Font size
WorksheetsУлс төр 2016 оны A,B,C,D хувилбар
Total questions: 47
Worksheet time: 47mins
Ноёрхлыг иргэд эерэгээр үнэлж, хүлээн авах, удирдуулах, захирагдахыг хүлээн зөвшөөрөх явдлыг улс төрийн шинжлэх ухаанд юу гэж нэрлэдэг вэ?
Засаглалын легитим шинж
Засаглалын хэмжигдэхүүн
Засаглалын механизм
Засаглалын нөөц
Аль нь ч биш
Аль нь зөв бодомж вэ? Эдийн засгийн нөөц гэдэг бол .............
Засаглалд ач холбогдол бүхий мэдлэг, мэдээлэл, шинжлэх ухаан, боловсролын байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл
Улс төрийн бодлого хэрэгжүүлэх явцад засаглагч өөрийг нь дэмжинэ хэмээн тооцон найдаж байдаг нийгмийн бүлэг, давхраа
Үйлдвэрлэл, хэрэглээнд шаардлагатай материаллаг үнэт зүйл, мөнгө санхүү, техник технологи, газар нутаг, ашигт малтмал
Хүчний байгууллага болон, тусгайлан бэлтгэгдсэн хүмүүс
Материаллаг, соёл, мэдээллийн болон бусад нөөцийг бүтээдэг хүмүүс
.Улс төрийн тогтолцооны чиг үүргийн асуудлыг нарийн судалж, оролтын ба гаралтын чиг үүргүүдийг тодорхойлсон судлаач хэн бэ?
Г.Алмонд
М.Вебер
Р.Мертон
Г.Спенсер
Т.Парсонс
Улс төрийн тогтолцоог бүтэц чиг үүргийн талаас нь авч үзвэл сонирхлыг илэрхийлэх, нэгтгэх, хэрэгжүүлэх үйл ажиллагаа хэмээн тодорхойлдог. Тэгвэл сонирхлын хэрэгжилтийг хангадаг байгууллага аль нь вэ?
Төр
Шахалтын бүлгүүд
Төрийн бус байгууллага
Улс төрийн намууд
Сонирхлын бүлгүүд
Цэгийн оронд тохирох хариултыг олно уу? ....................... гэдэг нь хувийн улс төрийн байр суурин дээр тулгуурлан улс төрийн намын үзэл суртлыг зөвшөөрч, намд элссэн хувь хүн юм. Энэ нь:
Төрийн жинхэнэ албан хаагч
Намын гишүүн
Улс төрийн албан хаагч
Дэмжигч
Төрийн албан хаагч
Энэ үед улс оронд өөр жижиг намууд оршдог боловч тэд сонгуульд ялж, засгийн эрх мэдлийг авах боломжгүй байдаг бөгөөд сонгуульд нэг нам нь ялахад нөгөө нь сөрөг хүчин болж харилцан засгийн эрх мэдлийг авч хэрэгжүүлдэг тогтолцоо юм. Жишээ нь: АНУ, Их Британи улсууд. Энэ нь:
Нэг намын тогтолцоо
Олон намын тогтолцоо
Хоёр намын тогтолцоо
Манлайлагч намын тогтолцоо
Тохирох өгөгдөл алга
Зарим улс орнуудад 21, 22 наснаас сонгуульд санал өгөх эрх эхэлдэг бол Монгол улсад 18 насанд хүрсэн эрх зүйн чадамж бүхий иргэд сонгуульд санал өгөх эрхтэй байдаг. Энэ нь улс төрийн сонгуулийн эрхийн аль шалгуур вэ?
Төрийн жинхэнэ албаны шалгуур
Төрийн албаны шалгуур
Сонгогдох эрхийн шалгуур
Сонгох эрхийн шалгуур
Эдгээрээс өөр
2008 оны парламентын сонгуульд Монгол улсын иргэн Бат-Аригун Ардчилсан намаас нэр дэвшин сонгуульд өрсөлдөж, улмаар тойрогтоо өрсөлдөгчөөсөө илүү олон санал авч, Монгол улсын Их хурлын гишүүн болсон. Энэ нь сонгуулийн аль тогтолцоонд хамаарах вэ?
. Пропорциональ тогтолцоо
Дийлэнх олонхийн
Холимог тогтолцоо
Хувь тэнцүүлэх тогтолцоо
Тохирох өгөгдөл алга
“Ардчилалд олон сул тал бий. Гэхдээ түүнд нэг давуу тал бий. Одоог хүртэл хэн ч ардчиллаас дээр, давуу сайн зүйлийг бий болгоогүй” гэж хэн хэлсэн бэ?
У.Черчилль
Т.Жефферсон
А.Сахарев
. К.Поппер
А.Линкольн
Шууд ардчиллын хэлбэрт олон давуу талууд бий. Илүүц зүйлийг олно уу?
Хэн нэгэн нь хэтэрхий их эрх мэдэл эдлэхээс сэргийлдэг.
Аливаа асуудлаар бүх иргэд саналаа илэрхийлэх боломжтой.
Төрийн бодлого, шийдвэр боловсруулахад их хугацаа шаарддаг, цаг алдах явдал гардаг.
Иргэдийн улс төрийн идэвх, сонирхол өсдөг
Тохирох өгөгдөл алга
Цэгийн оронд тохирох хариултыг олно уу? .......................... гэдэг нь хэчнээн тооны засаглал хэн нэгний буюу ямар нэгэн байгууллагын гарт төвлөрч байгааг харуулдаг. Энэ нь:
Засаглалын хэмжээ
Засаглалын цаг хугацаа
Засаглалын орон зай
Засаглалын эзлэхүүн
Аль нь ч биш
Аль нь зөв бодомж вэ? Хүн амын нөөц гэдэг бол .....
Засаглалд ач холбогдол бүхий мэдлэг мэдээлэл, шинжлэх ухаан, боловсролын байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл
Улс төрийн бодлого хэрэгжүүлэх явцад засаглагч өөрийг нь дэмжинэ хэмээн тооцон найдаж байдаг нийгмийн бүлэг, давхраа
Материаллаг, соёл, мэдээллийн болон бусад нөөцийг бүтээдэг хүмүүс
Үйлдвэрлэл, хэрэглээнд шаардлагатай материаллаг үнэт зүйл, мөнгө санхүү, техник технологи, газар нутаг, ашигт малтмал
Хүчний байгууллага болон, тусгайлан бэлтгэгдсэн хүмүүс
Монгол улсад шинэ сонгуулийн хуулийг баталж, улмаар холимог системээр УИХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулсан. Гэтэл дараагийн сонгууль ойртоход пропорциональ тогтолцоог шүүмжлэн сонгуулийн хуулийг өөрчлөхөөр улс төрийн намууд, бие даагчид тэмцэл, маргаан явуулж байгаа нь:
Бодит дэмжлэг
Материаллаг дэмжлэг
Гадаад шаардлага
Дотоод шаардлага
Тохирох өгөгдөл алга
Улс төрийн тогтолцоог бүтэц чиг үүргийн талаас нь авч үзэж, сонирхлыг илэрхийлэх, нэгтгэх болон сонирхлыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа хэмээн тодорхойлдог. Тэгвэл сонирхлыг нэгтгэж, улс төрийн бодлогын боломжийн хувилбарыг боловсруулж байдаг байгууллага аль вэ?
Аномик бүлгүүд
Шахалтын бүлгүүд
Улс төрийн нам
Бүрдлийн бүлгүүд
Олон нийтийн үүсгэл санаачлагын байгууллага
Олон нам байхын ач холбогдолд хамаарахгүй зүйл аль нь вэ?
Засаглалын тэнцвэрийг хадгалах нөхцөл бүрддэг
Цөөнхийн дэмжлэг авсан нам нь эрх баригч намыг хянаж ажилладаг
. Олонхийн дэмжлэг авсан улс төрийн нам засаглалыг хэрэгжүүлдэг
Олон ургальч үзлийг дэмждэг.
Нэг нам ноёрхох боломжийг олгодог
Хуучин ЗХУ болон социалист гэгдэж байсан орнууд, тухайлбал 1921-1990 онд Монгол улсад намын аль тогтолцоо оршиж байсан бэ?
Нэг намын тогтолцоо
Хоёр намын тогтолцоо
Олон намын тогтолцоо
Хоёр ба түүнээс дээш намын систем
Тохирох хариулт алга
Энэ нь намуудаас нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаар санал хураах тогтолцоо бөгөөд сонгогч хүнд нь бус, намд нь саналаа өгдөг. Энэ нь сонгуулийн аль тогтолцоо вэ?
Дийлэнх олонхийн тогтолцоо
Энгийн олонхийн тогтолцоо
. Паралель тогтолцоо
Мажоритар тогтолцоо
Пропорциональ тогтолцоо
Мажоритар буюу дийлэнх олонхийн тогтолцооны давуу талуудыг дурьдахдаа алдаа гаргасан бол олно уу?
Сонгогчид парламентийн гишүүний үйл ажиллагаанд хяналт тавих, хариуцлага тооцох боломж илүү.
Парламентийн гишүүн, нам хоёрын хоорондын хариуцлагын зарчим алдагдах магадлалтай.
Орон нутгийн төлөөллийг хангах чадвар илүү.
Санал өгөх, хувиарлах зарчим энгийн, ойлгомжтой.
Улс төрийн намууд эвсэх, нэгдэх үйл явцад нөлөөлдөг.
Сонгодог ардчиллын онол
Гол утга нь “Төр засаг нь иргэдийн өмнө биш, нам бүлэглэл, сонирхлын бүлгүүдийн өмнө хариуцлага хүлээнэ. Бүх нийтийн чөлөөт сонгууль, нийт ард түмний санал хураалт зэрэг нь ардчиллыг бодитойгоор хэрэгжүүлэх арга юм” гэж үздэг.
Гол утга нь хувь хүн нийгмийн олон талт амьдрал, ялангуяа улс төрийн амьдралд өргөн оролцох эрхтэй бөгөөд энэ нь хувь хүний хөгжих гол арга гэж үздэг. Төр засаг нь ард түмнийхээ өмнө үүрэг, хариуцлага хүлээнэ.
Гол утга нь сонгодог ардчилал бодитой хэрэгжих бололцоо бага. Нийгмийн “Идэвхгүй дундаж” олонх биш, бусдаас давуу шинжээрээ тодорсон цөөнх төр, засгийг удирдана гэж үздэг.
Элитийн ардчиллын онол
Гол утга нь хувь хүн нийгмийн олон талт амьдрал, ялангуяа улс төрийн амьдралд өргөн оролцох эрхтэй бөгөөд энэ нь хувь хүний хөгжих гол арга гэж үздэг. Төр засаг нь ард түмнийхээ өмнө үүрэг, хариуцлага хүлээнэ
Гол утга нь “Төр засаг нь иргэдийн өмнө биш, нам бүлэглэл, сонирхлын бүлгүүдийн өмнө хариуцлага хүлээнэ. Бүх нийтийн чөлөөт сонгууль, нийт ард түмний санал хураалт зэрэг нь ардчиллыг бодитойгоор хэрэгжүүлэх арга юм” гэж үздэг.
Гол утга нь сонгодог ардчилал бодитой хэрэгжих бололцоо бага. Нийгмийн “Идэвхгүй дундаж” олонх биш, бусдаас давуу шинжээрээ тодорсон цөөнх төр, засгийг удирдана гэж үздэг.
Олон ургальч ардчиллын онол
Гол утга нь “Төр засаг нь иргэдийн өмнө биш, нам бүлэглэл, сонирхлын бүлгүүдийн өмнө хариуцлага хүлээнэ. Бүх нийтийн чөлөөт сонгууль, нийт ард түмний санал хураалт зэрэг нь ардчиллыг бодитойгоор хэрэгжүүлэх арга юм” гэж үздэг.
Гол утга нь хувь хүн нийгмийн олон талт амьдрал, ялангуяа улс төрийн амьдралд өргөн оролцох эрхтэй бөгөөд энэ нь хувь хүний хөгжих гол арга гэж үздэг. Төр засаг нь ард түмнийхээ өмнө үүрэг, хариуцлага хүлээнэ.
Гол утга нь сонгодог ардчилал бодитой хэрэгжих бололцоо бага. Нийгмийн “Идэвхгүй дундаж” олонх биш, бусдаас давуу шинжээрээ тодорсон цөөнх төр, засгийг удирдана гэж үздэг.
Төлөөллийн ардчиллын сул талд орохгүйг олно уу?
Төлөөлөгчид нь иргэдийн санал бодлыг тэр болгон бүрэн илэрхийлдэггүй.
Нийгэм, улс төрийн тогтолцоог мэргэшиж туршлагажсан хүмүүс удирддаг
Иргэд төрийн хэрэгт шууд оролцохгүй тул улс төрийн идэвх буурна
Төлөөлөгчид нь бүрэн эрх мэдэлтэй ба удаан хугацаагаар сонгогддог
Тохирох өгөгдөл алга.
Улс төрийн тогтолцооны /системийн/ тухай онолыг боловсруулахад ихээхэн хувь нэмэр оруулсан эрдэмтэд аль нь вэ?
М.Дюверже, Н.Хартман
К.Маркс, Ф.Энгельс
М.Дюверже, Н.Хартман
Тохирох өгөгдөл алга
Д.Истон, Г.Алмонд
Засаглалын хэмжээ
Хэчнээн тооны засаглал хэн нэгний буюу ямар нэг байгууллагын гарт төвлөрч байгааг харуулдаг
Ямар нэг засгийн нөлөө, ач холбогдол, цар хүрээ, хэм хэмжээг тодорхойлдог үзүүлэлт
Тухайн засаглалын оршин тогтнох хугацааг илэрхийлнэ
Тодорхой хэмжээтэй газар нутагт засаглалын үйл ажиллагаа үр ашигтай явагдана гэсэн үг

Аль нь зөв бодомж вэ? Албадлагын нөөц гэдэг бол .........
Засаглалд ач холбогдол бүхий мэдлэг мэдээлэл, шинжлэх ухаан, боловсролын байгууллагууд хэвлэл мэдээллийн хэрэгсэл.
Улс төрийн бодлого хэрэгжүүлэх явцад засаглагч өөрийг нь дэмжинэ хэмээн тооцон найдаж байдаг нийгмийн бүлэг давхраа.
Материаллаг, соёл, мэдээллийн болон бусад нөөцийг бүтээдэг хүмүүс.
Үйлдвэрлэл, хэрэглээнд шаардлагатай материаллаг үнэт зүйл, мөнгө санхүү, техник технологи, газар нутаг, ашигт малтмал.
Хүчний байгууллага болон, тусгайлан бэлтгэгдсэн хүмүүс ордог. Арми, цагдаа, аюулгүйн алба, шүүх, прокурор зэрэг нь хүчний байгууллагын үндсэн цөм болно.
.Албан татвар төлөх, төрийн алба, цэргийн алба хаших зэргээр материалын дэмжлэг үзүүлэх, хууль журмыг дагаж мөрдөх, төрийн албан ёсны мэдээлэл, бэлгэдлийг хүндэтгэн үзэх зэрэг нь улс төрийн тогтолцооны аль бүрэлдэхүүнд хамаарах вэ?
Албадлагын нөөц
Бодит дэмжлэг
Дотоод шаардлага
Гадаад шаардлага
Оролцооны дэмжлэг
.Цэгийн оронд тохирох хариултыг олно уу? ................... гэдэг нь намын үзэл суртлыг зөвшөөрч сонгуулийн үед намын мөрийн хөтөлбөрийн төлөө саналаа өгдөг чөлөөт иргэд бөгөөд нам доторх бүлгүүд болон зохион байгуулалтаас гадна байдаг онцлогтой. Энэ нь:
Намын удирдах зөвлөл
Дэмжигч
Намын гишүүн
Намын нарийн бичгийн дарга
Парламент дахь намын бүлгийн дарга
Дараах бодомжуудаас зөвийг олно уу?
Дээрх бүгд
Аливаа улс орон сонгуулийн хэлбэрээ оновчтой сонгож, тогтвортой хэрэгжүүлсний үр дүнд намууд нь төлөвшдөг.
Нийгэмд хэчнээн тооны улс төрийн намууд эрх мэдлийг хэрэгжүүлж байгаагаар нь нэг намын, хоёр намын, олон намын тогтолцоо гэж ангилдаг.
Улс төрийн нам нь ардчиллыг тээгч мөн
Сонгууль нь улс төрийн намын өрсөлдөөнийг зохион байгуулах арга хэрэгсэл юм.
.1992 оны үндсэн хуулийн 3-р бүлэг, 21-р зүйлд “Улсын их хурлын гишүүнээр Монгол улсын 25 нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гэж байдаг. Энэ нь улс төрийн сонгуулийн эрхийн аль шалгуур вэ?
. Сонгогдох эрхийн шалгуур
Төрийн жинхэнэ албаны шалгуур
. Сонгох эрхийн шалгуур
Төрийн тусгай албаны шалгуур
Тохирох хариулт алга
“Нэр дэвшигч” сонгогдохын тулд 50%-иас дээш санал авсан байх ёстой. Үүнийг зарим үед “50+1 санал” гэж нэрлэдэг. Энэ нь сонгуулийн аль тогтолцоо вэ?
Хувь тэнцүүлэх тогтолцоо
Энгийн олонхийн саналаар сонгох
Харьцангуй олонхийн саналаар сонгох
Тохирох өгөгдөл алга
Холимог тогтолцоо
Эртний Грекийн Афинд хотын өдөр тутмын удирдлагыг 500 иргэдээс бүрдсэн зөвлөл хэрэгжүүлдэг байв. Бүх чухал асуудлыг, өмнө нь зөвлөлөөр шийдвэрлэсэн асуудлыг ч нийт иргэдийн чуулганд танилцуулж санал хураана. 6 хүн тутмын нэг нь төр, улсын ажил үүрэг гүйцэтгэдэг. Энэ албанд 1 жил байх ба иргэн бүр наад зах нь ийм алба хашсан байх учиртай. Энэ нь:
Элитийн ардчиллын онол
Олон ургальч ардчиллын онол
Шууд ардчилал
Төлөөллийн ардчилал
Тохирох өгөгдөл алга
Төлөөллийн ардчиллын сул тал аль вэ?
Иргэдийн улс төрийн идэвх буурах талтай
Төлөөлөгчид нь бүрэн эрх мэдэлтэй ба удаан хугацаагаар сонгогддог.
Төлөөлөгчид нь иргэдийн санал бодлыг тэр болгон бүрэн илэрхийлдэггүй.
Нийгэм, улс төрийг мэргэшиж, туршлагажсан хүмүүс удирдан зохион байгуулдаг.
A, B, C хамаарна.
Засаглалын үндсэн хэмжигдэхүүнд аль нь орохгүй вэ?
Засаглалын хэмжээ
Засаглалын цаг хугацаа
Засаглалын орон зай
Засаглалын эрх мэдэл
Засаглалын эзлэхүүн
Эдгээрээс аль нь уламжлалт легитм шинж вэ?
Удирдагчийн онцгой авьяас чадварт итгэх итгэлд үндэслэдэг
Рациональ легитим бөгөөд ардчилсан хэм хэмжээ, журмын дагуу бүрэлдэн тогтсон төр, түүний гаргасан шийдвэрт хүмүүс захирагдаж дагаж биелүүлэхэд нь түлхэц өгдөг ухамсарлагдсан ашиг сонирхол юм.
Захирах захирагдах зуршил, ёс заншил, эртнээс ирсэн дэг журам, хөдлөшгүй бат бэх бөгөөд ариун шударга гэсэн итгэл үнэмшилд тулгуурладаг.
Эдгээрээс аль нь харизмат легитм шинж вэ?
Удирдагчийн онцгой авьяас чадварт итгэх итгэлд үндэслэдэг.
Захирах захирагдах зуршил, ёс заншил, эртнээс ирсэн дэг журам, хөдлөшгүй бат бэх бөгөөд ариун шударга гэсэн итгэл үнэмшилд тулгуурладаг.
Рациональ легитим бөгөөд ардчилсан хэм хэмжээ, журмын дагуу бүрэлдэн тогтсон төр, түүний гаргасан шийдвэрт хүмүүс захирагдаж дагаж биелүүлэхэд нь түлхэц өгдөг ухамсарлагдсан ашиг сонирхол юм.
Эдгээрээс аль нь хууль ёсны легитм шинж вэ?
Рациональ легитим бөгөөд ардчилсан хэм хэмжээ, журмын дагуу бүрэлдэн тогтсон төр, түүний гаргасан шийдвэрт хүмүүс захирагдаж дагаж биелүүлэхэд нь түлхэц өгдөг ухамсарлагдсан ашиг сонирхол юм.
Захирах захирагдах зуршил, ёс заншил, эртнээс ирсэн дэг журам, хөдлөшгүй бат бэх бөгөөд ариун шударга гэсэн итгэл үнэмшилд тулгуурладаг.
Удирдагчийн онцгой авьяас чадварт итгэх итгэлд үндэслэдэг.
Аль нь зөв бодомж вэ? Соёл мэдээллийн нөөц гэдэг бол ..............
Материаллаг, соёл, мэдээллийн болон бусад нөөцийг бүтээдэг хүмүүс
Хүчний байгууллага болон, тусгайлан бэлтгэгдсэн хүмүүс
Үйлдвэрлэл, хэрэглээнд шаардлагатай материаллаг үнэт зүйл, мөнгө санхүү, техник технологи, газар нутаг, ашигт малтмал
Засаглалд ач холбогдол бүхий мэдлэг мэдээлэл, шинжлэх ухаан, боловсролын байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл
Улс төрийн бодлого хэрэгжүүлэх явцад засаглагч өөрийг нь дэмжинэ хэмээн тооцон найдаж байдаг нийгмийн бүлэг, давхраа
Монгол Улсын иргэн Оюунтунгалаг 2012 оны УИХ-ын сонгуульд ардчилсан нам болон ардчилсан намаас нэр дэвшсэн Цогтын төлөө саналаа сонгуульд өгчээ. Энэ нь:
Бодит дэмжлэг
Гадаад шаардлага
Дотоод шаардлага
Эргэх холбоо
Оролцооны дэмжлэг
Улс төрийн намд хүлээлгэх хариуцлагад аль нь хамаарах вэ?
Мөнгөн торгууль
Захиргааны арга хэмжээ авах
Улс төрийн хариуцлага хүлээлгэх
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх
Дээрх бүгд хамаарна.
Улс төрийн амьдралд хэд хэдэн намууд идэвхтэй оролцож, засгийн эрх мэдлийн төлөө өрсөлдөж байдаг. Тухайлбал 1990 оноос хойш Монгол улс энэхүү намын тогтолцоонд шилжсэн. Энэ нь:
Манлайлагч намын тогтолцоо
Олон намын тогтолцоо
. Нэг намын тогтолцоо
Тохирох өгөгдөл алга
Олон намын тогтолцоо
1992 оны шинэ үндсэн хуульд “Ерөнхийлөгчөөр 45 нас хүрсэн, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол улсын иргэнийг 4 жилийн хугацаагаар сонгоно” гэжээ. Энэ нь:
Сонгох эрхийн шалгуур
Төрийн тусгай албаны шалгуур
Төрийн жинхэнэ албаны шалгуур
Сонгогдох эрхийн шалгуур
Тохирох өгөгдөл алга
.“Хоёр нам эсвэл зонхилох нэг намын тогтолцоо бий болох чиглэлд үйлчилдэг, шинээр гарч ирж буй болон жижиг намд ашиггүй, нутгийн хүнийг сонгох сэтгэл зүйн хандлага ихтэй” зэрэг нь сонгуулийн аль тогтолцооны шинжүүд вэ?
Хувь тэнцүүлэх тогтолцоо
Паралель тогтолцоо
. Мажоритар тогтолцоо
Тохирох өгөгдөл алга
Пропорциональ тогтолцоо
Ардчиллын суурь зарчмуудыг дурьдахдаа алдаа гаргасан бол олно уу?
Олонхийн засаглал
Иргэдийн улс төрийн оролцоо
Засгийн эрх мэдлийг хуулиар тэнцвэртэйгээр хуваарилах
Эрх мэдлийн төвлөрөл
Олон намын тогтолцоо
Төлөөллийн ардчиллын давуу талд орохгүйг олно уу?
Иргэдийн улс төрийн идэвх буурах талтай.
. Нийгэм, улс төрийн тогтовортой байдал, дэг журмыг илүү хангадаг.
Улс төрийн хариуцлагыг өндөржүүлдэг.
Нийгэм, улс төрийн тогтолцоог мэргэшиж, туршлагажсан хүмүүс удирдан зохион байгуулдаг.
Тохирох өгөгдөл алга