wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Ховдог чоно

Total questions: 8

Worksheet time: 12mins

Name
Class
Date
1.

Хүү балт сүх авч, яах гэж, хаана очсон бэ? Үлгэрийн төгсгөлд юу өөрчлөгдөв?

a)

Чоныг балт сүхээрээ цохих гэж байсан боловч хэл, мөс хоёрын дундуур цавчсан.

b)

Чоныг хуурч мөс долоолгоод хүзүүг нь тас цохиж авулаас мултарсан.

c)

Хүү чонотой тулалдаад дийлсэн.

2.

Чоныг бярууны мах идэж байх үед хүү юу бодож байсан бол? Төсөөлөөд хариулаарай.

4 lines
3.

Мөсөн дээр үйл явдал өрнөсний учир юу вэ?

a)

Хүү эртнээс голын мөсөн дээр гүйнэ гэж төлөвлөж байсантай холбоотой.

b)

Мөсөн гол тааралдахаар нь санаандгүй гүйсэн.

c)

Чоныг халтирч унахаар нь цохино гэж төлөвлөсөн.

4.

Хүү хэзээ, хаана олгойтой цусаа хагалсан бэ? Энэ үед баатрын ямар зан чанар тодорч байна?

a)

Чоныг цус хараад дайрна гэж бодоод хагалсан. Хүүгийн эрэлхэг зан тодорч байна.

b)

Бүдэрч унахдаа хагалаад өөрийнх нь цус мэт жүжиглэсэн. Овсгоотой, сэргэлэн зан нь тодорч байна.

c)

Чоныг хууран мэхэлсэн тул зальтай, хорон муу санаа нь ил болсон.

5.

Хүүгээс өөр хүн байсан бол чоно яах байсан бол? Өөрийн бодлоор хариулаарай.

4 lines
6.

"Гай газар доороос

Гахай модон дотроос" хэмээх хэлцийн утгыг зөв тайлбарласныг сонгоорой.

a)

Гай барцад газар дор нуугдаж байдаг.

b)

Гахай модон дунд амьдардаг.

c)

Гай зовлон хүнд санаандгүй, гэнэт тохиолддог.

d)

Болгоомжтой бай.

7.

"Нүдийг хариулж байгаад" гэсэн хэлцийн утгыг зөв тайлбарласныг сонгоорой.

a)

Өөр тийшээ зааж анхаарлыг нь хариулж байгаад...

b)

Нүдийг нь таглаж байгаад...

c)

Хараагүй байх хооронд нь сэмээрхэн...

8.

Аман хүзүү, хатан хүзүү хоёрын заагаар гэдэг нь:

аман хүзүү - хүзүүний нэгдүгээр үе буюу толгойн тулгуур

хатан хүзүү - аман хүзүүний дараах хүзүү

Тэгвэл энэ хоёр хүзүүний заагаар буюу дундуур нь цавчсан гэдэг нь ямар утга илэрхийлж байна вэ?

a)

Чонын хүзүү маш их өвдсөн.

b)

Хүзүүнд нь цохисон.

c)

Толгой нь биеэсээ салж, чоно үхсэн.