Font size
WorksheetsТөрсний дараах цус алдалт
Total questions: 10
Worksheet time: 8mins
1. Төрсний дараах цус алдалтыг хугацаагаар нь хэд ангилдаг вэ?
1. Эрт үеийн цус алдалт төрснөөс хойш 8 цагийн дотор төрөх замаас ≥500мл хэмжээтэй цус гарахыг хэлнэ.
2. Эрт үеийн цус алдалт төрснөөс хойш 24 цагийн дотор төрөх замаас ≥500мл хэмжээтэй цус гарахыг хэлнэ.
3. Хожуу үеийн цус алдалт төрснөөс хойш 24 цагийн дотор төрөх замаас ≥500мл хэмжээтэй цус гарахыг хэлнэ.
4. Хожуу үеийн цус алдалт төрснөөс хойш 24 цагаас 42 хоногийн хугацаанд төрөх замаас ≥500мл хэмжээтэй цус гарахыг хэлнэ.
5. Анхдагч цус алдалт төрснөөс хойш 16 цагийн дотор төрөх замаас ≥500мл хэмжээтэй цус гарахыг хэлнэ
2. Төрсний дараах цус алдалтын шалтгаан нэрлэнэ үү?
1. Умайн агшилтгүй болох
2. Ихсийн хэсэг үлдэх
3. Үтрээ хярзангийн гэмтэл
4. Кесар хагалгааны умайн оёдолоос цус алдах
5. Цус бүлэгнэлтийн гажуудал
3. Төрсний дараах цус алдалт үүсгэх эрсдэлт хүчин зүйл юу вэ?
1. Ахимаг насны жирэмсэн эхчүүд
2. Ихсийн үлдэгдэл
3. Төрөлтийн 2-р үе удаашрах
4. УОШ цагаасаа урьтаж гарах
5. Том ураг
4. Шалтгаан хамаарлын сорил: төрсний дараах цус алдалтын үед оношлогоо эмчилгээ нэгэн зэрэг явагдах ёстой. Яаралтай тусламжийн АВС зарчмын дагуу арга хэмжээг авна.
A. А /ЗӨВ, ЗӨВ, ЗӨВ/
B. В /ЗӨВ , ЗӨВ, БУРУУ/
C. С /ЗӨВ , БУРУУ, БУРУУ/
D. D /БУРУУ ЗӨВ, БУРУУ/
E. Е /БУРУУ, БУРУУ, БУРУУ/
5. Төрсний дараах үеийн цус алдалтаас урьдчилан сэргийлэх арга нэрлэнэ үү?
1. Төрөлтийн 3-р үеийг ИДЭВХИТЭЙ УДИРДАХ
2. Эрсдэл хүчин зүйлийг сайтар тооцоолох /МТУ, Ихэс ховхрол, Дутуу төрөлт г.м /
3. Умай агшаах үйлдэлтэй эмийн бэлдмэл сонгох хэрэглэх
4. Халдвараас сэргийлэх арга хэмжээ авах
5. Ампициллин 500мг-аар 4 цагийн зайтай тарих
6. Төрсний дараах цус алдалтын үеийн умай агшаах арга хэмжээг дурдана уу?
1. Окситоцин 10 ОУН судсанд булчинд тарина.
2. Судсаар шингэн сэлбэнэ. /окситоцин 20 ОУН+Рингер лактат /
3. Умайд иллэг хийнэ.
4. Мизопростол 3-4 ширхэгийг шулуун гэдсэнд хийх
5. Умайн агшилт сайжрахгүй бол метилэргометрин 0,2-1мл булчинд тарих ба агшилт сул бол 15 минутийн дараа давтан тарина.
7. Төрсний дараах цус алдалтын үед яаралтай тусламж үзүүлэх багт хэн хэн байх вэ?
1. Эх барихын ахлах эмч
2. Мэдээгүйжүүлгийн эмч
3. Эх баригч
4. Сувилагч үйлчлэгч
5. Цусны банк хариуцсан ажилтан
8. Төрсний дараах цус алдалтын үеэр хийгдэх арга хэмжээнүүдээс бурууг олно уу?
1. Хүчилтөрөгч хошуувчаар өгөх
2. Цусны ерөнхий шинжилгээ хийх ба Цус бүлэгнэлтийн шинжилгээ хийх шаардлагагүй
3. Бөөр элэгний үйл ажиллагааг шалгах
4. Цус алдалтын үед артерийн даралтын тогтмол хянах шаардлагагүй
5. Давсганд байнгын шээлүүр тавьж шээсний гаралтыг хянах
9. Ариун цэврийн хэрэглэл бүрэн цусаар нэвчсэн бол хэдэн мл цус алдсан гэж үзэх вэ?
a) 20мл
b) 100мл
c) 50мл
d) 60мл
e) 30мл
10. Төрсний дараах цус алдалтын үеийн эмчилгээний зарчимд хамаарагдахыг олно уу?
1. Цус цусан бүтээгдэхүүн хангалттай хэмжээгээр бэлдэх
2. Мэс заслын өрөөг бэлэн байлгах
3. Умай агшаах эм тариаг бэлтгэх
4. Хүчилтөрөгч маскаар өгөх
5. 2 венд уян зүү тавих
