Wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Sound

Total questions: 22

Worksheet time: 11mins

Name
Class
Date
1.

Ижил масстай хөвөн ба төмрийн аль нь том бэ?

a)

Масс

b)

Хөвөн

c)

Хоёулаа ижил

2.

Шилний нягт 2500 кг/м3 бол г/см3 нэгжээр илэрхийлнэ үү.

a)

2.5 г/см3

b)

2500 г/см3

c)

25 г/см3

d)

0.25 г/см3

3.

Дараах томьёонуудаас нягтыг олох томьёог олно уу.

a)

F=mg

b)

 ρ=mV\rho=\frac{m}{V}  

c)

 υ=St\upsilon=\frac{S}{t}  

d)

 N=mgN=mg  

4.

Соронзны аль хэсэгт соронзон чанар илүү байх вэ? 

a)

Дунд хэсэгт 

b)

Үзүүр хэсэгт 

c)

Бүх хэсэгт 

5.

Хадаасыг соронзон чанартай болгох арга аль нь вэ?

a)

Халаах

b)

Таслан хуваах

c)

Олон удаа соронзон N, S туйлаар илэх

6.

Ферросоронзон бодисыг бүрдүүлж байгаа домайн нь эмх цэгцгүй байрлаж байвал бодис ямар шинж чанартай байх вэ?

a)

Хүчтэй соронзон болно

b)

Соронзлогдохгүй

c)

Соронзон сайжирна

d)

Соронзон багасна

7.

Хадаасыг дамжуулагч утсаар ороож үзүүрүүдийг нь батарейнд холбоод дэвтрийн үдээсэнд ойртуулахад олон үдээс татагдав. Үүнийг ямар үзэгдэл гэдэг вэ?

a)

Цахилгаанжих

b)

Татагдах

c)

Нөлөөгөөр соронзлогдох

d)

Цэнэгтэй болох

8.

Цахилгаан соронзонгоор илүү олон хавчаар татуулахын тулд алийг нь сонгох вэ?

a)

Зайны тоог нэмэх

b)

Зайны хүчин чадал багасгах

c)

Ороодсын тоог хасах

d)

Хэлхээг удаан залгах

9.

Дамжуулагч утсаар ороосон хадаасыг том болговол татагдах үдээсний тоонд өөрчлөлт орох уу?

a)

Орохгүй

b)

Тоо нэмэгдэнэ

c)

Тоо хасагдана

d)

Соронзон чанар устана

10.

Соронзон татах хүч соронзноос холдоход яаж өөрчлөгдөх вэ?

a)

Багасдаг

b)

Ихэсдэг

c)

Өөрчлөгдөхгүй

d)

Соронзон хүч байхгүй болно.

11.

Соронзонг олон дахин хуваахад соронзон чанар алга болох уу?

a)

Соронзон биш болно.

b)

Соронзон хэвээрээ байна

c)

Цэнэг устана

d)

Цэнэгтэй болно.

12.

Ферросоронзонгийн соронзон шинжийг ямар аргаар арилгадаг вэ?

a)

Цохих

b)

Халаах

c)

Таслах

d)

Бүгд зөв

13.

Дуу ........................................үүснэ.

a)

тайван байдлаас

b)

хэлбэлзлээс

c)

хөгжим байхад

d)

аяндаа өөрөө

14.

Дууны чанга, сул юунаас хамаарах вэ?

a)

Давтамж

b)

Үе

c)

Далайц

d)

Хэлбэлзлийн тоо

15.

Дуу ямар орчинд тархахгүй вэ?

a)

Хатуу

b)

Шингэн

c)

Хий

d)

Вакуум

16.

Дуу ямар улиралд удаан тардаг вэ?

a)

Зун

b)

Намар

c)

Өвөл

d)

Хавар

17.

Цуурай гэж юу вэ?

a)

дууг цуглуулах

b)

дуу шингээх

c)

дуу ойх

d)

Дуу саадыг тойрох

18.

Туулайны чих том байхын учир юу вэ?

a)

Дууг цуглуулах

b)

Тэнцвэр хадгалах

c)

Хурдан гүйх

d)

Дууг ойлгох

19.

Хүний чих хүлээж авах дууны давтамжийг сонгоно уу.

a)

10 Гц

b)

100 Гц

c)

30000 Гц

d)

5 Гц

20.

Дуу хүлээн авагч нь аль вэ?

a)

салхи

b)

голын урсгал

c)

чих

d)

хөгжмийн чавхдас

21.

Дүүжин 6 секундэд 30 удаа хэлбэлзсэн бол үеийг олно уу.

a)

0.2 с

b)

5 с

c)

15 с

d)

30 с

22.

Онгоцны хөдөлгүүр 2 секундэд 500 удаа эргэдэг бол онгоцны хөдөлгүүрийн дуу ямар давтамжтай вэ?

a)

250 Гц

b)

500 Гц

c)

1000 Гц

d)

1/ 500 Гц

Similar Resources on Wayground