wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Монгол хэл 5-7

Total questions: 12

Worksheet time: 22mins

Name
Class
Date
1.

Эхийг анхааралтай уншаарай.

Үнэг ба усан үзэм

Нэг өлссөн үнэг усан үзмийн талбай дээр очоод боловсорч гүйцсэн усан үзмийг олж харжээ. Хорхой нь хөдлөн усан үзэмнээс үмхэх санаа төрөн элдэв мэргэн арга хэрэглээд ч авч чадалгүй шүлсээ залгин буцжээ. Тэр өөртөө энэ усан үзэм миний санасан шиг амтлаг биш, онцгүй амттай байхаа гэж өөрийгөө хууран цааш явлаа.

4 lines
2.

Уншсан эхээ бодон асуултанд хариулан бичээрэй.

Үнэгээр ямар шинж чанартай хүнийг төлөөлөн үзүүлсэн бэ?

4 lines
3.

Үнэг яагаад усан үзэм идэж чадаагүй вэ?

4 lines
4.

Үнэг шиг болохгүйн тулд чи ямар зан чанартай болъё гэж бодож байна вэ?

4 lines
5.

"Хорхой нь хөдлөх" гэсэн үгийн утгыг тайлбарлаарай.

4 lines
6.

Дараах үгийн ойролцоо утгатай үгийг олоорой.

исгэлэн

a)

хатуу

b)

гашуун

c)

нялуун

d)

чихэрлэг

7.

өлсөх гэдэг үгийн эсрэг утгатай үгийг олоорой.

a)

турах

b)

уух

c)

цадах

d)

идэх

8.

Эгшигжүүлэх үүрэгтэй балархай эгшигтэй үгийг олоорой.

a)

хувин

b)

хонох

c)

малгай

d)

шүхэр

9.

Буруу бичсэн үгийг олоорой.

a)

үзий

b)

харья

c)

сурья

d)

нөхьё

e)

хүлээье

10.

Ямар гэсэн асуултанд хариулагдах бүлэг үгсийг олоорой.

a)

бодол, урт, гонзгой, саарал

b)

хүйтэн, зөөлөн, зөөхий, цэлмэг

c)

үүлэрхэг, нарийн, шаргал, нимгэн

d)

чанга, намар, нойтон. цастай

11.

Хэн? ямар? юу? яасан?. Өгүүлбэрийг олж дугуйлаарай.

a)

Дэлгэр таван ном уншсан.

b)

Дэлгэр зузаан ном уншдаг.

c)

Дэлгэр зузаан ном уншсан.

d)

Дэлгэр гэртээ ном уншсан.

12.

Балархай эгшиг бүхэн ялгах эгшиг мөн.

a)

тийм

b)

үгүй