Font size
Worksheets7-р ангийн Нийгмийн ухааны шалгалт
Total questions: 15
Worksheet time: 13mins
13 настай “Д” гэр бүлээ тэжээхийн тулд сургуулиас гарч Нарантуул зах дээр тэрэг түрдэг гэвэл түүний ямар эрх зөрчигдөж байна вэ?
Эрүү шүүлтээс ангид байх эрх
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх
Сурч боловсрох эрх
Хөдөлмөрлөх эрх
Хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх зарчмыг аль нь илэрхийлэхгүй байна вэ?
Хүн бүр хууль ёсыг сахих
Шударга бус шүүхээр шүүлгэх
Хууль бүх хүнд адил тэгш үйлчлэх
Ял зэм, үйлдсэн хэрэгт нь тохирсон байх
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний илрэх хэлбэр аль нь вэ?
Халдашгүй, чөлөөтэй байх
Нийгмийн хамгаалал хүртэх
Зохистой орон байраар хангагдах
Тайван жагсаал цуглаан хийх
“Г” УБ хотод амьдардаг ба түүний байгаа орчин маш их утаатай бөгөөд өглөө оройд урдах зам харагдахгүй амьсгалахад хүртэл хоолой хорсоно. Энд түүний ямар эрх зөрчигдөж байна вэ?
Үзэл бодлоо илэрхийлэх
Сурч боловсрох
Хөдөлмөрлөх
Эрүүл байх
Иргэн “Г” амьдардаг хорооныхоо засаг даргыг сонгох сонгуульд оролцож чадсангүй. Учир нь тус сонгууль хэзээ болохыг иргэдэд зарлаагүй цөөн хүн оролцсон байна. Энд “Г”-ийн ямар эрх зөрчигдөж байна вэ?
Эвлэлдэн нэгдэх
Жагсаал цуглаан хийх
Төрийг удирдах хэрэгт оролцох
Халдашгүй чөлөөтэй байх
Хууль батлан гаргах эрх бүхий байгууллага аль нь вэ?
УИХ
Засгийн газар
Ерөнхийлөгч
Засаг дарга
Иргэн “Г” ИНХ-д хорооны засаг даргын үйл ажиллагааны талаар өөрийн саналыг хэлэх гэсэн боловч түүнийг үг хэлүүлсэнгүй. Энд түүний ямар эрх зөрчигдөж байна вэ?
Эвлэлдэн нэгдэх
Жагсаал цуглаан хийх
Үзэл бодлоо илэрхийлэх
Халдашгүй чөлөөтэй байх
Хэрвээ таны эрх зөрчигдсөн тохиолдолд төрийн байгууллага, албан тушаалтанд гомдлоо ямар хэлбэрээр гаргах вэ?
Хууль гаргах
Захирамж гаргах
Өргөдөл гаргах
Мэдээлэл өгөх
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх арга хэлбэрүүдийг дурдахдаа хамааралгүй зүйл өгүүлсэн бол аль нь вэ?
Үг хэлэх
Бичгээр буюу хэвлэн нийтлэх
Тайван жагсаал хийх
Өмчтэй болох
Ээж нь өсвөр насны охиндоо санаа зовдог тул түүний цахим шууданг шалгадаг. Энэ нь охины ямар эрх зөрчигдөж байна вэ?
Амьд явах эрх
Эвлэлдэн нэгдэх эрх
Халдашгүй чөлөөтэй байх
Эрүүл байх эрх
Нэгэн хорооны нутаг дэвсгэрт нийтэд зориулсан хогийн сав хангалтгүй учир орчны бохирдол улам бүр нэмэгдсээр байна. Энэ нь иргэдийн ямар эрх зөрчигдөж байна вэ?
Амьд явах эрх
Эвлэлдэн нэгдэх эрх
Халдашгүй чөлөөтэй байх
Эрүүл байх эрх
Аав, ээж нь гэрээсээ хол илүү цагаар ажилладаг тул гурван хүүхэд нь хоол унд муутай, даардгийн улмаас ханиад хүрчээ. Энд хүүхдүүдийн ямар эрх зөрчигдөж байна вэ?
Сурч боловсрох эрх
Эвлэлдэн нэгдэх эрх
Халдашгүй чөлөөтэй байх
Эрүүл байх эрх
Тухайн орон нутгийн иргэдтэй уулзаж, өөрийн нутаг ус, түүх соёл, удам угсаа, шашин шүтлэг, зан заншлынх нь талаар ярилцах замаар цуглуулсан баримтыг ......................гэнэ.
Аман түүх
Домог
Аяллын тэмдэглэл
Үлгэр
Хүний мөс чанар, тэдгээрийн илрэл, үр дагаврыг ойлгож, сайн сайхан өөд тэмүүлэх, муу муухайг жигшин зэвүүцэх дээд зэргийн мэдрэмжийг төрүүлэх нь урлагийн ямар үүрэгт хамаарах вэ?
Үнэлэмжийн үүрэг
Гоо сайханы үүрэг
Бие хүн төлөвшүүлэх үүрэг
Танин мэдэхүйн үүрэг
Түүхэн хүмүүс, үйл явдал, газар нутгийн тухай үеэс үед яригдан уламжлагдаж ирсэн аман зохиолын төрлийг.............гэнэ.
Домог
Үлгэр
Аман яриа
Туульс
