NEW
Font size
WorksheetsФИЗИК ЭЕШ 210506
Total questions: 10
Worksheet time: 5mins
Дууны долгионыг инфра авиа, дуу, ультра авиа гэж ангилдаг. Инфра авианы давтамжийн муж аль нь вэ?
20 Гц-20 кГц
100 кГц-200 кГц
20 Гц-ээс бага
20 кГц- 65 кГц
150 кг масстай ачааг 1 минутанд 12 м өндөрт гаргахын тулд хөдөлгүүр 500 Вт чадал зарцуулсан бол АҮК ямар байсан бэ? (g=10 м/с2)
0.25
0.5
0.3
0.6
Ижилхэн материалаар хийсэн гурван цул бие өгөгджээ. Үүнд: 1 см талтай куб, 1 см радиустай бөмбөрцөг, хөндлөн огтлолын радиус 1 см, өндөр нь 1 см хэмжээтэй цилиндр. Эдгээр биед ижилхэн хэмжээний дулааны энерги өгөв. Аль бие нь их халсан бэ?
Цилиндр
Бөмбөрцөг
Куб
Куб, бөмбөрцөг
Цельсийн t° температурт агаарт тархах дууны хурд u=331+0.6×t° (м/с) тэгшитгэлээр илэрхийлэгдэнэ.Зуны улиралд агаарын температур 293 К байсан бол энэ температурт дууны тархах хурдыг олно уу.
340 м/с
319 м/с
331 м/с
343 м/с
Камертоноос үүссэн дууны долгион агаарт u=330 м/с хурдтай тархана. Үүссэн долгионы хамгийн ойр орших ижил фазтай цэгүүдийн хоорондох зай 50 см бол камертоны хэлбэлзлийн давтамжийг олно уу.
330 Гц
1320 Гц
165 Гц
660 Гц
Хэвлэх үйлдвэрийн цаас зүсэгч машин ажиллуулж буй хүн зөвхөн хоёр гараараа хоёр товчлуурыг зэрэг дарсан нөхцөлд машины хутга ажиллаж цаасыг зүсдэг. Ийм удирдлагын товчлууруудыг ямар логик хэлхээгээр хийх вэ?
NOT
AND
XOR
OR
Савтай усанд хөвж байгаа мөс хайлбал усны түвшин өөрчлөгдөх үү?
ихэснэ
багасна
өөрчлөгдөхгүй
мөсний хэмжээгээр ихэснэ
780 г масстай металл усанд 6.8 Н, А шингэнд 7 Н бол А шингэний нягтыг ол.
800 кг/м3
600 кг/м3
400 кг/м3
200 кг/м3
10.8 м урттай, 1.2 м өндөртэй налуу хавтгайгаар 80% -ийн АҮК-тайгаар 180 кг ачааг гаргасан хүчийг олно уу.
150 Н
200 Н
250 Н
300 Н
Ерөнхий эсэргүүцлийг олно уу.
r/3
r/2
r
2r
