wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Өгүүлбэр зүй ЗНӨ

Total questions: 5

Worksheet time: 16mins

Name
Class
Date
1.

Тэрхийн цагаан нуур

Тэрхийн цагаан нуур Хангайн нурууны ард оршино. Усны талбай нь 61.1 дөрвөлжин км, 20 гаруй метр гүн бөгөөд нуурын гол дунд нь 20м арал цухуйсан байна. Энэ арал голдуу шохойн чулуунаас тогтсон бөгөөд тэнд сайхан үнэртэй санхам ургана. Зуны цагт нуурын дундах энэ бяцхан толгойд нүүдлийн шувууд цугларан өндөглөж, хар галуу мэт томоохон шувууд тэр ургамлаар 1 метр шахам үүр засаж, нуурын ёроолын лаг шавраар шавардаж бэхэлдэг байна.

Тэрхийн цагаан нуур бол манай орны загасаар баялаг нуур төдийгүй, цурхай, тул, алгана загас элбэг оршдог.


Эхэд байгаа “бөгөөд” хэмээх холбох үгийн утга үүргийг зөв тодорхойлоорой.

a)

Үг ба өгүүлбэрийг холбох үүрэгтэй

b)

Угсруулах утгатай, өгүүлбэрийг холбох үүрэгтэй.

c)

Өгүүлбэрүүдийг зэрэгцүүлэх утгаар холбох үүрэгтэй.

d)

Өгүүлбэрийг биш үгийг холбох үүрэгтэй, зэрэгцүүлэх утгатай.

2.

Зуны цагт нуурын дундах энэ бяцхан толгойд нүүдлийн шувууд цугларан өндөглөж, хар галуу мэт томоохон шувууд тэр ургамлаар 1 метр шахам үүр засаж, нуурын ёроолын лаг шавраар шавардаж бэхэлдэг байна.

Дараах өгүүлбэрийн төгс бус өгүүлэхүүнийг ойролцоо утгатай бүтээвэр ба холбох үгээр солин найруулаарай.

a)

ба , – мэгц

b)

– саар, тул

c)

– нгуут, буюу

d)

ба, -өөд

e)

– н, төлөө

3.

Өгүүлбэрүүдийн төгс бус өгүүлэхүүн гишүүний илрэх байдлыг ажиглан, дүгнэлт гарган зөв харгалзуулаарай.

a)

1а, 2г, 3в, 4б

b)

1б, 2г,3в,4а

c)

1б, 2в, 3г, 4а

4.

Зуны цагт нуурын дундах энэ бяцхан толгойд нүүдлийн шувууд цугларан өндөглөж, хар галуу мэт томоохон шувууд тэр ургамлаар 1 метр шахам үүр засаж, нуурын ёроолын лаг шавраар шавардаж бэхэлдэг байна.

Дараах өгүүлбэрийн холбоосыг ажиглан бүтцийг тодорхойлоорой.

a)

Олон өгүүлэхүүнтэй өгүүлбэр

b)

УНӨ

c)

ХаУНӨ

d)

ЗНӨ

5.

Зэрэгцүүлэх холбоос болон нөхцөл ашиглаж ЗНӨ бүтээгээрэй.

“ Өвлийн хүйтнийг адуу манаж өнгөрүүлнэ. Зуны халууныг хонь хариулж гэтэлгэнэ. Зовлонтойгоор он жилийг нөхцүүлнэ.”

a)

Өвлийн хүйтнийг адуу манаж өнгөрүүлэн зуны халууныг хонь хариулан гэтэлгэх бөгөөд зовлонтойгоор он жилийг нөхцүүлнэ.

b)

Өвлийн хүйтнийг адуу манаж өнгөрүүлэхийн тулд зуны халууныг хонь хариулж гэтэлгэн зовлонтойгоор он жилийг нөхцүүлнэ.

c)

Өвлийн хүйтнийг адуу манаж өнгөрүүлэх ба зуны халууныг хонь хариулж гэтэлгэх учраас зовлонтойгоор он жилийг нөхцүүлнэ.

d)

Өвлийн хүйтнийг адуу манаж өнгөрөөх нь зуны халууныг хонь хариулж гэтэлгэхийн тулд бөгөөд зовлонтойгоор он жилийг нөхцүүлнэ.