NEW
Font size
WorksheetsЭЕШ ФИЗИК жишиг шалгалт 210618
Total questions: 40
Worksheet time: 23mins
Штангенциркулээр биеийн уртыг хэмжив. Уртын хэмжээг зөв тодорхойлсон нь аль нь вэ?
12.6 мм
24 мм
10.6 мм
12.06 мм
Дараах хүснэгтэд биеийн уртыг 5 удаа хэмжсэн үр дүнг өгчээ. Хэмжилтийн дундаж утгыг тодорхойлно уу.
6.45 см
6.50 см
6.48 см
6.49 см
Биесийн хурд хугацаанаас хамаарсан хамаарлын график өгөгджээ. Аль графикт хамгийн бага зам туулсан бэ?
10 м2 ба 2 м2 талбайтай хоёр бүлүүр бүхий шингэнт шахуургын том бүлүүр дээр нь 100 кг масстай ачаа тавив. Энэ үед бага бүлүүрт ямар хэмжээний даралт дамжих вэ? g=10 Н/кг
10 Па
100 Па
500 Па
5000 Па
6 см урттай пүршин дээр дарахад үүсэх агшилтыг зурагт харуулав. Пүршинд 2 Н хүчээр үйлчлэхэд 1 см агшсан ба пүршний уртыг 3.5 см болгохын тулд хэчнээн хэмжээний хүчээр үйлчлэх вэ?
0.6 Н
3.5 Н
5 Н
7 Н
Цуглуулагч линзийн фокусын зай 20 см ба линзээс 10 см зайд байгаа биеийн дүрс линзээс ямар зайд үүсэх вэ? Ямар дүрс үүсэх вэ?
6.7 см хуурмаг
10.0 см хуурмаг
20,0 см, бодит
20 см, хуурмаг
Хугарлын илтгэгч n=1.732 орчинд гэрлийн цацраг ямар өнцгөөр тусвал хугарлын өнцөг нь тусгалын өнцгөөсөө хоёр дахин бага байх вэ?
30°
40°
50°
60°
Аль өгүүлэмж адиабат процессын онцлогийг ЗӨВ илэрхийлсэн байна вэ?
Температур өөрчлөгдөхгүй.
Даралт өөрчлөгдөхгүй.
Дотоод энерги өөрчлөгдөхгүй.
Гадагш нь дулааны энерги солилцдоггүй.
Гадны хүчний үйлчлэлээр хийсэн ажил тэг.
200 м/с хурдтай хөдөлж байгаа хар тугалган сум овоолсон шороо руу тусаж шигдэв. Түүний кинетик энергийн 40% нь сумны дулааны энергид шилжсэн бол температур нь ямар хэмжээгээр нэмэгдсэн бэ? Тугалганы хувийн дулаан багтаамж c=130 Ж/кг К
153 К
384 K
92 K
62 K
1 атомт молекул бүхий 4 кг масстай хийн температур ба дулааны энергийн хамаарлын графикийг үзүүлэв. Хийн хувийн дулаан багтаамжийг олно уу.
0.5 кЖ/кг∙К
2.0 кЖ/кг∙К
0.25 кЖ/кг∙К
1.0 кЖ/кг∙К
Агаарт тархаж байгаа хөндлөн долгионы хамгийн ойрхон орших ижил фазтай цэгүүдийн хэлбэлзэл хоорондох зай ямар утгатай байх вэ? ( λ- долгионы урт )
λ
λ/2
2λ/3
3λ/2
Математик дүүжингийн хэлбэлзлийн далайц 50 см, дүүжингийн хэлбэлзлийн хамгийн их хурдатгал 2 м/с2 бол хэлбэлзлийн цикл давтамжийг олно уу.
0.1 Гц
1 рад/с
2 Гц
2 рад/с
Графикт өгөгдсөн өгөгдлүүдийг ашиглан хэлбэлзлийн хамгийн их хурдны утгыг олно уу.
15.1 м/с
8.12 м/с
7.85 м/с
0.0785 м/с
Аргон хөгжмийн гаргах дууны долгионы уртыг 20 см байсан гэж үзвэл түүний доторх зогсонги долгионы хамгийн ойрхон 2 зангилааны хоорондох зайг олно уу.
5 см
10 см
15 см
20 см
Хөгжмийн чавхдас утасны дагуу долгион тархах хурдны хамаарлын талаарх дараах өгүүлэмжүүдийн аль нь ЗӨВ бэ?
Утасны уртаас шууд хамаарна.
Долгионы урт ба дууны давтамжаас шууд пропорционал хамаарна.
Утасны нягтаас урвуу пропорционал хамаарна.
Утсыг чангаах хүч ба шугаман нягтын харьцаанаас хамаарна.
Хэлбэлзлийн хүрээ 1∙10-6 Ф багтаамжтай конденсатор, 4∙10-2 Гн индукцлэлтэй ороомгоос тогтоно. Гүйдлийн хүчний далайц 2 мА бол цэнэгийн далайцыг олно уу.
0.4 мКл
10.0 Кл
0.4 мкКл
0.10 Кл
Бодисын соронзон бүтэцтэй холбоотой дараах өгүүлэмжүүдээс БУРУУГ нь олно уу?
Атом нь бодисын соронзон бүтцийг илэрхийлэх эгэл соронз юм.
Тогтмол соронзын дотор эгэл соронзууд эмх цэгцгүй байрласан байдаг.
Ферросоронзон бие гадны орны нөлөөгөөр хүчтэй соронзлогддог. Орны чиг нь гадны орны чигтэй давхцдаг.
Соронзон шинж чанар нь удаан хадгалагддаг бодисыг тогтмол соронз гэнэ.
Цахилгаан гүйдэлтэй холбоотой доорх хэллэгүүдээс БУРУУГ нь олно уу?
Агаар нь ердийн нөхцөлд сул цэнэг зөөгч байхгүй, ионжсон хий цахилгаан дамжуулна
Гал хамгаалагч нь хэт ачаалал, богино холболтын үед тасарч галын аюулаас хамгаална
Хагас дамжуулагч дахь цахилгаан гүйдлийн үед цэнэг зөөгч нь нүх ба электрон байна
Шингэн цахилгаан гүйдэл дамжуулах бөгөөд нэрмэл ус ч сайн дамжуулагч болно
Агаарт байрласан шулуун дамжуулагчаар 10 А гүйдэл гүйнэ. Гүйдэлтэй дамжуулагчийн үүсгэх соронзон орны индукци дамжуулагчаас 20 см зайд ямар байх вэ?
4⋅10 -5 Тл
4⋅10 5 Тл
1⋅10 -5 Тл
2⋅10 -5 Тл
+0.5∙10-6 Кл ба +1.5∙10-6 Кл цэнэгтэй хоёр ижилхэн, жижиг металл бөмбөлөг 10 см зайд оршино. Тэдгээрийг гадаргаар нь шүргүүлээд, анхны байрлалд нь тавьсан бол харилцан үйлчлэлийн хүч нь ямар хэмжээгээр өөрчлөгдсөн бэ?
0.23 Н хэмжээгээр нэмэгдэнэ.
0.09 Н хэмжээгээр нэмэгдэнэ.
0.23 Н хэмжээгээр багасна.
0.1 Н хэмжээгээр багасна.
Устөрөгчийн атомын электрон цөмөө тойрон R = 0,53∙ 10-8 см радиустай тойргоор эргэдэг гэвэл түүний хурд ямар байх вэ?
2,2∙ 106 м/с
1,6∙ 1014 м/с
4∙ 107 м/с
3,52∙ 107 м/с
m=0.20 кг масстай хөнгөнцагааныг 20℃ -ээс 30℃ хүртэл халаахад ямар дулааны энерги шаардлагатай вэ? Хөнгөнцагааны хувийн дулаан багтаамж с = 910 Ж/( кг∙℃)
1820 кЖ
9100 Ж
1820 Ж
9100 кЖ
Зурагт хар тугалганы температур хугацаанаас хамаарах диаграммыг үзүүлэв. Хугацааны ямар завсарт бие хатуу ба шингэн холилдсон төлөвт орших вэ?
0 – 10 мин
10 – 20 мин
20 – 30 мин
30 – 40 мин
Хоёр цахилгаан хэрэглэгчийн эсэргүүцэл тус бүр 2R. Тэдгээрийг цуваа болон зэрэгцээ холбосон бол нийлбэр эсэргүүцэл ямар байх вэ?
(1/2)R, R
R, 4R
2R, 2R
4R, R
Ачаатай чарганы жин 500 Н байв. Энэхүү чарга 100 Н хэвтээ хүчний үйлчлэлээр ямар хурдатгалтай хөдлөх вэ?
50 м/с2
2 м/с2
0.2 м/с2
0,5 м/с2
Зурагт пүршинд үйлчилсэн хүч ба пүршний суналтын хамаарлын графикийг үзүүлжээ. x1 хэмжээтэй сунасан пүршийг x2 хэмжээтэй болтол сунгахад гүйцэтгэх ажлыг график ашиглан илэрхийлсэн дараах хариултуудын аль нь зөв бэ? Пүршний хат k болно.
k(x2−x1)2
k2x22−x12
k2x22
k2x12
(-4; 1) координаттай цэг дээр 3 кг масстай, (1; 6) координаттай цэг дээр 2 кг масстай биеүд байгаа бол массын төвийн координат ямар байх вэ?
(1; 6)
(-2; 3)
(-4; 6)
(-1.5; 3.5)
4 м талтай нэгэн төрлийн дөрвөлжин хавтан байв. Түүний нэг талаас 1 м-ийг тайран авч нарийсгасан бол хүндийн төв нь хэдэн метрээр шилжсэн бэ?
2 м-ээр шилжсэн
1,5 м-ээр шилжсэн
0,5 м-ээр шилжсэн
хүндийн төв шилжихгүй
Доорх утгуудаас аль нь хийн түгээмэл тогтмол R- ын утга вэ?
8.31 м/с
1.38∙10-23 Ж/К
8.31 Ж/К∙моль
1.38∙10-23 Ж/К∙моль
Америк зэрэг оронд температурын Фарангейтийн хуваарь ашигладаг. Хүний биеийн хэдтэй тэнцүү вэ? Фарангейтийн хуваарьт мөсний хайлах цэгийг 32 oF, усны буцлах цэгийг 212 oF гэж үздэг.
4 oF
65 oF
68 oF
97 oF
Биеийг хэвтээ чигт α өнцөг үүсгэн шидэгдсэн гэвэл дараах хариултуудын аль нь хөдөлгөөнийг босоо чиглэлд зөв тодорхойлсон байна вэ?
V oy= V o cosα, y = V o sinα*t
V oy= V o sinα, y = V o cosα*t
V oy= V o sinα, y = V o sinα*t – g t2/2
V oy= V o cosα, y = V o cosα*t – g t2/2
Эрэгтэй дуучны хамгийн нам өнгө 80 Гц байдаг бол агаарт долгионы урт нь ямар байх вэ? Дуу агаарт тарах хурд 340 м/с.
0.23 м
4.25 м
260 м
27200 м
Энгийн радио хүлээн авагчийн бүтцийн 3 элементийг динамик процессын 3 үе шаттай ЗӨВ харгалзуулсан хариултыг олно уу.
1. Хүлээн авагч антенн а. Хувиргагч
2. Давтамжийн шүүлтүүр болон өсгөгч б. Оролт
3. Чанга яригч в. Гаралт
1а 2б 3в
1в 2а 3б
1б 2а 3в
1б 2в 3а
Логик гэйт гэж юуг хэлдэг вэ?
Логик үйлдлийн тэмдэглэгээ
Логик үйлдлийн үр дүнг илэрхийлэх алгебрийн арга
Логик үйлдлүүдийг гүйцэтгэдэг хагас дамжуулагч хэлхээний үндсэн элемент
Логик үйлдэлт тоног төхөөрөмж
Диодыг хувьсах гүйдэл үүсгэгч, резистортой холбож зурагт үзүүлжээ. 2-р зурагт үзүүлсэн графикийн тайлбарлана уу.
Диодоор нэвтэрсэн гүйдлийн график
Диодын гаралтын гүйдлийн график
Диодын оролтын гүйдлийн график
Резистороор нэвтэрсэн гүйдэл
Диодыг хувьсах гүйдэл үүсгэгч, резистортой холбож зурагт үзүүлжээ. 2-р зурагт үзүүлсэн графикийн тайлбарлана уу.
Диодоор нэвтэрсэн гүйдлийн график
Диодын гаралтын гүйдлийн график
Диодын оролтын гүйдлийн график
Резистороор нэвтэрсэн гүйдэл
Диодыг хувьсах гүйдэл үүсгэгч, резистортой холбож зурагт үзүүлжээ. 2-р зурагт үзүүлсэн графикийн тайлбарлана уу.
a, b мужид диодоор нэвтэрсэн гүйдэл резистороор гүйсэн
c, d мужид диодоор нэвтэрсэн гүйдэл резистороор гүйсэн
b, d мужид диодоор нэвтэрсэн гүйдэл резистороор гүйсэн
a, c мужид диодоор нэвтэрсэн гүйдэл резистороор гүйсэн
Төмөр савааг 30 0С-аас 80 0С хүртэл халаажээ. Төмрийн эцсийн урт 115 см болсон бөгөөд шугаман тэлэлтийн коэффициент 3*10-3 0С-1 бол төмрийн шугаман тэлэлтийг тооцоолон гаргана уу.
15 см
115 см
1,15 см
0,15 см
Зурагт үзүүлсэн хэлхээний багтаамжууд С1=12 мкФ, С2=6 мкФ, С3=6 мкФ бол хэлхээний ерөнхий багтаамжийг олно уу.
4 мкФ
10 мкФ
6 мкФ
8 мкФ
Зурагт үзүүлсэн хэлхээний багтаамжууд С1=12 мкФ, С2=6 мкФ, С3=6 мкФ бөгөөд хэлхээнд 6 В хүчдэл өгсөн бол нийт ямар цэнэг хуримтлагдах вэ?
24 Кл
60 Кл
36 Кл
48 Кл
