

a)

A.гар сайтай

b)

B.гар чангатай

c)

C.гар султай

d)

D.гар зөөлөнтэй

e)

E.гарын дүйтэй

21.

Таслал зөв хэрэглэснийг олоорой.

a)

A.Өчигдөр, таны авчирсан номыг уншив.

b)

B.Өчигдөр таны авчирсан, номыг уншив

c)

C.Өчигдөр таны авчирсан номыг, уншив

d)

D.Өчигдөр таны, авчирсан номыг уншив

e)

E.Өчигдөр таны номыг, уншив.

22.

“оно+ш+л+гоо” гэснийг зөв залган бичсэнийг олоорой.

a)

A.оношилгоо

b)

B.оношлогоо

c)

C.оношолгоо

d)

D.оншилгоо

e)

E.оношил

23.

“Харьяалахын тийн ялгалын “-н” нөхцөлийг хос эгшгээр төгссөн үгэнд залгана” гэсэн дүрэмд тохирохыг олоорой.

a)

A.аргын тоолол

b)

B. ухааны цараа

c)

C.соёлын өв

d)

D. талбайн хэмжээ

e)

E.өглөөн нар

24.

бод” язгуураас бүгд үг бүтээх дагавартай хэсгийг сонгоорой.

a)

A.–л, -лого, -в, -ын

b)

B.-л, -лого, -лт, -оод

c)

C.-л, -сон, -лт, -лого

d)

D.-л, -лого, -в, -мж

e)

E.-л, -лого, -лт, -мж

25.

“Би үзнэ ч, очно ч” гэснээс онцолсон баймж бүтээврийн утгад тохирохыг олоорой.

a)

A. ялган онцлох

b)

B. эсрэгцүүлэн онцлох

c)

C.онцлон батлах

d)

D. зэрэгцүүлэн онцлох

e)

E.багасган адилтгах

26.

Ж. Саруулбуян “Бодончар богд” өгүүллэгтээ “Тэр урагт үл тооцогдон ах нартаа адлагдан хөөгдсөндөө нэг их гутарсан ч үгүй. Харин ч ухаан тэлүүлж, нэгийг бодон хоёрыг эргэцүүлэх хугацаатай боллоо гэж тайвширна” гэж өгүүлжээ. Онцолсон хэллэгт дүйх утгатай /Монголын нууц товчоо/-г сонгоорой.

a)

A.гол дайрт, годил сүүлт орогшинхул морио унав

b)

B.тэр урагт эс тооцогдсон

c)

C.үхвэл үхье, амьдарвал амьдаръя даа

d)

D.хар хур шувууг бор харцага барьж идэхийг үзэв

e)

E.мөчир бүрээс мөч гуя өлгөв

27.

Үг сонгож, тодорхойлолтыг гүйцээгээрэй

............ гол баатруудынхаа аж амьдралын аль нэг үеийг өгүүлдэг бөгөөд үйл явдал нь романтай адил олон салбарлаж биш дан өгүүлэмжтэй, гол дүрийн явдал нь бусад дүрийн явдалд захирагдмал шинжтэй байдаг.

a)

A. өгүүллэгт

b)

B.романд

c)

C. жүжигт

d)

D. туужид

e)

E.яруу найргийн зохиолд

28.

Зохиолын үйл явдал өрнөсөн цаг үеийг олоорой.

Хичээлийн байрны цагаан ханан дээр сурагчдын дүрэм, пионерын тангаргийг алтан үсгээр хичээнгүйлэн бичээд, самбарын дээд талд Лениний зургийг хадаж, дор нь “Сур сур бас дахин сур” гэж хооронд нь таслал тавин бичжээ.

(П. Лувсанцэрэн “Усны эргүүлэг буюу Борзооны явдал” туужаас)

a)

A. ардчилсан хувьсгалын үе

b)

B.манжийн дарлалын үе

c)

C.эрх чөлөөний хөдөлгөөний үе

d)

D.ардын хувьсгалын үе

e)

E. социалист нийгмийн үе

29.

Д. Мягмарын “Үер” туужийн эшлэл дэх онцолсон дүрслэлийн бэлгэдэл юу вэ?

...Залуу эцэг хүүгээ тэвэрсэн хэвээр завинаас үсрэн бууж өвгөний дэргэд харайлган

хүрээд босгох гэж өрөөсөн гараараа өргөхөд нялх хүүхдийн часхийх дуу

дахин хадав.

a)

A. амьдрал мөнхөд тасралтгүй үргэлжлэх

b)

B.удам тасралгүй үргэлжлэх

c)

C. амьдралын зам шулуун байх

d)

D.амьдралын зам сайхан байх

e)

E. хугацаа мөнхөд үргэлжлэх

30.

“Нарангэрэл дагины тууж”-ийн сэдэв, утга санаатай холбон хам сэдвийг олоорой.

a)

A.гүн ухааны

b)

B.соёлын

c)

C.түүхийн

d)

D.нийгмийн

e)

E.улс төрийн

31.

Өгүүлбэрийг уншаад, онцолсон үгийн утгад тохирохыг сонгоорой.

a)
b)
c)
d)
e)
32.

гэсэнд тохирыг олоорой.

a)
b)
c)
d)
e)
33.

Зөв харгалзуусныг олоорой

a)

A.1b, 2c, 3a

b)

B.1a, 2b, 3c

c)

C. 1b, 2a, 3c

d)

D.1c, 2a, 3b

e)

E. 1c, 2b, 3a

34.

“Үгийн үндэс нь “л” гийгүүлэгчээр төгсөж, нөхцөл нь хувилгагч үсгээр эхэлж байгаа учир “у”-аар холбоно” гэсэн дүрмээр бичихийг сонгоорой.

a)
b)
c)
d)
e)
35.

номоо уншъя” гэсний онцолсон үгийн тэг бүтээврийг олоорой.

a)
b)
c)
d)
e)
36.

гэснийг уншаарай.

a)

A.элс авах

b)

B.ивээс авах

c)

C.өвс авна уу

d)

D. өвс авах

e)

E.өвс авав

37.

онцолсон үгийг зөв таниарай.

a)

A.хув

b)

B.ухаа

c)

C.хувь

d)

D.хуваа

e)

E.хоёр

38.

Зарим гадаад үгийн “у” үсгийг монгол бичигт “ү”-ээр бичдэг зүй тогтлоор “вирус” гэсэн үгийг зөв бичсэнийг олоорой.

a)
b)
c)
d)
e)
39.

“гийгүүлэгч+эгшиг”-ээс бүтсэн бүтээврийг сонгоорой.

a)
b)
c)
d)
e)
40.

Зөв харгалзуулсныг олоорой.

a)

A.1a, 2c, 3b

b)

B.1b, 2a, 3c

c)

C.1b, 2c, 3a

d)

D.1c, 2a, 3b

e)

E.1c, 2b, 3a