Font size
WorksheetsJournal club-12
Total questions: 15
Worksheet time: 15mins
1. Умайн гуурсан хоолой өндгөвчтэй хамт авах мэс заслыг өндгөвчний хавдарын эрсдэлийг бууруулах, мөн өндгөвчний хоргүй хавдар, эндометриоз, аарцгийн өвдөлт зэрэгтэй холбоотой өвчлөл болон цаашдын давтан хагалгаанаас зайлсхийхын тулд умай авах хагалгааны үед сонгомол байдлаар хийдэг.
зөв, зөв, зөв
зөв, зөв, буруу
зөв, буруу, буруу
буруу, зөв, буруу
буруу, буруу, буруу
2. Өндгөвчний бүх хорт хавдарын 10-15% нь ямар генийн мутациас болдог вэ?
1. Men2a
2. BRCA1
3. Men2b
4. BRCA2
5. PRKAR1A
3. Удамшлын ургацагт бус бүдүүн шулуун гэдэсний хавдартай холбоотой хавдарын төрөл аль нь вэ?
1. Тархины хавдар
2. Бүдүүн шулуун гэдэсний хавдар
3. Умайн салстны хавдар
4. Цөсний замын хавдар
5. Шээс дамжуулах замын хавдар
4. Удамшлын Ургацагт бус бүдүүн шулуун гэдэсний хавдарын оношлогооны шалгуур аль нь вэ?
1.3 болон түүнэээс дээш тооны хамаатан бүдүүн гэдэс, умайн салcт, нарийн гэдэс, шээлүүр эсвэл бөөр орчимын хавдартай байх
2. Хамгийн багадаа нэг хүн 50-с доош насандаа хавдар оношлогдох
3. Гэр бүлийн аденоматозын ургацагыг бүдүүн шулуун гэдэсний хавдарт оролцуулахгүй байх
4. Бүдүүн шулуун гэдсэнд ургацаг тодорхойлогдох
5. Аль нэг эрхтэн рүү үсэрхийлсэн байх
5. Өндгөвч авахыг илүүд үзэх хүчин зүйлүүд:
1. Удамшлын асуумж эсвэл генетикийн шинжилгээн дээр суурилсан өндгөвчний хавдарын генетикийн өртөмхий байдал.
2. 2 талын өндгөвчний хавдар
3. Хүнд явцтай эндометриоз
4. Аарцгийн үрэвсэлт өвчин, эсвэл 2 талын өндгөвч үрийн хоолойн буглаа
5. Цэвэршилтийн дараах байдал
6. Өндгөвч хадгалахыг илүүд үзэх хүчин зүйлүүд:
1. Цэвэршилтийн өмнөх байдал
2. Жирэмслэх хүсэлтэй
3. Залуу эмэгтэйчүүдэд бэлгийн үйл ажиллагаа, бэлгийн дур хүсэл, амьдралын чанарт нөлөөлөх
4. Ясны жин буурах, остеопороз
5. Өндгөвч үрийн хоолойн буглаа
7. Өндгөвч хадгалах эсрэг заалт
1. Өндгөвчний хорт хавдарын өндөр эрсдэлтэй эмэгтэйчүүд ялангуяа удамшлын хөх, өндгөвчний хавдарын сэжигтэй
2. Удамшлын ургацагт бус бүдүүн шулуун гэдэсний хавдартай /HNPCC эсвэл lynch syndrome /
3. Цөмөрсөн өндгөвчний хавдар эсвэл умайн салстын хавдар
4. Хорт бэлгийн эсийн хавдар,стромуудын хавдар, өндгөвчний зах ирмэгийн хавдарууд
5. Ясны жин буурах, остеопороз
8. Өндгөвч хадгаласны дараах давтан мэс заслын ихэнхи нь умай авах мэс засалд орсоноос хэдэн жилийн дотор тохиолддог вэ?
A. 3
B. 4
C. 5
D. 6
E. 7
9. Дараах дүгнэлт нь нийцэл сайтай шинжлэх ухааны нотолгоонд суурилдаг /Түвшин A/ сонгоно уу
A. Умай авахуулах хагалгаанд орсон 50-79 насны эмэгтэйчүүдэд эстроген эмчлгээний хэрэглээ нь 7,2 жилээс дээш хэрэглэхэд хөхний хавдар эсвэл зүрхний өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг нь харагдаагүй
B. 2 талын умайн гуурсан хоолой, өндгөвчтэй авах хагалгааг BRCA1, BRCA2 мутацитай эмэгтэйчүүдэд хүүхдээ бүрэн төрүүлж дууссаны дараа санал болгох хэрэгтэй.
C. BRCA1, BRCA2 мутацийн сэжигтэй гэр бүлийн түүхтэй эмэгтэйчүүдийг BRCA шинжилгээг хийх хэрэгтэй .
D. Өндгөвчний хавдарын генетикийн өндөр эрсдэлгүй цэвэршилтийн өмнөх эмэгтэйчүүдэд хэвийн өндгөвчийг үлдээхийг авч үзэх хэрэгтэй .
E. Цэвэршилтийн дараах эмэгтэйчүүдэд өндгөвчний хавдарын эрсдэл гарч ирдэг учраас эдгээр эмэгтэйчүүдэд умай авах үед өндгөвчийг авахыг зөвлөх хэрэгтэй
10. Дараах зөвлөмж нь хязгаарлагдмал эсвэл нарийн нягт биш тохирдог шинжлэх ухааны нотолгоонд суурилдаг. /Түвшин B/ сонгоно уу
A. Умай авахуулах хагалгаанд орсон 50-79 насны эмэгтэйчүүдэд эстроген эмчлгээний хэрэглээ нь 7,2 жилээс дээш хэрэглэхэд хөхний хавдар эсвэл зүрхний өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг нь харагдаагүй
B. 2 талын умайн гуурсан хоолой, өндгөвчтэй авах хагалгааг BRCA1, BRCA2 мутацитай эмэгтэйчүүдэд хүүхдээ бүрэн төрүүлж дууссаны дараа санал болгох хэрэгтэй.
C. BRCA1, BRCA2 мутацийн сэжигтэй гэр бүлийн түүхтэй эмэгтэйчүүдийг BRCA шинжилгээг хийх хэрэгтэй .
D. Өндгөвчний хавдарын генетикийн өндөр эрсдэлгүй цэвэршилтийн өмнөх эмэгтэйчүүдэд хэвийн өндгөвчийг үлдээхийг авч үзэх хэрэгтэй .
E. Цэвэршилтийн дараах эмэгтэйчүүдэд өндгөвчний хавдарын эрсдэл гарч ирдэг учраас эдгээр эмэгтэйчүүдэд умай авах үед өндгөвчийг авахыг зөвлөх хэрэгтэй
11. Дараах зөвлөмжүүд анхдагчаар шинжээчийн санаа болон үзэл бодол дээр суурилдаг ./Түвшин C/ сонгоно уу
1. BRCA1, BRCA2 мутацийн сэжигтэй гэр бүлийн түүхтэй эмэгтэйчүүдийг BRCA шинжилгээг хийх хэрэгтэй.
2. Өндгөвчний хавдарын өндөр эрсдэлтэй эмэгтэйчүүдэд эрсдэл бууруулах salpingo-oophorectomy хагалгаанд хэвлийн хөндийг сайтар шалгах, аарцгийг угаах, умайн гуурсан хоолойг авах, аарцагт өндгөвчний судасыг холбох зэргийг багтаах хэрэгтэй.
3. Өндгөвчний хавдарын генетикийн өндөр эрсдэлгүй цэвэршилтийн өмнөх эмэгтэйчүүдэд хэвийн өндгөвчийг үлдээхийг авч үзэх хэрэгтэй .
4. Цэвэршилтийн дараах эмэгтэйчүүдэд өндгөвчний хавдарын эрсдэл гарч ирдэг учраас эдгээр эмэгтэйчүүдэд умай авах үед өндгөвчийг авахыг зөвлөх хэрэгтэй
5. 2 талын умайн гуурсан хоолой, өндгөвчтэй авах хагалгааг BRCA1, BRCA2 мутацитай эмэгтэйчүүдэд хүүхдээ бүрэн төрүүлж дууссаны дараа санал болгох хэрэгтэй.
12. Удамшлын хөх болон өндгөвчний хавдарын улмаас хийгдэх эрсдэл бууруулах salpingo-oophorectomy хагалгааны үед умайн авах хагалгаа хийх хэрэгтэй юу?
A. Шаардлагатай
B. Шаардлагагүй
13. Эрсдэл бууруулах salpingo-oophorectomy хагалгааг хэдэн насанд хийх хэрэгтэй вэ?
A. Жирэмслэж төрөхгүй бол 35-40 насны хооронд
B. Жирэмслэж төрөхгүй бол 18-30 насны хооронд
C. Жирэмслэж төрөхгүй бол 18-35 насны хооронд
D. 50-аас дээш насанд
E. Насны заалт байхгүй
14. Хөхний хавдартай эмэгтэйчүүдэд salpingo-oophorectomy хийх шаардлагатай вэ?
A. Өндгөвчний хавдарын өндөр эрсдэлтэй хөхний хавдартай эмэгтэйчүүдэд хийнэ.
B. Өндгөвчний хавдарын дунд эрсдэлтэй хөхний хавдартай эмэгтэйчүүдэд хийнэ.
C. Өндгөвчний хавдарын бага эрсдэлтэй хөхний хавдартай эмэгтэйчүүдэд хийнэ.
D. Дахилтат хөхний хавдарын үед
E. Шаардлагагүй
15. Цэвэршилтийн өмнөх эмэгтэйчүүдэд өндгөвч авсаны дараах сийвэнгийн тестостерон, эстрадиолын хэмжээний дундаж бууралт нь тус бүр ……….байна.
A. 70% ,80%
B. 70% ,90%
C. 60% ,70%
D. 50% ,80%
E. 50% ,50%
