wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Нийгэм нийгмийн харилцаа

Total questions: 20

Worksheet time: 4mins

Name
Class
Date
1.

Дэлхий бол бүх орчлон ертөнцийн төвд хөдөлгөөнгүй оршдог" гэсэн өмнөх үеийн тайлбарт хатуу цохилт өгч Буд, Ангараг, Сугар болон бусад гарагууд нь дэлхийг бус нарыг тойрон эргэдэг гэсэн дүгнэлтийг хэн гаргасан бэ?

a)

Ж.Бруно

b)

Э.Дюркгейм

c)

Ж.Г.Мид

d)

Н.Коперник

2.

Нийгэмшилтийн явцад хувь хүн өөрийгөө нийгмийн тодорхой бүлэг,нийтлэг,нийгэмд харьяалуулан,тэдгээрийн илэрхийлэгч, онцлог шинжийг тээгч нь болдог.Үүнийг ... гэдэг.

a)

Нийгэмшилт

b)

Адилсал

c)

Харилцаа

d)

Бүгд зөв

3.

Хүүхэд бүр амьдралд шаардлагатай үйлдлүүдийг гүйцэтгэх чадамжийг хэний тусламжтайгаар олж авдаг вэ?

a)

Гэр бүлийн туслалцаа, дэмжлэг

b)

Насанд хүрэгчдийн анхаарал, халамж

c)

Найз нөхдийн туслалцаа, дэмжлэг

d)

Бүгд зөв

4.

Нийгмийн хуульчлан тогтоосон хэм хэмжээг ноцтойгоор зөрчиж, бусдад гэм хор, хохирол учруулсан үйлдлийг юу гэдэг вэ?

a)

Нийгмийн гажуудал

b)

Сэтгэцийн өвчин

c)

Хулгай,дээрэм

d)

Гэмт хэрэг

5.

Нийгэмшилтэнд ямар хүчин зүйл чухал нөлөөтэй вэ?

a)

Нийгэм, эдийн засгийн

b)

Нийгэм, улс төрийн

c)

Нийгэм, соёлын

d)

Бүгд зөв

6.

Нийгэмшилтэд нөлөөлж буй хувь хүн бүлэг байгууллага нийгмийн тодорхой нөхцлүүдийн цогцыг ..... гэнэ

a)

Гэр бүл

b)

Нийгмийн орчин

c)

Нийгмийн соёлын орчин

d)

Нийгмийн агент

7.

Урьд өмнө нь тогтсон үнэт зүйлс,өөрийн мэдрэмж,зан үйлийн загвараа эрс өөрчлөхийг....гэдэг.

a)

Нийгэмшилт

b)

Нийгэмшилийн агент

c)

Дахин нийгэмшилт

d)

Нийгмийн гажуудал

8.

Хүүхэд сургуулийн орчинд хэрхэн нийгэмшиж байдаг вэ?

a)

Сургуулийн дэг журмыг баримтлах

b)

Багш нарын шаардлагад нийцэх

c)

Даалгаврыг нягт нямбай хийх

d)

Дээрх бүгд зөв.

9.

Нийгэмшилтийн агент гэж юу вэ?

a)

Байгууллага, хувь хүн, бүлэг

b)

Нийгмийн тодорхой нѳхцлүүдийн цогц, хувь хүн, бүлэг, байгууллага

c)

Хувь хүн, бүлэг, гэр бүл, сургууль

d)

Нийгмийн тодорхой нѳхцѳл, сургууль, хэвлэл мэдээлэл

10.

Сургууль нийгэмшилтэд албан ёсоор үүрэг хүлээгч агент юм. Сургуульд сурснаар хүүхэд ямар байр сууриа ѳѳрчлѳх боломж бүрддэг вэ?

a)

Хүүхэд гэр бүл, ойр дотны орчны нийгмийн хязгаарлалтыг даван туулах

b)

Гэр бүлийн давхраажилтын байр сууриа ѳѳрчлѳх

c)

Сургуулийн дэг журмыг баримтлах

d)

A ба B хариулт зѳв

e)

Бүгд зѳв

11.

Гэр бүл сургуулиас өгдөггүй тодорхой чадвар дадлуудыг хаанаас олж авдаг вэ?

a)

Ажлын байр

b)

Үе тэнгийнхэн

c)

Хэвлэл мэдээлэл

d)

Нийгэм

12.

Нийгмийн хэм хэмжээ, хүлээлтэд нийцэх төлвийг юу гэж нэрлэдэг вэ?

a)

Нийгмийн гажуудал

b)

Зөв эсвэл үнэн

c)

Аялдах (комформист)

d)

Аль нь ч биш

13.

Хүүхдийн суурь чадамж, итгэл үнэмшлийн тогтолцооны төлөвшилд нөлөөлдөг хүчин зүйлийг судлаачид хэрхэн тогтоосон бэ?

a)

Нийгмийн агентын нөлөөлөл

b)

Нийгмийн давхраажилтын байр суурь

c)

Гэр бүл найз нөхдийн дэмжлэг

d)

Дээрх бүгд зөв

14.

Багш хүн сурагч, захирал, бусад багш нарын өмнө ялгаатай үүрэг гүйцэтгэдэг.

a)

Тийм

b)

Үгүй

c)

Ялгаатай үүрэг гүйцэтгэх ёсгүй

15.

Нийгмийн мөн чанарыг ойлгоход туслах тулгуур ойлголт бол ............... юм

a)

Нийгмийн үйлдэл

b)

Нийгмийн бүтэц

c)

Нийгмийн институт

d)

Нийгмийн статус

16.

Нийгмийн талаарх оновчтой тодорхойлолт олно уу?

a)

Хүмүүс хэрэгцээгээ хангах, зөрчил маргаан, эмх замбараагүй байдалд хүрэхгүйн тулд үүргээ хувиарлан, зохион байгуулалт орж хянаж зохицуулах замаар амьдарч буй хамтын амьдралын хэлбэр юм.

b)

Хүмүүсийн үйлдэл тэдгээрийн хоорондын харилцаанд илрэх, тодорхой орон зай цаг хугацаанд тогтвортойгоор буюу дахин давтагдах байдлаар ажиглагдах зүй тогтол

c)

Нийгмийн хэсэг, элементүүдийн хооронд бэхжсэн тогтвортой харилцаа холбоо

d)

Бүгд зөв

17.

Нэг хүний үүргүүд нь нөгөөгийн хэрэгжилтэд саад учруулах зэргээр зөрчигддөг бөгөөд үүнийг … гэнэ.

a)

Үүргийн мөргөлдөөн

b)

Үүргийн зөрчил

c)

Үүргийн тасалдал

d)

Бүгд зөв

18.

Хувь хүн өдөр тутамдаа ямар үйлдлийг хэрхэн хийх вэ гэдэг сонголт нь ......... хамаардаг.

a)

А. Зан үйлдлүүдийн цогцоос

b)

B. Нийгмийн бүтцээс

c)

C. Байр сууриас

d)

D. Бүгд зөв

19.

. Хувь хүний эдлэх эрх, боломж, гүйцэтгэх үүрэг, бусдын зүгээс хандах хандлагын цогцийг юу гэдэг вэ?

a)

Зан үйл

b)

Нийгмийн бүтэц

c)

Байр суурь

d)

Бүгд зөв

20.

Тухайн байр сууриас үүдэн бий болж заавал биелүүлэх ёстой хэм хэмжээлэг шинжтэй зан үйлүүдийн цогцыг юу гэдэг вэ?

a)

Эрх

b)

Үүрэг

c)

Институц

d)

Бүгд зөв