Font size
WorksheetsУлс төр 2017 оны A,B,C,D хувилбар
Total questions: 42
Worksheet time: 44mins
Улс төрийн засаглалын субъектэд аль нь үл хамаарах вэ?
Эрх мэдэл
Хүмүүсийн нийтлэг
Ард түмэн
Байгууллага
Хувь хүн
Эрх мэдлийг телеологийн хандлагаар нь хэрхэн тодорхойлдог вэ?
Эрх мэдэл нь захирагч, захирагдагч хоёрын харилцааны нэг өвөрмөц шинж юм.
Эрх мэдэл нь улс төрийг хэрэгжүүлэх хэрэгсэл юм.
Эрх мэдэл нь улс төрийн зан үйлийн өвөрмөц хэв маяг юм.
Эрх мэдэл нь тавьсан зорилгоо хэрэгжүүлэх чадвар, үйл ажиллагаа юм.
Эрх мэдэл гэдэг нь нийгмийн бүлгийн өөрсдийгөө зохион байгуулах арга хэрэгсэл юм
Улс төрийн тогтолцооны оролт, гаралт нь юуны тусламжтайгаар өөр хоорондоо харилцан шүтэлцэж байдаг вэ?
Үйлдэл
Шаардлага
Шийдвэр
Эргэх холбоо
Дэмжлэг
Нийгэм дэх олон бүлгийн сонирхлыг илрүүлэн гаргах чиг үүргийг юу гэж нэрлэх вэ?
. Интеграци
Артикуляци
Даяарчлал
Агрегаци
Страфикаци
Ямар шалгуурыг үндэслэн улс төрийн намуудыг нэг намын, хоёр намын, олон намын тогтолцоотой гэж ангилдаг вэ?
Үүргийн шинж чанараар нь
Эрх мэдлийг хэрэгжүүлж буй байдлаар нь
Зохион байгуулалт ба үйл ажиллагааных нь шинж чанараар
Улс төрийн байр сууриар нь
Баримталж буй үзэл суртлын агуулгаар нь
Эрх зүйт төрийн үндсэн шинжүүдийг зөв холбоно уу?
1b 2a 3c
1a 2c 3b
1c 2b 3a
.1c 2a 3b
1b 2c 3a
. Иргэдийн улс төрийн оролцооны хэлбэрийг эрх зүйн байршлынх нь хүрээнд юу гэж ангилдаг вэ?
Сайн дурын ба албадлагын
Уламжлалт ба уламжлалт бус
. Хуулийн хүрээнд ба хууль бус
Идэвхтэй ба идэвхгүй
Нийцтэй ба нийцгүй
. “Ардчилал нь олон түмэн аз жаргалынхаа төлөө тэмцэж амь зуух эрх чөлөөгөө эдлэх найдвар мөн” гэж хэн хэлсэн бэ?
Т.Жефферсон
К. Поппер
Ж.Локк
. А.Линкольн
У. Черчилль
Улс төр судлаач У.Рикер “Засаглалын идэвх төвийн ба муж нутгийн хооронд хуваарилагдаж тодорхой хүрээний асуудлаар эцсийн шийдвэр гаргадаг улс төрийн байгуулал” гэж босоо хуваарилалтын засаглалыг тодорхойлжээ. Энэ нь ямар засаглалыг хэлж байна вэ?
Хууль тогтоох засаглал
Гүйцэтгэх засаглал
Хэвтээ засаглал
. Холбооны засаглал
Шүүх засаглал
Улс төрийн намд хүлээлгэх хамгийн том шийтгэл юу вэ?
Улс төрийн хариуцлага хүлээлгэх
Хууль зөрчсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх
Сонгуульд орох эрхийг нь хязгаарлах
Дээрх бүгд хамаарна
Мөнгөн торгууль буюу захиргааны арга хэмжээ авах
Улс төрийн нам, мэргэжлийн холбоо гэх мэт нь улс төрийн хэрэгжилтийн ямар түвшинд хамаарах вэ?
Мега түвшин
Микро түвшин
Теологийн түвшин
Рациональ түвшин
Макро түвшин
Эрх мэдлийг бихевиорист хандлагын үүднээс хэрхэн тодорхойлох вэ?
. Эрх мэдэл гэдэг нь улс төрийг хэрэгжүүлэх хэрэгсэл
Эрх мэдэл гэдэг нь нийгмийн бүлгийн өөрсдийгөө зохион байгуулах арга хэрэгсэл
Эрх мэдэл гэдэг нь тавьсан зорилгоо хэрэгжүүлэх чадвар, үйл ажиллагаа
Эрх мэдэл гэдэг нь улс төрийн зан үйлийн өвөрмөц хэв маяг
Эрх мэдэл нь захирагч захирагдагч хоёрын харилцааны нэг өвөрмөц шинж
Дараах бодомжуудын аль нь улс төрийн тогтолцооны гадаад шаардлагад хамаарах вэ?
Засгийн газрыг огцруулах
Сонгуулийн хуулийг өөрчлөх
УИХ-ын байнгын хорооны даргыг өөрчлөх
Төсвийн тодотгол хэлэлцэх
Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхийг шаардах
АНУ-ын улс төр судлаач А.Алмонд өөрийн гэсэн зорилго чиглэлтэй зохион байгуулалттай бүлгийг сонирхлын бүлгийн ямар хэв шинжид хамаарна гэж үзсэн вэ?
Байгууллагажсан бүлэг
Эвсэл холбооны бус бүлэг
Аномик бүлэг
Эвсэл холбооны бүлэг
Үзэл сурталжсан бүлэг
Олон намын тогтолцооны ач холбогдлыг тоочихдоо илүүц зүйл дурьдсан бол аль нь вэ?
Нэг нам ноёрхох боломжийг хязгаарладаг
Бусад нам хөдөлгөөнийг хориглодог
Засаглалын тэнцвэрийг хадгалах нөхцөл бүрддэг
Олон ургальч үзлийг дэмждэг
Хүний эрхийг хангадаг
Иргэдийн улс төрийн оролцооны хэлбэрийг олон нийт хэр зэрэг хүлээн зөвшөөрдөг эсэхээс нь хамаарч юу гэж ангилдаг вэ?
Уламжлалт ба уламжлалт бус
Сайн дурын ба албадлагын
Идэвхтэй ба идэвхгүй
Хуулийн хүрээнд ба хууль бус
Нийцтэй ба нийцгүй
Төрийн засаглалын хэлбэрүүдийг зөв харгалзуулна уу?
1c 2a 3b
1а 2c 3 b
. 1b 2a 3c
1b 2c 3a
1c 2b 3a
“Ардчилалд олон сул тал бий. Гэхдээ түүнд нэг давуу тал бий. Одоо хүртэл хэн ч ардчиллаас өөр давуу сайн зүйлийг бий болгоогүй” гэж хэн хэлсэн бэ?
Т.Жефферсон
Ж.Локк
У. Черчилль
А.Линкольн
. К. Поппер
“Иргэд төрийн хэрэгт шууд оролцож, сонгож байгуулсан төрийн эрх барих байгууллагаараа уламжлан эрхээ эдэлнэ” гэсэн нь ардчиллын аль хэлбэрийг илэрхийлж байна вэ?
Төлөөллийн ардчилал
Элитийн ардчилал
Оролцооны ардчилал
. Шууд ардчилал
Сонгодог ардчилал
Өрсөлдөгчөөсөө олон санал авсан улс төрийн нам дангаараа Засгийн газар байгуулах боломжийг түлхүү олж авдаг. Энэ нь сонгуулийн тогтолцооны ямар хэлбэр вэ?
Зонхилох тогтолцоо
Ердийн тогтолцоо
Холимог тогтолцоо
Хувь тэнцүүлэх тогтолцоо
Дийлэнх олонхийн тогтолцоо
Аль бодомж нь буруу вэ?
Улс төрийн засаглал гэдэг нь хууль цаазын үндэстэй, албадлагын тусгай аппаратад тулгуурладаг, хүн амыг нийтэд нь хамарч байдаг төвлөрсөн хэлбэр юм.
Засаглалын нөөц гэдэг нь улс төрийн засгийг гартаа авч, тогтоон барих хэрэгжүүлэх бололцоог олгож байдаг эдийн засаг, нийгэм, оюун санааны хүчин зүйлс, арга хэрэгслүүд юм.
Засаглалын механизм гэдэг нь нийгмийн институт болон удирдлагын аппаратын тусламжтайгаар субъект өөрийн ноёрхолоо тогтоохыг хэлнэ.
Засаглах арга гэдэг нь итгэл үнэмшил бий болгох, албадах, амлалт өгөх, хориг саад тавих, сүрдүүлэх, шууд ба шууд бус мэдээллийн хяналт тогтоох, шинэ зорилт шаардлага бий болгох зэрэг олон хэлбэртэй.
Засаглалын объект гэдэг нь засаглалын субъектээр удирдуулж буй иргэд, нийгмийн хэсэг бүлэг, байгууллага, нийгэм юм.
Эрх мэдлийг бүтэц-чиг үүргийн хандлагын онолоор хэрхэн тодорхойлдог вэ?
Эрх мэдэл гэдэг нь улс төрийн зан үйлийн өвөрмөц хэв маяг
Эрх мэдэл нь тавьсан зорилгоо хэрэгжүүлэх чадвар, үйл ажиллагаа
Эрх мэдэл гэдэг нь нийгмийн бүлгийн өөрсдийгөө зохион байгуулах арга хэрэгсэл
Эрх мэдэл нь улс төрийг хэрэгжүүлэх хэрэгсэл
Эрх мэдэл нь захирагч, захирагдагч хоёрын харилцааны нэг өвөрмөц шинж
Шийдвэр ба үйлдэл нь юуны тусламжтайгаар илрэн гардаг вэ?
Хувиргалт
Эргэх холбоо
Гаралт
Шаардлага
Оролт
Дараах бодомжуудын аль нь Аномик бүлгийг илэрхийлж байна вэ?
Хүмүүс голдуу яс, үндэс угсаа гарал, арьсны өнгө, шашин шүтлэг, нас хүйс зэрэг нийтлэгээрээ хамрагддаг бүлэг
Өөрийн гэсэн зорилго чиглэлтэй зохион байгуулалттай бүлэг
Тодорхой зохион байгуулалтгүй хэсэг бөөн хүний цугларалт, бослого үймээн
Цэрэг зэвсэглэл, арми, сүм хийд зэрэг субъектын шууд удирдлаган дор зохион байгуулалттай үүсгэн байгуулагддаг бүлэг
Эдийн засаг, бизнесийн бүхий л салбарын эвсэл холбоод, ажил олгогчдын болон ажил хайгчдын тодорхой зорилготой бүлэглэл
Улс төрийн намыг ямар шалгуурыг үндэслэн эрх баригч нам, сөрөг нам гэж ангилдаг вэ?
Үйл ажиллагааны шинж чанараар нь
Улс төрийн чиг баримжаагаар нь
Үзэл суртал агуулгаар нь
Улс төрийн тогтолцоо /систем/-д эзэлж буй байр сууриар нь
Зохион байгуулалт ба үйл ажиллагаагаар нь
Сонгодог ардчиллын үзэл санааны гол зарчмыг тоочихдоо илүүц зүйл дурьдсан бол аль нь вэ?
Улс төрийн амьдралд иргэд тэгш эрхтэй оролцох
Нийгмийн бүх үзэгдэлд хатуу хяналт тогтоохыг эрмэлздэг
Төр нь хүний нэр төр, эрх чөлөө, өмч хөрөнгийг хамгаалах
Төрийн засаглалыг хэрэгжүүлэхэд ард түмэн нийтээрээ оролцох эрхтэй
. Олон түмэн өөрсдийн төр, засгаа сонгож байгуулдаг
Социал төрийн мөн чанаруудыг зөв холбоно уу?
. 1b 2c 3a
1c 2b 3a
1a 2c 3b
1b 2a 3c
1c 2a 3b
. “Урагшгүй төрийн төлөөлөгчдөөс цус урсгалгүй салах цорын ганц бололцоог ардчилал гэнэ” гэж хэн хэлсэн бэ?
Т.Жефферсон
Ж. Локк
К. Поппер
У. Черчилль
А.Линкольн
Төрийг байгууламжийнх нь хэлбэрээр юу гэж ангилдаг вэ?
Хаант ба Бүгд найрамдах
Хэмжээт ба хэмжээгүй эрхт
Ардчилсан ба ардчилсан бус
Парламентын, Ерөнхийлөгчийн, Холимог
Нэгдмэл, холбооны, улсуудын холбоо
Төрийн болон нийгмийн аюулгүй байдал, дэг журмыг тогтоох нь төрийн ямар чиг үүрэгт хамаарах вэ?
Зохицуулах үүрэг
Дотоод үүрэг
Хэрэгжүүлэгч үүрэг
. Гадаад үүрэг
Хянан шалгах үүрэг
Улс төрийн засаглалын үндсэн бүрдэлд аль нь үл хамаарах вэ?
. Засаглалын нөөц
Засаглалын обьект
Засаглалын хэмжээ
Засаглалын субъект
Засаглах арга
Ардчилсан төрийн дотоод чиг үүргийг нэрлэхдээ хамааралгүй зүйл дурьдсан бол аль нь вэ?
Эдийн засгийн чиг үүрэг
Ёс зүйн чиг үүрэг
Улс төрийн чиг үүрэг
Эрх зүйн чиг үүрэг
Нийгмийн чиг үүрэг
Дараах бодомжуудын аль нь оролцооны дэмжлэгт хамаарах вэ?
Төрийн бэлгэдлийг хүндэтгэх
Цэргийн алба хаах
Аль нэг нэр дэвшигчийн төлөө саналаа өгөх
Татвар төлөх
Хуулийг дагаж мөрдөх
. Сонирхлын бүлэг нь улс төрийн үйл ажиллагааны дараах төрлүүдийн алийг нь голлон хэрэгжүүлдэг вэ?
Сонирхлыг илэрхийлэх
Сонирхлыг боловсруулах
Сонирхлыг нэгтгэх
Сонирхлыг дамжуулах
Сонирхлыг хэрэгжүүлэх
Сонгогчид зөвхөн нэр дэвшигч хүний төлөө саналаа гаргадаг бөгөөд өрсөлдөгчөөсөө илүү санал авсан нэр дэвшигч ялахыг сонгуулийн ямар тогтолцоо гэх вэ?
Хувь тэнцүүлэх тогтолцоо
Сонгодог тогтолцоо
. Холимог тогтолцоо
Харьцангуй олонхийн саналаар сонгох
Энгийн олонхийн саналаар сонгох
Сонгодог ардчиллын үзэл санааны гол зарчмыг тоочихдоо илүүц зүйл дурьдсан бол аль нь вэ?
Улс төрийн амьдралд иргэд тэгш эрхтэй оролцдог
Төр нь хүний нэр төр, эрх чөлөө, өмч хөрөнгийг хамгаалдаг.
Төрийн засаглалыг хэрэгжүүлэхэд ард түмэн нийтээрээ оролцох эрхтэй.
. Нийгмийн доторх санаа бодлын илэрхийлэл болсон улс төрийн нам, бүлгүүдийн үүргийг чухалчлан үздэг.
Олон түмэн өөрсдийн төр засгаа сонгож байгуулна.
Либерал дэглэм
Ардчиллын үнэт зүйлсийг ард түмний дуу хоолой, шахалтаар хэрэгжүүлдэг
“Хуулиар хориглоогүй бүхнийг зөвшөөрнө” гэсэн зарчмыг мөрдлөг болгоно.
Хүний салшгүй эрх болсон өмчлөх эрхийг хүний эрх, эрх чөлөө, нийгмийн дэг журмын баталгаа гэж үзнэ
Консерватив дэглэм
“Хуулиар хориглоогүй бүхнийг зөвшөөрнө” гэсэн зарчмыг мөрдлөг болгоно.
Ардчиллын үнэт зүйлсийг ард түмний дуу хоолой, шахалтаар хэрэгжүүлдэг.
Хүний салшгүй эрх болсон өмчлөх эрхийг хүний эрх, эрх чөлөө, нийгмийн дэг журмын баталгаа гэж үзнэ
Охлократ дэглэм
Ардчиллын үнэт зүйлсийг ард түмний дуу хоолой, шахалтаар хэрэгжүүлдэг
Хүний салшгүй эрх болсон өмчлөх эрхийг хүний эрх, эрх чөлөө, нийгмийн дэг журмын баталгаа гэж үзнэ
“Хуулиар хориглоогүй бүхнийг зөвшөөрнө” гэсэн зарчмыг
мөрдлөг болгоно
“Нийгмийн доторх бүлэг хэсгүүд /элитүүд/ өөр хоорондоо өрсөлдөн олон түмний дэмжлэг авах замаар төрийн эрхийг ээлжлэн барих ба элитэд олон түмний санаа бодол, сонгууль зэргээс нөлөөлөх нь илүү” гэж үздэг ардчиллын онолыг нэрлэнэ үү?
Олон ургальч ардчиллын онол
Төлөөллийн ардчиллын онол
Шууд ардчиллын онол
Элитийн ардчиллын онол
Сонгодог ардчиллын онол
Дараах бодомжийн аль нь төрийн шинжид хамаарахгүй вэ?
Нийтлэг эрх мэдлийг зөвхөн төр хэрэгжүүлдэг бөгөөд төрийн эрх мэдлийн эх сурвалж нь ард түмний хүсэл зориг байдаг.
Нийтлэг эрх ашиг гэдэг нь тухайн улс үндэстний амин чухал эрх ашгийг хөндсөн / тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөө, удмын сан гэх мэт/ нийгмийн аль нэг гишүүн, бүлэг дангаараа шийдэж чадахааргүй асуудлууд юм.
. Хүн ам нь төр улс үүсэх, орших үндэс гол субъект юм
Орон зай буюу нутаг дэвсгэр нь улсын бүрэн эрхэд хадгалагдаж буй улсын хилээр хязгаарлагдсан байдаг.
Улсын хил нь нутаг дэвсгэрийн нэгэн адил халдашгүй дархан зүйл учир түүнийг зөрчихийг тухайн улсын бүрэн эрхт байдалд халдсан явдал гэж үздэг.
Улс орноо батлан хамгаалах нь төрийн ямар үүрэгт хамаарах вэ?
Зохицуулах үүрэг
Гадаад үүрэг
Хянан шалгах үүрэг
. Үндсэн үүрэг
Дотоод үүрэг
