Font size
Worksheets11 niigmiin dawhraajilt
Total questions: 18
Worksheet time: 10mins
Капитал”, “Коммунист намын тунхаг” бүтээлдээ капиталистууд болон ажилчин ангийн зөрчлийг авч үзээд энэ нь нийгмийн өөрчлөлтийн хөдөлгөгч хүч болдог гэж үзсэн сэтгэгч аль нь вэ?
М.Вебер
К.Маркс
С. Э.Дюркгейм
Ж.Г.Мид
Т.Парсонс
Нийгмийн давхраажилтын марксист онолын хандлагын суурь ойлголт аль нь вэ?
Эд баялаг
Статус
Нэр хүнд
Эрх мэдэл
Анги
Нийгмийн давхраажилтын талаар М. Веберийн онолын суурь ойлголтуудаас илүүц зүйл дурдсан бол аль нь вэ?
Эрх мэдэл
Нэр хүнд
Эд баялаг
Хүсэл тэмүүлэл
Хөрөнгө мөнгө
Нийгмийн давхраажилтын шүүмжлэлт онолын хандлагын суурь ойлголт аль нь вэ?
Анги
Хяналт
Статус
Нэр хүнд
Эрх мэдэл
Бүтэц чиг үүргийн онолын үүднээс Янки хотын нийгмийн давхраажилтыг судалсан судлаач эрдэмтэн аль нь вэ?
М.Вебер
Л. Уорнер
Э.Дюркгейм
Ж.Г.Мид
Т.Парсонс
Нийгмийн хэв маягуудыг дурдахдаа илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
Мал аж ахуйн нийгэм
Аж үйлдвэржсэн нийгэм
Газар тариалангийн нийгэм
Гар урлалын нийгэм
Аж үйлдвэржсэний дараах нийгэм
Нийгмийн амьдралд үндсэн эргэлт гаргадаг, харьцангуй хурдтай, чанарын гүнзгий өөрчлөлтийг юу гэж нэрлэдэг вэ?
Хувьсгал
Хувьсал
Шинэчлэл
Дэвшил
Ухралт
Энгийн хөдөлмөрийн багаж зэвсэг ашиглан тариалангийн аж ахуй эрхэлдэг ч нэмүү өртөг бүтээх түвшинд хүрээгүй, ураг төрлийн холбоонд суурилсан, олон төрлийн овгуудаас тогтох нийгэм бол ... юм.
Мал аж ахуйн нийгэм
Ан агнуурын нийгэм
Аж үйлдвэржсэн нийгэм
Аж үйлдвэржсэний дараах нийгэм
Цэцэрлэг аж ахуйн нийгэм
”Хөдөө аж ахуйн нийгэм” хэмээх ойлголт нийгмийн хэв маягийг ангилах онол, ангиллын алинд нь хамаарах вэ?
Формацын онол
А.Ленски, Ж.Ленски нарын ангилал
Өсөлтийн үе шатны онол
Иргэншлийн онол
Морганы үзэл
”Kommunist нийгэм” хэмээх ойлголт нийгмийн хэв маягийг ангилах онол, ангиллын алинд нь хамаарах вэ?
Формацын онол
А.Ленски, Ж.Ленски нарын ангилал
Өсөлтийн үе шатны онол
Иргэншлийн онол
Морганы үзэл
XX зуунд Монгол улсын хүн ам 647.5 мянгаас 2373.5 мянга болж бараг4 дахин өссөн нь нийгмийн ямар үзэгдэлтэй холбоотой вэ?
Нийгмийн өөрчлөлт
Нийгмийн давхраажилт
Нийгмийн гажуудал
Нийгмийн судалгаа
Нийгмийн бүтэц
Нийгмийн гишүүд хувийн болон нийгмийн шинжээрээ зааглагдан хуваагдах нь нийгмийн ямар үзэгдэл вэ?
Нийгмийн нийтлэг
Нийгмийн давхраажилт
Нийгмийн ялгарал
Тэгш бус байдал
Нийгмийн давхраа
"Тун бага хувийг эзэлдэг ч нийгмийн баялгийн дийлэнх хэсгийг эзэмшдэг. Нийгмийн байр суурь нь үе залгамжилдаг" энэ шинжүүд нийгмийн ямар ангид хамаарах вэ?
Дээдийн доод
Дээдийн дээд
Дундын дээд
Дундын дунд
Ажилчин анги
Нийгмийн давхраажилтыг судлах зөрчилдөөний онолын гол хандлагыг тэмдэглэнэ үү.
Бүх нийгэмд байр суурийн нэр хүндээс хамаарсан шатлал оршин байдаг.
Нэр хүнд, ажил мэргэжлийн байр суурийн ялгарал бол нийгмийн давхраажилтын суурь шалтгаан мөн
Хөдөлмөрийн хуваарь нийгмийн зохион байгуулалтын үндэс болохын зэрэгцээ тэгш бус байдалд хүрэх үндсэн шалтгаан мөн
Эрх мэдэл бүхий хэсэг өөрийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэх давуу нөхцөлд байх бол бусад нь тэрхүү ашиг сонирхлыг хэрэгжүүлэхээр нөхцөлд байна
Нийгмийн давхраажилт бол уламжлал, тогтсон байдлаас шалтгаалан өөрөө жам ёсоор оршин тогтнодог үзэгдэл мөн
Бүтэц-чиг үүргийн онолын үүднээс Янки хотын нийгмийн давхраажилтыг судалсан судлаач Л. Уорнерын жишээ загвар аль нь вэ?
Дэлгүүрийн эзэн, эмчийг нэр хүндээр өөрөөсөө илүү гэж үзвэл түүнийг дэлгүүрийн эзнээс дээд ангид оруупж судална.
Ер бусын хүчинтэй харилцахыг онцгой чухал гэж үзэх нийгэмд шашны зүтгэлтэн, санваартан, бөө, шидтэний байр суурь илүү өндрөөр үнэлэгдэнэ.
Байгууллагад хувь хүмүүс материаллаг урамшуулал авах, эрх чөлөөтэй байх, нэр хүндтэй байх, чөлөөт цаг ихтэй байх зэрэг олон янзын ашиг сонирхолтой байна.
Их хэмжээний баялгийг шинээр олж авсан баяныг бус, харин ядуурч хоосорсон язгууртныг хүмүүс илүүтэй хүндэтгэдэг
Ажил мэргэжлийн нэр хүндийн зэрэглэлийг тухайн хүний боловсрол. орлогын хэмжээгээр тодорхойлдог.
. . . . . . . . . . . . нь нэг бүлгийнхний зүгээс нөгөө бүлгээ тодорхойлдог үзэл бодол, хандлага юм.
Бурангуй үзэл
Алагчлал
Нийгмийн давхраажилт
Тэгш бус байдал
Нийгмийн нийтлэг
Дэвис ба Мур нар дараах дүгнэлтүүдийн алийг нь хүлээн зөвшөөрсөн бэ?
Нийгмийн гарлаас хамаараад авьяасаа нээн илрүүлэх боломж янз бүр
Хөдөлмөрийн зах зээл дэх өрсөлдөөн нь ажлын орчин, нэр хүндийн ялгаанд нөлөөтэй
Хөдөлмөрийн зах зээлийн орчин нь баялгийн ялгаанд гарцаагүй хүргэдэг
Хөдөлмөрийн нийлүүлэлт бага байх нь цалин хөлс их байхын гол шалтгаан биш
Эдийн засгийн баялаг, нэр хүнд, эрх мэдэлд хүрэх адил бус боломж бүхий байдлыг хэлнэ.
Тэгш бус байдал
Нийгмийн ялгарал
Нийгмийн давхраажилт
Нийгмийн давхраа
