WorksheetsПОПУЛЯЦИЙН ТУХАЙ
Total questions: 8
Worksheet time: 2mins
Зарим жилүүдэд эрвээхийн тоо толгой маш ихээр өсч, хот суурин газруудад хүртэл ихээр үзэгддэг. Энэ нь популяцийн тоо толгойн хэлбэлзлийн аль хэлбэрт орох вэ?
A. Тогтвортой
B. Тэсрэлт маягийн
C. Хувьсамтгай
D. Хэвийн
Тахийн сүргийн ахлагч сүргийн тэргүүн эгнээнд явж, сүргийн хөдөлгөөнийг удирдан чиглүүлэх, аюулаас сэргийлэх, үр төлийг асран хамгаалах зэрэг олон үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь популяцийн зан төрхийн бүтцийн ямар хэлбэр вэ?
A. Бүл
B. Бүүр
C. Сүрэг
D. Сүрэглэлт
Шар шувууны өдийг бөөгийн сахиусанд хэрэглэхийн тулд ихээр агнах болсон. Энэ нь тухайн амьтанд ямар нөлөө үзүүлэх вэ?
А. Ганцаар амьдардаг тул амьдрах орчинд нь саад болохгүй.
В. Сүрэглэл үүсгэдэг тул тухайн газраас бүгд дайждаг.
С.Бүлийн амьдралтай тул нялх зулзагаа хамгаалан хүн рүү дайрна.
D. Өдийг авахын тулд агнаснаас тоо толгой буурна..
Уул уурхайн олборлолт нэмэгдсэнээс цагаан зээрийн тархац нутаг хумигдсан. Нүүрс зөөх машины цуваа цагаан зээрийн идээшилдэг нутгаар өнгөрдөг болсон бол зээрийн популяцид ямар өөрчлөлт гарах вэ?
А. Цагаан зээр янзагаа хамгаалан машин руу дайрна
В. Идээшилж байгаа нутаг дэвсгэрээсээ нүүдэллэнэ
С.Үржлийн идэвхи нь буурна
D. Үржлийн дараах насны бодгалиуд стресст өртөн ихэнх нь үхнэ
Сарьсан багваахайн үүрийг идэх нь хавдар өвчнийг эдгээдэг гэсэн цуу ярианы улмаас хүмүүс үүр лүү нь халдах болсон. Энэ нь тухайн амьтанд ямар нөлөө үзүүлэх вэ?
А. Ганцаар амьдардаг тул амьдрах орчинд нь саад болохгүй
В. Сүрэглэл үүсгэдэг тул тухайн газарт хамгаалалт гарган амьдарна
С.Бүлийн амьдралтай тул нялх зулзагаа хамгаалан хүн рүү дайрна
D. Тоо толгой буурах магадлалтай
Монгол улсад тарваганы тоо толгой багассан тул хамгаалах шийдвэр гаргажээ. Тарвагын тоо толгой аажмаар ихсэхэд нөлөөлж болох биологийн шалтгааныг олно уу.
А. Шинээр өөр газар нутагшуулсан
В. Хоол тэжээлийн хэмжээг нэмэгдүүлсэн
С. Тарваганы үржлийн эрчим нэмэгдсэн
D. Тарвага агнахыг хориглосон
Хун шувуу насан туршдаа хослон амьдардаг. Энэ нь популяцийн зан төрхийн аль бүтцэд хамаарах вэ?
A. Бүл
B. Бүүр
C. Сүрэг
D. Сүрэглэлт
Тоншуулын тоо хэмжээ багасах нь ойн экосистемийн ямар амьтанд хамгийн их нөлөө үзүүлэх вэ?
А. Шавжийн тоо толгой нэмэгдэнэ.
В. Ургамлын бүрдэл нэмэгдэнэ .
С. Төөлүүр болон хүр эрвээхийн тоо нэмэгдэнэ.
D. Шимэгчдийн тоо хэмжээ ихэснэ.
