NEW
Font size
Worksheets8-р ангийн химийн бататгал хичээл
Total questions: 20
Worksheet time: 20mins
Давсны хүчлийн найрлаганд...............,ба....................ион байна.
Натри ба хлор
Натри ба нитрат
Устөрөгч ба сульфат
Устөрөгч ба хлор
Эерэг цэнэгтэй байдаг эгэл хэсэг аль нь вэ?
Электрон
Нейтрон
Атомын цөм
Протон
Брант фосфорыг анх юунаас гарган авсан бэ?
Агаараас
Хүний шээснээс
Фосфорын оксидоос
Фосфорын хүчлээс
Дараах урвалуудаас халах урвалын жишээг сонгоно үү?
Кали+ Хлор= Калийн хлорид
Төмөр+Зэсийн сульфат= Төмрийн сульфат+Зэс
Кальци+ Ус= Кальцийн гидроксид + устөрөгч
Калийн хлорид + Мөнгөний нитрат= Калийн нитрат+ Мөнгөний хлорид
Катализатор гэж юу вэ?
Өгсөн эзлэхүүнд агуулагдаж байгаа жижиг хэсгийн тоо
Химийн урвалыг удаашруулдаг бодис
Химийн урвалын хурдыг ихэсгээд урвалын эцэст өөрийн бүтэц, найрлага, шинж чанараа хадгалан үлддэг бодис
Урвалын хурдыг ихэсгээд тухайн урвалын эцэст өөрийн бүтэц, найрлага, шинж чанараа алддаг бодис
Хүнсний бүтээгдэхүүнд хүнсний нэмэлт ашигласан бол шошгонд ямар тэмдэглэгээ тавьдаг вэ?
Хортой
Аюултай
Болгоомжил
Е код
Усанд тодорхой хэмжээтэй калийн нитратыг уусгахад уусмалын температур 23°C байснаа 18°C болж буурав. Энэ урвал аль урвалд хамаарах вэ?
Экзотермийн урвал
Эндотермийн урвал
Халах урвал
Шатах урвал
E100 - E199 тэмдэглэгээтэй химийн бодис хүнсний нэмэлт бодисын аль төрөлд хамаарах вэ?
Үнэр амт оруулагч
Будагч
Хадгалах хугацааг уртасгагч
Эмүльсжүүлэгч
Дараах үгэн тэгшитгэлийг гүйцээгээрэй.
Төмөр + устөрөгчийн хлоридын хүчил → устөрөгч+.....................
Төмрийн сульфат
Устөрөгч
Хүчилтөрөгч
Төмрийн хлорид
Шахмал эмийг бодвол нунтаг эм хурдан үйлчилдэг буюу ходоодонд амархан уусдаг. Үүний шалтгааныг олно уу?
Бодисын концентрацийг нэмэгдүүлсэн
Температур ихэссэн
Хатуу бодисын гадаргуугийн талбай нэмэгдсэн
Масс нэмэгдсэн
Нүүрсний үндсэн найрлага бол нүүрстөрөгч бөгөөд түүний шаталтын дүнд үүсэх бүтээгдэхүүн бодисыг ол . Нүүрстөрөгч + хүчилтөрөгч →................................
Нүүрстөрөгчийн диоксид
Нүүрсний оксид
Нүүрстөрөгч ба хүчилтөрөгч
Гэрэл дулаан
Зэсийн протоны тоо 29 , атом масс нь 64 бол зэсийн нейтроны тоог олно уу?
29
35
64
6
Уусмалын орчинг тодорхойлдог бодисыг юу гэж нэрлэдэг вэ?
Ингибитор
Катализатор
Индикатор
Химийн лабораторид шингэн бодисын эзлэхүүнийг нарийн хэмжих зориулалтаар ашигладаг шил савын нэрийг сонгоно уу.
Шилэн аяга
Шувтан колбо
Хэмжээст цилиндр
Хуруу шил
Хэмжээст цилиндрт хэмжилт хийсэн зургийг сайтар ажиглаад шингэний эзлэхүүнийг зөв илэрхийлсэн утгыг сонгоно уу.
20 см3
22 см3
25 см3
30 см3
Атомын бүтцээрээ төсөөтэй элементүүд агуулсан үелэх хүснэгтийн баганыг . . . . . гэнэ.
Бүлэг
Үе
Эгнээ
Үелэх хүснэгт
Нэг бодисоос хоёр буюу түүнээс дээш тооны бодис үүсэх урвалыг . . . . . . . гэнэ.
Нэгдэх урвал
Халах урвал
Задрах урвал
Солилцох урвал
Дараах өөрчлөлтүүдээс аль нь химийн үзэгдлийн үед илэрдэг вэ?
Бодисын төлөв өөрчлөгдөх
Тунадас үүсэх
Жижиг хэсгүүдийн эмх цэгц өөрчлөгдөх
Хэлбэр өөрчлөгдөх
Кальцийн карбонат болон давсны хүчлийн уусмалын хоорондох химийн урвалаар үүсэх бүтээгдэхүүнийг тодорхойлно уу.
кальцийн хлорид
кальцийн хлорид ба ус
кальцийн хлорид, нүүстөрөгчийн диоксид ба ус
кальцийн хлорид ба устөрөгч
Дэлхийн цэвэр усны нөөцийн хэдэн хувь нь гадаргуугийн ус байдаг вэ?
1%
3%
29%
79%
